sonin.mn

Украины Зэвсэгт хүчний анги нэгтгэлүүдэд Германы буу, автомат зэрэг хамгийн сүүлийн үеийн баруун орнуудын галт зэвсэг байгааг "Военный осведомитель" Telegram сувгаар мэдээлжээ.


Олон нийтэд цацагдсан зургууд дээр 73 дугаар тэнгисийн тусгай ажиллагааны төвийн цэргүүд Haenel MK 556 болон Heckler & Koch-ийн HK416A7 винтовкуудыг ашиглаж буй нь харагдаж байна. Сувгийн мэдээллээр Киев 5,8 мянган MK 556 винтовк хүлээн авсан аж.


Мөн Украин цэргүүд 7,62 мм-ийн калибртай HK417 автомат винтовкуудыг HK416 дээр суурилан ашиглаж, HK MG4 гар пулемёт болон НАТО стандартын 7,62×51 мм-ийн сум ашигладаг HK MG5 пулемётуудыг эзэмшиж байгаа юм байна.


Н.Отгончимэг


Эх сурвалж: minval.az