sonin.mn

МОСКВА, 2025 оны есдүгээр сарын 11 /interfax/. Шведийн Батлан хамгаалах яам агаарын довтолгооноос хамгаалах систем, нисэх онгоцуудыг Польш руу илгээхээр шийдвэрлэсэн тухай Польшийн Батлан хамгаалахын сайд Владислав Косниак-Камыш лхагва гарагт мэдэгдсэн байна.




"Би дөнгөж сая Шведийн Батлан ​​хамгаалахын сайдаас агаарын довтолгооноос хамгаалах систем, нисэх онгоц зэрэг нэмэлт тусламжийг Польшид яаралтай илгээхээр болсон талаар мэдээлэл авлаа" гэж Косиниак-Камыс TVN телевизээр мэдэгджээ. Түүнчлэн Нидерландаас зенитийн пуужингийн “Patriot” цогцолбор, NASAMS систем, нисгэгчгүй онгоц эсэргүүцэгч хэрэгслүүд зэрэг олон түвшний систем болон 300 цэргийн алба хаагчийг илгээж байгаа гэдгийг тэрбээр нэмж дурдсан байна.  




Есдүгээр сарын 9-ний 23:30 цагаас 10 дугаар сарын 10-ны 6:30 цагийн хооронд Польшийн агаарын орон зайд дор хаяж 19 нисгэгчгүй онгоц нэвтэрсэн гэж Польшийн засгийн газрын тэргүүн Дональд Туск өмнө нь мэдээлжээ. Дронуудын ихэнх нь Беларусийн нутаг дэвсгэрээс Польш руу орж ирсэн бөгөөд 3-4 дроныг устгасан гэж Польшийн Ерөнхий сайд хэлжээ. Улмаар тус улсын эрх баригчид НАТО-гийн Дүрмийн 4 дүгээр зүйлд заасны дагуу гишүүн орнуудтай "зөвлөлдөх" хүсэлтийг тавьсан байна. Польшийн Ерөнхийлөгч Кароль Навроцкий болсон явдлын талаар АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай утсаар ярилцжээ.


Д.Жаргал


Эх сурвалж: "Монцамэ" агентлаг