Нэр бүхий иргэд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд хандаж Улсын Их Хурлаас 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр баталсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалт, 5 дугаар зүйлийн 5.4, 5.6, 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэг Үндсэн хуулийн зарим заалтад нийцээгүй байна гэсэн мэдээлэл ирүүлсэн билээ.
Энэхүү мэдээллийн дагуу үүсгэсэн маргааныг хянан хэлэлцэх Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан өнөөдөр болох байсан ч тодорхойгүй хугацаагаар хойшлогдлоо.
Хуралдааны товыг жич зарлана хэмээн Цэцийн Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээлэв.
Сэтгэгдэл0
iim baicnaac TAPSAN ni DEEP ENE TSETS
Яаралтай маргааш зарла татгалзсан цэцийг соль
Хүрэлсүх бол ноёны бөх
Х.Баттулгын мөнгө, захиалгаар ажилладаг бүлэглэлийнхэн Үндсэн хуулийн цэцэд шууд нөлөөлж байгаа нь нотлогдсоор байна. Бүхэл бүтэн улсын төр засаг Х.Баттулгад дөрлөгдөөд байх яахав. 4 сарын 15-нд Х.Баттулгын захиалгаар цуглаан зохион байгууллаа. УИХ Х.Баттулгын явууллагын яагаад өөгшүүлээд байна? Х.Баттулгыг түргэн огцруулахгүй бол албан тушаалын төлөө зарим иргэдийг турхирч, 2008 оны 7 сарын 1-ний хар өдрийг зохион байгуулахаар илт бэлтгэж байна. Ард нийтийг түгшүүрт байдалд оруулаад байна шүү дээ. Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл нарын нөхөд яагаад дуугарахгүй байна? Эсвэл Х.Баттулгын урхинд орсон юм уу?
хороо найруулж байгаа биз