НЬЮ-ЙОРК. /The New York Times/. Агаар мандал дахь хүлэмжийн хийн ялгарлыг 2030 он гэхэд хоёр дахин бууруулах тухай АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден уур амьсгалын асуудлаарх дээд хэмжээний уулзалтын үеэр мэдэгдэх төлөвтэй байна.
Уур амьсгалын асуудлаарх Парисын хэлэлцээрийн хүрээнд хүлээсэн үүргийн дагуу АНУ хүлэмжийн хийн ялгарлын түвшнийг 2005 онд бүртгэгдсэн хэмжээтэй харьцуулахад 28 хувиар бууруулах ёстой юм. Харин Ж.Байдены дээд хэмжээний уулзалтын үеэр энэ түвшнийг 50 хувиар бууруулна гэдгээ мэдэгдэж магадгүй байна. “The New York Times” сонины мэдээлснээр, АНУ-ын төлөвлөгөө бусад улсад уур амьсгалыг хамгаалах асуудлаар шинээр үүрэг хүлээхэд нь түлхэц болно гэж Цагаан ордон найдаж байна.
Ж.Байден Цагаан ордонд ирснээр АНУ Парисын хэлэлцээрт эргэн орсон билээ. Дэлхийн дулааралтай тэмцэх шинэ алхмуудыг бусад улс орон тэр дундаа БНХАУ, ОХУ авна гэж эрх баригчид найдаж байгааг АНУ-ын Уур амьсгалын асуудал хариуцсан тусгай элч Жон Керри өмнө нь цохон тэмдэглэжээ.
АНУ-д 4 дүгээр сарын 22-23-нд зохион байгуулагдах уур амьсгалын асуудлаарх олон улсын дээд хэмжээний уулзалтад дэлхийн 40 орчим удирдагч уригдсан юм. Энэхүү уулзалтад ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар оролцохоо мэдэгдсэн байна.
Э.Аянзаяа
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл0
Газрын тос нүүрс хоёр хүлэмжийн хий маш их ялгаруулдаг.
АНУ-ын засгийн газар галт зэвсэг худалдах худалдан авах эзэмшихийг хуулиар хориглох ёстой.
Дэлхийг хамгийн их бохирдуулдаг 5 улс. Хүн төрөлхтний ялгаруулж буй хүлэмжийн хий бол дэлхийн дулаарал явагдаж байгаагын үндсэн шалтгаан юм. Дэлхийн дулаарлаас үүдсэн сүйрэл гамшгууд улам бүр ноцтой аюултай болсоор байна. Олон улсын эрчим хүчний агентлаг 2050 он хүртэл энэ хэвээрээ үргэлжилсээр байвал хүлэмжийн хий нь ялгарал 130 хувьд хүрэх төлөвтэй байна. Эдгээр бохирдол ихтэй улс орнууд хий нь ялгаралыг багасгах үүрэгтэйг ойлгож байгаа хэдий ч киотогийн протокол зэрэг гэрээ хэлэлцээрээс бусдаар хийсэн зүйлгүй хүлэмжийн хий нь хэмжээ өссөөр байгаа юм. Дэлхийн бүх л улс орнуудад дулаарал явагдаж байгаад тодорхой хэмжээгээр буруутай хэдий ч доорх таван орон хамгийн ихээр нөлөөлж байгаа юм. 5. Япон. Ашигт малтмалын гаралтай түлшний хэрэглээгээрээ дэлхийд тэргүүлдэг ба хүлэмжийн хийн ялгаруулалтаараа тавдугаар байранд жагсдаг. Япон улс нь дэлхийн нийт хүлэмжийн хийн ялгаруулалтын 4%-ийг дангаараа эзэлж байгаа юм.
Энэ нь хотжилт аж үйлдвэрлэлийн хөгжилдөө хэт их анхаарал хандуулж байгаль орчны асуудлыг орхигдуулснаас шалтгаалжээ. 4. ОХУ. Дэлхийн хамгийн том газар нутагтай ОХУ нүүрс шатахуун ашигт малтмалын түлшний өндөр хэрэглээний улмаас энэхүү жагсаалтанд багтаад байна. Мөн өнгөрсөн хугацаанд нүүрлэсэн хэд хэдэн байгалийн гамшигт үзэгдэл ойн модыг их хэмжээгээр устгах ан агнах зэргээс үүдэн тус улс нийт хүлэмжийн хийн 5%-ийг ялгаруулж байна. 3. Энэтхэг. Дэлхийн хамгийн их бохирдолтой арван таван хотын 14 нь энэтхэгт байдаг хэмээн дэлхийн эрүүл мэндийн байгуулгаас мэдээлжээ. 1981 оноос агаарын бохирдолтой тэмцэх асуудлыг хуульчлан арга хэмжээ авсаар байгаа ч чулуужсан түлшний хэрэглээ тогтмол нэмэгдсээр байгаагаас үүдэн энэтхэг улс дэлхийн хамгийн их бохирдолтой улсын гуравт жагссанаас гадна нийт хүлэмжийн хийн 7%-ийг ялгаруулж байна. 2. АНУ. Дэлхийн аж үйлдвэрлэлийн болон худалдаа үйлчилгээний төв болох АНУ-н нийт хүлэмжийн хийн ялгаруулалтын 15%-ийг эзэлж байна. Сүүлийн жилүүдэд цаг уурын өөрчлөлттэй тэмцэх талаар олон санаачлага гаргаад байгаа хэдий ч төдийлөн бодит үр дүн гарахгүй байгаа юмаа. Зөвхөн том хотууд төдийгүй хөдөөний бүс нутаг ч агаарын бохирдлын хэмжээ нь мэдэгдэхүйц нэмэгдсэнээр байна. 1. Хятад. Дэлхийн гадаад худалдааны томоохон зах зээл болох хятад улсад аж үйлдвэрлэл хөгжихийн хэрээр байгаль орчны асуудал хурцадмал түвшинд хүрээд байна. Тус улс дэлхийн нийт хүлэмжийн хийн 30%-ийг дангаараа ялгаруулж байгаа бөгөөд ялангуяа үйлдвэржүүлэлт ихээр төвлөрсөн таван мужид гэхэд дэлхийн аль ч улс орноос илүү их хэмжээний хүлэмжийн хий ялгарч байдаг байна. Тийм ч учраас сүүлийн жилүүдэд нийслэл бээжин хотод агаарын бохирдолтой тэмцэх арга хэмжээг тогтмол авсаар байгаа юм.