Амралт зугаалгын улирлыг тохиолдуулан аялал жуулчлалын буландаа Монгол орны үзэсгэлэнт нууруудын талаарх сонирхолтой мэдээллийг онцолж байна. Монголчууд болон гадны жуулчдын сонирхлыг хамгийн ихээр татдаг дараах нууруудад гэр бүл, хамт олноороо аялаарай.
ТЭРХИЙН ЦАГААН НУУР

Архангай аймгийн Тариат сумын нутагт Хоргын тогооны дэргэд байрлах цэнгэг уст нуур. Энэ нуурт 10 гаруй гол цутгадгаас хамгийн том нь Тэрхийн гол юм. Харин ганц гол эх аван гадагш урсдаг бөгөөд тэр нь Суман гол юм. Тэрхүү гол нь цаашлаад 50 орчим километр урсаад Чулуутын голд цутгадаг. Тус нуурыг 2011 онд CNN мэдээллийн төв аялах шилдэг газруудын нэгт багтаажээ. Тэрхийн цагаан нууранд автомашинаар саадгүй хүрч болно.
ТАЙГЫН ХАР СУВД ХАГИЙН ХАР НУУР

Хагийн хар нуур нь Хан Хэнтийн нурууны салбар бага Хэнтийн ууланд байрлах уулын тагийн үзэсгэлэн төгөлдөр нуур юм. Хагийн хар нуур Улаанбаатар хотоос зүүн тийшээ 180 орчим км-т оршдог. Нууранд хүрэхийн тулд машинаар дөхөж болох боловч, яг нуур хүртэл явах ямар ч аргагүй уулархаг, зарим газраа намгархаг замыг туулж нэг бол явган нэг бол мориор хүрэх боломжтой.
ХАР ЗҮРХНИЙ ХӨХ НУУР

Хар зүрхний Хөх нуур нь далайн түвшнээс дээш 1600 м өндөрт оршдог. “Монголын нууц товчоо”-нд гурвантаа дурсагддаг алдартай түүхэн газар юм. Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын баруун хойно Улаанбаатар хотоос 220 км, засмал замаас салаад 35 км зайтай байрладаг. Нуурын эрэг дээр Чингис хааны 840 жилийн ойд зориулсан гэрэлт хөшөөтэй.
ӨГИЙ НУУР

Өгий нуур сум нь Архангай аймгийн зүүн зүгт оршдог тал хээрийн бүсэд багтдаг. Цэцэрлэг хотоос 100 км, Улаанбаатар хотоос 360 км зайд оршино. Тамирын гол ба Орхон голын уулзвар орчимд байрлах тус сум нь Өгий нуурын нэрээр нэрлэгджээ. Өгий нуур хүрэх зам бартаа, саадгүй учраас ямар ч техникээр очих бүрэн боломжтой.
ХҮЙСИЙН НАЙМАН НУУР

Хүйсийн найман нуур нь Арвайхээр хотоос 115 км-т орших ба зам маш бартаатай боловч жуулчид энэ бүсэд ихэвчлэн морь унаж, баруун хойноос нь ирдэг. Хойд талаараа галт уулын чулуулаг тархсан, тал газраар хүрээлэгдсэн байгалийн үзэсгэлэнт газар бөгөөд энэ бүсэд саарал чоно, халиун буга, зэрлэг гахай, тарвага, хэрэм, жирх, чандага, огдой зэрэг амьтад байдаг.
Б.ХАНДСҮРЭН, Б.ҮЕНЧ
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл0
Гоё харагдаж байна.
Өөрсдийгөө аялагч гээд нэрлэчихсэн мунхаг иргэд хөвөө эргээр нь хог тарьж,элдвээр бузарлаж байгаагаа аялж байна гэж эндүүрдэг бололтой.Ядаж сэв ч үлдээлгүй хогоо хамаад аваад ирдэг бол аштай юу.
Тэрхийн Цагаан Нуурын дунд маш жижиг шовгор арал байдаг. Тэнд зуны 7-8 сард мянга түмэн шувуу өндөглөнө.Тэд тусгай үүр мүүр ч засахгүй, зүгээр л тэгш газар дээр өндөглөөд түүнийгээ дараад хэвтэж байдаг юм. Тэр арал дээр эргэлдэн донгодох усны шувуудын тоо хэдэн түм хүрнэ. Хоргын Тогоо уулын хойно олон жуулчны бааз байна. Тэр жуулчны баазын хөтөлбөрт жуулчдыг мотортой завиар аралд аялуулна гэсэн зүйл бичээстэй байдаг. Энэ бол усны шувуудын сөнөл мөхлийн дуудлага юм. Хэрэв усны шувуудтайгаа байя гэвэл тэр аралд аялахыг бүрмөсөн хориглох ёстой шүү.Хориглох шийдвэрийг яамнаас хүлээгээд яах вэ, аймаг сумын захиргааны хориглох шийдвэрийг нэн даруй гаргах хэрэгтэй юм даа.
Саяхан Архангай яваад ирлээ. Байгалийг дэндүү бузарлаж буртаглаж байгаатай алхам бүрт таараад сүүлдээ хэлэх ч үггүй, сэтгэл өвдсөөр ирэв. Тамирын тунгалаг голд янхан эмсүүд салтаа самбаагаа угааж байснаа ариун цэврийн хэрэгсэл буюу дамскаа шууд голд урсгаад хаячих юм. Согтуу залуус нь ууж байсан пивоны лаазаа гол руу чулуудна. Хаа ч явсан аялагч нэртэй танхайчуудын эргэн тойронд нил хог, өглөө нь согтуу чигээрээ машинаа унан давхиад явчихна. Завханыг очиж бузарлахаар болоод явав бололтой. Пянгийг нь даахгүй зарим нь байгалиас хараал хүртэн буцах замдаа төмрийн сэгдээ хавчуулан үхдэг болмой.
Хамгийн итгэл үнэмшил сайтай улстөрчид, эх орончид наадуулын чинь дундл байдаг юмдаа. Ичгүүр сонжуур болон эргэцүүлж бодох булчирхайгүй хүн-хогнууд дэндүү олондоо олон. Тэгээд бас бүгдээрээ дээл өмсчихсөн байгаа биз.
Буйр,Увс Ховсгол нуурууд яасанбэ
Minii eh oron min
Манай том аймгийн товууд том хотуудаа нууран дээр барих естой байсан
Яг унэн хотжил мэдэхгуй нуудэлчид ингээдл анхнаасаа алдаа хийгээд тэнэгээ харуулаад байдын.Опор оорчлоео солино гэвэл боон зардал
Цаг нь болоогүй. Хэрэв тэгээд барьчихсан бол одоо бүгд чяцганд өвчтэй эсвэл халдварт өвчнөөр дууссан байгаа. Бид чинь хүн болоогүй байна шүүдээ. Нүүдэлчид нийгэмшиж хүн болтол мөн ч их уднадаа.
Зориулалтын тохижилтгүй газарт амарч зугаалахыг хоригловол яахуу?