sonin.mn
Монгол Улсаас БНПУ-д суугаа Элчин сайд Б.Дорж Полшийн Дэд бүтцийн сайд А.Адамчиктай энэ сарын 3-нд уулзав. 
Хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд зам тээвэр, дэд бүтцийн салбарын хамтын ажиллагаа чухал үүрэгтэй болохыг уулзалтын үеэр  талууд санал нэгтэй цохон тэмдэглэсэн байна. 
 
 
 
“Олон улсын авто тээврийн харилцааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газрын хэлэлцээр”-ийг анхаарч, шуурхай байгуулахын төлөө хүчин чармайлт гарган ажиллахаа Дэд бүтцийн сайд А.Адамчик  илэрхийлжээ.
 
 
 
Уулзалтаар Ази, Европыг холбосон хамгийн дөт замд, чухал байршилтай хоёр улс зам тээврийн харилцаагаа өргөжүүлэх, Монгол Улсад хийж буй авто болон төмөр замын бүтээн байгуулалтууд, тэдгээрийн дэд бүтцийг бий болгоход Польшийн тал оролцох боломжийн талаар санал солилцсон байна. Мөн Монголын бараа бүтээгдэхүүнийг Европ руу оруулах, дамжин өнгөрүүлэхэд дэмжих, тээврийн болон гаалийн гүний хяналтын системүүдын туршлагыг судлах, тээврийн боловсон хүчнийг сургах зэрэг сэдвээр ярилцсан байна.