АН хоёр дарга тодруулж, Дээд шүүхэд бүртгүүлэхээр хандаад байна. С.Эрдэнийн талаас өрсөлдсөн таван нэр дэвшигчээс Майнбаярын Тулгат олонхийн санал авсан бол, Ц.Тувааныг орлох хүнээр УИХ-ын гишүүн Одонгийн Цогтгэрэл тодорсон. Ц.Тувааны талын сонгуульд 70 мянган гишүүн санал өгснөөс О.Цогтгэрэл 55 хувийн саналаар илүүрхсэнийг мэдээлэв. Харин АН-ын дарга асан С.Эрдэнийн талын зохион байгуулсан цахим сонгуульд 30 гаруй мянган гишүүн санал өгсөн бөгөөд хамгийн олон саналыг НИТХ-ын төлөөлөгч М.Тулгат авсан. Тэгэхээр АН-ын даргын маргааныг Дээд шүүх эцэслэх нөхцөл байдал үүсэв. Өнгөрсөн долоо хоногт хоёр тал хоёулаа дарга нарынхаа материалыг шүүхэд хүргүүлсэн бөгөөд хуулийн хугацаанд буюу энэ долоо хоногт Дээд шүүх асуудлыг хэлэлцэх учиртай. АН-1 үү, АН-2 уу гэдэг нь улс төрийн хүрээнд анхаарал татаж байна.
АН-1 БУЮУ С.ЭРДЭНИЙН НАМЫН УДИРДЛАГУУД
Намын дарга нь М.Тулгат. М.Тулгатын хувьд 2020 оны УИХ-ын сонгуулиар Баянзүрх дүүргийн мандатаа З.Энхболдод булаалгаж байв. Тухайн үедээ мэдэгдэл хийж, намынхаа ах нарыг нэлээд шүүмжилж байсан удаатай. Парламентын гишүүний өрсөлдөөнд орж чадаагүй ч М.Тулгат НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон юм. Тэрээр Киотогийн их сургуулийг эдийн засагч мэргэжлээр төгссөн. Япон Улсын “Софтбанк инк” санхүүч, “Бекфорс” ХХК-ийн захирал, “Хишиг арвин” групп ерөнхий менежер, дэд захирлаар ажиллаж байсан намтартай. Харин АН-1-ийн PR хариуцсан дэд дарга Ц.Оюундарь, улс төрийн бодлого хариуцсан дэд даргаар О.Чулуунбилэг нар сонгогдон ажиллаж байна. Ц.Оюундарь нь АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга байсан бол О.Чулуунбилэг Ерөнхийлөгчийн зөвлөх байсан билээ. Түүнчлэн намын шинэ дарга М.Тулгат намынхаа Ерөнхий нарын бичгийн даргаар Ч.Өнөрбаярын томилоод байна. Харин АН-1-ийн Нийслэлийн АН-ын даргаар Э.Бат-Үүл сонгогдон ажиллаж байгаа юм.
АН-2 БУЮУ Ц.ТУВААНЫ НАМЫН УДИРДЛАГУУД
Намын даргаар О.Цогтгэрэл тодроод байна. Увс аймгаас УИХ-ын гишүүнээр сонгогдсон О.Цогтгэрэл нь эдийн засагч мэргэжилтэй. Н.Алтанхуягийг Ерөнхий сайдаар ажиллаж байхад зөвлөхөөр нь ажиллаж байсан гэж намтартаа бичжээ. Мөн Увс аймгийн намын даргаар ажиллаж байсан.
Намын даргын сонгуулийн үеэр “Ардчилсан нам 10 давхар байшингүй учраас ялагдаад байгаа юм биш, зуун жилийн түүхгүй учраас балчирдаад байгаа юм биш. Гишүүдээ бодлого, ажилдаа оролцуулахгүй байгаа учраас л ялагдаад байгаа юм” хэмээж байв.
Улмаар намын даргаар ажиллах болвол сандал ширээтэй зууралдахгүй, дараагийн үеийнхнийхээ боломжийг хааж, эргэж зууралдсан үйлдэл гаргахгүй гэдгээ ч илэрхийлээд амжсан. АН-2 буюу Ц.Тувааны АН-ын дэд даргаар Р.Амаржаргал, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, З.Нарантуяа нарыг сонгосон хэвээр байгаа. Мөн Нийслэлийн АН-ын даргаар Б.Пүрэвдаваа ажиллаж байна. Удахгүй шинэ дарга О.Цогтгэрэл бүтцийн өөрчлөлтийг эхлүүлэх нь тодорхой. Саяхан О.Цогтгэрэл нэгэн өөрчлөлт хийсэн нь намынхаа ХЭГ-ын даргыг чөлөөлсөн. Тодруулбал, өнгөрсөн баасан гаригт тушаал гарган П.Нүрзэдийг чөлөөлж, НИТХ-ын төлөөлөгч Д.Бадарсанг томилжээ.
УИХ ДАХЬ АН-ЫН БҮЛЭГ ХОЁР ХУВААГДСАН УУ
УИХ дахь АН-ын бүлэг 11 гишүүнтэй. Тэд Ц.Тувааны нам буюу АН-2-ын талд байж, О.Цогтгэрэлийг намын даргаар сонгогдоход баяр хүргэж байсан. Гэвч саяхнаас намынхаа нэгэн адил, үзэл бодлоороо хоёр хуваагдсан сурагтай. Улс төрийн хүрээнийхний ярьж байгаагаар АН-ын бүлгийн 11 гишүүн Ц.Тувааны АН, С.Эрдэнийн АН гэдгээрээ хуваагдчихаж. Ц.Тувааны АН-д нь А.Адъяасүрэн, Ш.Адьшаа, Ж.Батсуурь, Н.Ганибал, Б.Бейсен, О.Цогтгэрэл нар багтаж байгаа аж. Тэгвэл нөгөө талд нь буюу С.Эрдэнийн АН-д нь Д.Бат-Эрдэнэ, С.Одонтуяа, Б.Пүрэвдорж нар байгаа гэх яриа улс төрийн хүрээнд бий.
ДЭЭД ШҮҮХИЙН ӨМНӨХ ШИЙДВЭР
Улсын дээд шүүх өнгөрсөн нэгдүгээр сарын 14-нд Ц.Тувааны талаас зохион байгуулсан намын аравдугаар их хурлаар хэлэлцсэн дүрмийн өөрчлөлтийг бүртгэхээс татгалзсан. Тодруулбал, АН-ын X их хурлаас гарсан Үндсэн дүрмийн өөрчлөлтийн төсөл, холбогдох бичиг баримтыг процессын дагуу явагдаагүй, дүрмийн бус гэж Улсын Дээд шүүх үзсэн байна. Мөн Ц.Тувааныг Улсын Дээд шүүхийн цахим бүртгэлийн сангаас хасах шийдвэр гаргаж, тус намыг төлөөлөх эрх бүхий этгээдийг намын Үндсэн дүрэмд заасны дагуу сонгон шалгаруулах нь зүйтэй гэж үзжээ. Мөн Дээд шүүхээс цахим бүртгэлд намын даргаар С.Эрдэнийг бүртгүүлэх талаар гаргасан С.Эрдэнийн хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэв. Ингэснээр цахим бүртгэлд тус намыг төлөөлөх эрх бүхий этгээдийн бүртгэл тодорхой бус үлдэж, нам дотоод асуудлаа шийдвэрлэж, энэ талаар дахин хандах эрхтэй гэж үзсэн. Тэгвэл энэ удаа АН хоёр ч намын дарга сонгож, Дээд шүүхэд бүртгүүлэхээр хүргүүллээ. АН-1 үү, АН-2 нь албан ёсных уу гэдэг нь анхаарал татаж эхэллээ.
Т.Батсайхан
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл0
УДШ чухам ямар шийдвэр гаргахыг " бурхан " л мэдэх байх , АН - ын ЭГЭЛ ЖИРИЙН ГИШҮҮД бол уугуул намаа л \ ТУВААНЫ гээд байгаа \ дэмжиж байгаа , цаашдаа ч дэмжинэ . Ахиад бид " 4О мянгатын " сайд , дарга нарын үргэлжлэлд \ Батүүл , Эрдн нэ , С . Баяр ,г . м \ улс орноо ахин тоно дээрэмдүүлж - МАНАН гийн хуйвалдаан нэрвэгдэн сүйрмээргүй байна ...
2 уулаа хүчингүй, АН бол АН-ын бүх гишүүд, бүх гишүүдийн оролцоотойгоор сонгогдсон, эсвэл хамгийн олон санал авсан хүн дарга болно. Монголын ард түмэн 2 хуваагдаад тус тусдаа ерөнхийлөгч сонгоход аль ерөнхийлөгч нь жинхэнэ вэ гэж байгаатай адил. Хуваагдсан намынхан нэг цул болж дотроосоо нэр дэвшигчээ гарган ирж бүх нийтээрээ сонгуулиа хийнэ үү.
Эрдэнийн нам нь 30 жилийн түүхтэй арай ч дажгүй нөхөд байгаа юм байна Тувааны нам ч мэдэхгүй 3 сартай юм байна Балчирдах байх даа
Туваанд л намаа егеед зугтаа биздээ, тэр Эрдэнэ. Хэний гар хел болоод бацгаа нь оцлгомжтойштээ! Хамгийн зев сонголт Цогтгэрэл мен.
УДШ улс төржсөн шийдвэр гарган АН-ыг гацааж Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө зориу д бойкот зарлаж байгаа.
Dargiin ajlaa odor odroor eeljilj hiigeed yawaj bolno hoorondoo tohir
Цогтгэрэл нь нам дотроо олонхийн санал авчээ. Цогтгэрэл нь намын дарга, Тулгаа хүү ерөнхий нарийн бичгийн дарга ингээд л нэгдээд явах юм байна. Амжилт хүсьЕ!!!
Эрдэнээг шоронд нь хийгээчээ
Шорон Эрдэнээ нам үймүүлэхээ болиорой
Утгагүй нөхдүүд эдний юунд нь итгэдэг байнаа АН гэж
Хоёр тал сайхан тохироод сар сараар ээлжлээд даргаа хийгээд явахад болохгүй юм огт байхгүй харагдаж бн!!!
УИХ-ын гишүүн Цогтгэрэл нийт гишүүдээс 74908 гишүүн цаасаар санал өгсөний 41199 гишүүний саналаар үнэмлэхүй давуу ялалт байгуулсан хууль ёсны намын дарга мөн. Тулгат нийт гишүүдийн 6-хан хувь нь буюу 6000 орчим гишүүн цахимаар санал өгснөөс 2200 гишүүний саналаар л хэсэгтээ тэргүүлсэн. Намын дүрэмд цахимаар санал авах тухай ямар ч заалт байхгүй тул энэ цахим сонгууль хүчингүй юм. Иймд О.Цогтгэрэл бол АН-ын хууль ёсны даргаар сонгогдсон хүн юм.
Цогтгэрэл гишүүн намын дарга болсоон хууль журмаараа харж л байя хог.
Бат-Үүлгүй ардчилсан нам, ардчилал гэж юу байсан юм вэ. Залуучууд ичиж амьдар.
Батуулгүй ардчилсан нам, ардчилал гэж юу байхав дээ. гэсэн сэтгэгдэлийг устгаад байх юм.
Ардчилагчдын үзэн яддаг коммунизм монголыг тусгаар тогтносон орон болгосон. Монголчуудыг хир буртаг өвчнөөс нь салгасан. Шарын шашинаас өөр юу ч мэдэхгүй харанхуй монголчуудад бичиг үсэг тоо зааж боловсрол мэдлэгтэй болгож гэгээрүүлсэн. Малнаас өөр юу ч үгүй монголд аж үйлдвэрлэл байгуулж өгсөн. Таван зуун мянга хүрэхгүй монголчуудыг хоёр сая долоон зуун мянга болтол нь нэмэгдүүлсэн гээд тоочоод байвал дуусахааргүй их гавьяа байгуулсан шүү.
Тэгээд хомуунаа байгуулаач
1990 оны " ардчилсан " хувьсгал гэдэг чинь ЗХУ задарч дэлхий ертөнцийн хүчний харьцаа өөрчлөгдөж байгааг , тухайн үеийнхээ мэдээллийн давуу байдал , нөгөө талаас ард түмний дэвшилтэт хэсгийнхний санаа бодоллыг гадарласан МАХН -- ын дээхнүүр зиндааныхан \ " 40 мянгатынха " гээд байгаа н ь үнэн л дээ , монголын шүдлэн дарга нар голдуу л тэнд байсан юм чинь \ хүүхдүүдээ " бэлтгэн " жүжгийн гол рольд тоглуулж , монголын баялагийг хуваан авч - цөлмөн дээрэмдсэн туухэн үйл явц \ 1990 - 2021 \ л болж өнгөрч байна даа . Иймд АН , МАН ялгаагүй , нэг удирдлага - нэг зорилготой , монголын ард түмний тархийг угааж - тонон дээрэмддэг МАФИ ... Алинд нь ч бүү хуурт - өөрсдийнхээ ертөнцийг бүтээ ...
АН-г татан буулгавал таарна
Тувааны АН гэж юу байх вэ 3 сарын настай гэвүү? Харин Эрдэнэ 30 жилийн өмнөөс л АН д ажиллаж ирсэн болохоор АН гэж ярих үндэслэлтэй юм даа тэгээд ч АН ын гэрчилгээ С.Эрдэнийн нэр дээр байгаа биздээ хууль ёсны юмдаа
Аймгийн намын хороо дарга сонгох сонгуулийн едер хун гишгэх гзаргуй шахуу байлаа. Гишууд намаа шинэчлэх. зев горьдлогод оруулах эрмэлзээр дуурэн намын дурмийн дагуу биеэрээ егсен дее. Харин 2удаа ялагдал хулээснээ ухамсарлан Эрдэнэ намынхаа тамгыг шилжуулж даргаасаа огцорсны туухийг эргэн санаарай. АНамын дарга бол О.Цогтгэрэл мен.
Элбэгдорж,сайханбилэг,Баярцогт мэт самрагч,идэж уугч,авилгач,улс орноо худалдагч нараамах аль тал нь татгалзана тэр тал нь эрхбиш АН гэсэн шол судлалаа барих байх.Гишүүд ч тэгж бодож баына.Харая.
Энэ эрдэнэ одоо болимоор юмаа ундармаатай хөтөлцөөд явах газраа яваасай билээ сандал ширээтэй зууралдсан тэнэг юмаа АН нэр хүнд энэнээс болоод унаж байгааг ойлгохгүй махан толгой юмаа
УИХ-ын гишүүн Цогтгэрэл нийт гишүүдээс 74908 гишүүн цаасаар санал өгсөний 41199 гишүүний саналаар үнэмлэхүй давуу ялалт байгуулсан хууль ёсны намын дарга мөн. Тулгат нийт гишүүдийн 6-хан хувь нь буюу 6000 орчим гишүүн цахимаар санал өгснөөс 2200 гишүүний саналаар л хэсэгтээ тэргүүлсэн. Намын дүрэмд цахимаар санал авах тухай ямар ч заалт байхгүй тул энэ цахим сонгууль хүчингүй юм. Иймд О.Цогтгэрэл бол АН-ын хууль ёсны даргаар сонгогдсон хүн юм