.jpg)
Монгол Улсын эдийн засгийн хөгжлийг түргэтгэх, үндэсний үйлдвэрлэл, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх гол хүчин зүйлсийн нэг нь амжилттай бизнес эрхлэгчид юм. Тэдний дундаас Ж.Оджаргал, Б.Нямтайшир нар нь зөвхөн хувьдаа ашиг олох төдийгүй, Монголын нийгэм, эдийн засагт бодит хувь нэмэр оруулдаг жишээ болж байна.
Ж.Оджаргалын MCS групп болон Б.Нямтайширын MAK групп нь Монголын эдийн засгийн хөдөлгүүр болсон компаниуд юм. Тухайлбал, MCS группийн 2023 оны нийт орлого 3.5 их наяд төгрөгт хүрч, Монголын ДНБ-ний ойролцоогоор 10%-ийг бүрдүүлжээ.
Тус групп жилд 10,000 гаруй хүн ажлын байртай болж, 1,200 тэрбум төгрөгийн татвар төлдөг нь улсын төсвийн орлогын 3%-ийг эзэлж байна.
Түүнчлэн, MAK группийн орлого 2023 онд 2.8 их наяд төгрөгт хүрч, ДНБ-ний 8%-ийг бүрдүүлжээ.
Энэ групп нь 8,000 гаруй ажлын байр бий болгож, 900 тэрбум төгрөгийн татвар төлсөн нь төсвийн 2.5%-тай тэнцэнэ. Энэхүү тоо баримт нь эдгээр хөрөнгөтнүүд Монгол Улсын хөгжлийн баталгаа болж буйг нотолж байна.
Ийм хөрөнгөтнүүд олон болж, тэдний нөлөөлөл эдийн засгийн олон салбарт өргөжин тэлбэл Монголын эдийн засаг төрөлжин, өрсөлдөөн идэвхжиж, ажил эрхлэлт нэмэгдэн, улсын хөгжлийг хурдасгах боломжтой. Ж.Оджаргал, Б.Нямтайшир нарын амжилт зөвхөн өөрсдөд нь төдийгүй Монголын ирээдүйн эдийн засгийн хөгжилд үлгэр жишээ болж байна.
Н.Отгончимэг
Сэтгэгдэл7
100 том аж ахуйн нэгжийн төлсөн татвар төсвийн овоо хэдэн хувийг бүрдүүлж байгаа. Ер нь том үйлдвэр аж ахуйтай байж улс хөгждөг болохоос ждү бол амиа аргацаадаг худ юм шдээ улс орныг хүчгүй гартаа байлгах гэсэн барууны технологийн тархи угаалт байхгүй юу.
АРД ТҮМНИЙ ХӨРӨНГӨНӨӨС ҮГСЭН ХУЙВАЛДАЖ ЛУЙВАРДАЖ ХЭДЭН ҮЕЭРЭЭ ИДЭЖ БАРАХААРГҮЙ БАЯЖСАН ЭД НАР ШИГ ХУЛГАЙЧИД ОЛШИРВОЛ МОНГОЛ ОРОН МӨХЛИЙНХӨӨ Л ЗАМ РУУ ОРНО БХ ДАА!
ХУЦАВАА… ард түмний өмч завшсан хулгайчид шт
ХУЦАВАА… ард түмний өмч завшсан хулгайчид шт
ХУЦАВАА… ард түмний өмч завшсан хулгайчид шт
ХУЦАВАА… ард түмний өмч завшсан хулгайчид шт
ХУЦАВАА… ард түмний өмч завшсан хулгайчид шт