sonin.mn
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, С.Одонтуяа, Ж.Батсуурь, А.Адьяасүрэн нар тэтгэврийг долоо биш таван жилийн дунджаар тогтоолгох хуулийг батлуулахаар  өнөөдөр /2022.11.08/ Сүхбаатарын талбайд жагслаа.
 
Б.Пүрэвдорж өнгөрсөн долоо хоногт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр уг жагсаалынхаа тухай танилцуулж, хүрэлсэн ирсэн ахмадуудад автобусны мөнгө, аарц өгнө хэмээж байсан юм.
 
Гэвч жагсаалын үеэр: "Та ахмадуудад хэдэн төгрөг өгч цуглуулав?" гэсэн сэтгүүлчдийн асуултанд тэрээр: "Би жагсаалд ирсэн ахмадууддаа автобусны мөнгө өгье гэсэн юм. Гэтэл цагдаагийн байгууллагаас надад ямарваа нэг байдлаар мөнгө төгрөгтэй холбоотой асуудал гарвал таныг хуулийн хариуцлагад татна гэсэн. Тийм учраас ямар ч мөнгөний тухай асуудал байхгүй. Харин аарц өгч байгаа" гэв
 
М.Чой