1.
- Баяр хүргэё... Баярын мэнд хүргэё...
- Юун баяр - Юун Ардчилсан хувьсгал - Юун МоАХ...
Оршуулгын өдөр, гашуудлын өдөр
Орчлонд үүрд МоАХ-г чинь эх орныг чинь үүрд оршуулж байхад Юун баяр - Юун ардчилсан хувьсгал - Юун МоАХ...
Дарангуйллаас долоон дор дарангуйлал тогтчихоод байхад
Дарангуйлагч МАХН намаас чинь илүү
Дарангуйлагч нар гарч ирчихээд байхад
Дарга ангиас илүү эрхтэн дархтан дарга анги тогтчихоод байхад
Доромжилж та нарыг гудамжинд гаргаж гаргуунд хаячихаад байхад
Юун баяр... Хувь заяагаар чинь доромжилж,
Хувьсгалт улсыг чинь улан дороо гишгэж
Хуйвилдаанаа хувьсгал хэмээн зарлаж
Хуурамч дүр эсгэж худалдаж арилжиж бүгдийг наймаалж
Мөдхөн та нар үхэж далд орох гэж байж
Монгол улс чинь үүрд устах гэж байхад
Юун баяр, юун гоёл...
Хэт зүдэрсэн ард түмэн, хэт баяжсан дарга анги Хэзээ ч бие биенээ танихгүй болж, хэзээ ч бие биенээ ойлгохооргүй болжээ
2.
Ер нь цаашдаа юун шинэ жил,
Юун цагаан сар, юун наадам, юун төгсөлт
Юун овоо тахилга, юун сургуулийн нийллэг
Юун баяр, юу болоод бид баясах болж байна
Мөхөж байна гэж баярлах уу ?
Үхэж байна гэж бид баярлах уу?
Үгүйрч байна гэж баярлах уу?
Үзэсгэлэнт сайхан газар усаа үүрд орхиж байна гэж бид баярлах уу?
Үр хүүхэд минь элийрч балаарч байна гэж баярлах уу?
Ямар ч мөнгөгүй гэсэн мөртлөө
Яасан их илүүдээ гарсан мөнгө вэ?
Хэрэггүй юманд хэмжээ хязгааргүй зарна
Социализмыг нурааж байна гэдэг нэрийн дор
Сайхан эх орноо бид нураасан
Комминузмын дарангуйллыг булшилж байна гэдэг нэрийн дор
Хайрт эх орноо бид харийнханд худалдсан
Ардчилсан хувьсгалын анхдагчид гэдэг Алуурчид уу ?
Албан тушаал- алдар хүнд алдар нэрийн боолууд уу?
Адгийн явдлаараа алдарт гарсан
Аав ээжүүд минь гэж алдарт Лермонтов
Аялгуулан дуулж байсан биш үү
Албан тушаалын боол, амьгүй албат
Амьгүй үхдлүүд гэж
Алдарт Гоголь аяа бас хэлж байсан бус уу?
3.
Бүтцийн өөрчлөлт хийнэ гэж ярьж байна
Бүхэл бүтэн 25 жил бүтцййн өөрчлөлт хийж ирлээ
Бүхэл бүтэн 25 жил бүтцийн өөрчлөлт нэрийн дор
Бүхэл бүтэн эх орныг минь бүрэлгэн сүйтгэлээ
Бүтцийн өөрчлөлт гэдэг бол барууны заль мэх, луйвар дээрэм,
Бүрэлгэн сүйтгэлт, бусинуулан үймүүлэх ажил
Өөрчлөлт шинэчлэлт хийнэ гэсэн
Өнөөх улигт үгээ давтаж байна
Өөрчлөлт шинэчлэлт гэдэг аанаад өрнөдийн заль мэх, луйвар дээрэм
Үнэндээ ажиллах чадамжгүй болгож
Эх орны минь гинжин холбоог тасалдуулж байна
Цомхотгол гэж сайхан үг биш ээ
Сайхан эх орноор минь тоглох харийхны нэг далим
Бид эх оронгүй болж байна
Бид орон гэргүй болж байна
Үр хүүхдийнхээ талхны мөнгийг архинд өгч буй
Эцгийн нэгэн адил үргүй зардал гаргагч эхчүүд эмэгтэйчүүдийн нэгэн адил
Үнэт газар нутаг баялгаа харийнханд өгч өөрийгөө хоосолж
байгаатай адил... Юун баяр - Юун Ардчилсан хувьсгал - Юун МоАХ...
Юутай ч болсон бүгдээрээ МоАХ-ыг үүрд оршуулсныг ухаарлаа.
Эх сурвалж: "Хөх толбо" сонин
Сэтгэгдэл0
Энэ үнэн үг шүү.
www.amazon.cn bolon www.taobao.com www.alibaba.com internet delguurees baraa hudaldan avah huseltei humuust zuuchilna. Шинэ жилийн баярыг тохиолдуулан манай компани олон улсын ачаа тээврийн үйлчилгээндээ 12 сарын 1-ээс эхлэн 12 сарын 31-нийг дуустал байнгын үйлчлүүлэгч нартаа 20 %, шинэ үйлчлүүлэгч нартаа 10%-ийн хөнгөлөлт үзүүлнэ. Бид Хятадын бүх хотоос Монгол руу ачаа тээвэр хямд үнээр, түргэн шуурхай, найдвартай хийнэ. Манай компани Хятадаас бараа бүтээгдэхүүн, тоног төхөөрөмж худалдан авахад үйлдвэрлэгчтэй холбоо тогтооход зуучлах, хөрөнгө оруулагч олоход туслах, бараа бүтээгдэхүүн тоног төхөөрөмж худалдан авахад L/C үйлчилгээ үзүүлэх, Хятадад жуулчлах болон бусад шаардлагаар явахад орчуулгын үйлчилгээ үзүүлнэ. Жинчин Транс Олон Улсын Тээвэр Зуучийн Компани. Утас 98304871 Бээжин дэх утас 86-010-84391096
www.amazon.cn bolon www.taobao.com www.alibaba.com internet delguurees baraa hudaldan avah huseltei humuust zuuchilna. Шинэ жилийн баярыг тохиолдуулан манай компани олон улсын ачаа тээврийн үйлчилгээндээ 12 сарын 1-ээс эхлэн 12 сарын 31-нийг дуустал байнгын үйлчлүүлэгч нартаа 20 %, шинэ үйлчлүүлэгч нартаа 10%-ийн хөнгөлөлт үзүүлнэ. Бид Хятадын бүх хотоос Монгол руу ачаа тээвэр хямд үнээр, түргэн шуурхай, найдвартай хийнэ. Манай компани Хятадаас бараа бүтээгдэхүүн, тоног төхөөрөмж худалдан авахад үйлдвэрлэгчтэй холбоо тогтооход зуучлах, хөрөнгө оруулагч олоход туслах, бараа бүтээгдэхүүн тоног төхөөрөмж худалдан авахад L/C үйлчилгээ үзүүлэх, Хятадад жуулчлах болон бусад шаардлагаар явахад орчуулгын үйлчилгээ үзүүлнэ. Жинчин Транс Олон Улсын Тээвэр Зуучийн Компани. Утас 98304871 Бээжин дэх утас 86-010-84391096
demjij baina yun bayr gishgeh gazargui hul belchih gazargui mal sereech sereech morindoo
монгол төр мөхсөн, хэдхэн хүмүүсийн дураараа авирладаг л газар болсон.
yxsen baluuni ardchlaliin bayar be mgl-iig sunuusun gej yy...yun bayar be novshnuudiig yg bxelyylex ni bitgii xel inder deer ni dyyjlex xeregtei umxii xulgaichuud..
ардчилагч гэх алиа давжаануудыг өшиглөх цаг удахгүй. 2021 онд ардын хувьсгал дахин мандана.
Saintai muutai l uragshlaj bga yum bish vv? Kkk
Ene xyn ix gomdoj dee byaluu oldoogyi yum boluu
chamd byaluuny bulan oldson bol chi bodit baidlyg yaaaasan ch oilgohgui l dee, zailuuuul.
Ардчилал гэдэг юм яасан их сvйтгэлтэй юм бэ? Одоо болиод жирийн амьдармаар байна! 25 жилийн турш нурааж ханамаар юм!
ard tymen ni yaduu erchyyd ni arhichin hyyhnyyd nji jiba gazar nutag ni seglegdsen oorsdoo bayan banzal iim l bologoloo doo.hedhen tsarai muutai umnuud garch ireeed l.odoo boltol zavaarch duusahgyi.zygeer ta nar tegej l bai.ta nar bish gehed yr hyyhed chini yalyg chini yyrne dee
яг үнэн. юуны баяр наадам. төрийг чинь мөхөөлөө гэж монголчуудыг манкурт боол болголоо гэж хөөрцөглөж бна.
Дэлхийн бүх ардчилсан хувьсгалчид эхлээд нурааж эвдэлж дараа нь бүтээн босгодог бол Монголын ардчилсан хувьсгалчид хулгайлж дээрэмдэж, залилж луйвардаж.
Ардчилал гэдэг тоглоомын ЗГ, парламент байгуулахыг хэлдэг юм байна. Улс төрчид нэртэй хөлсний урвагчид хууль батлаж, засаг барьдаг юм байна. Баабар мэтийн хөлсний улаан хамгаалагчдыг чөлөөт хэвлэлийн төлөөлөл гэж сурталчилдаг байжээ. Нэгнийгээ алж намаараа нуухыг АН-ын бодлого гэдэг юм байжээ.
harin tn ene sonin zov bichjee