ВАШИНГТОН. /VOA/. Ерөнхийлөгчийн үүрэгт ажилдаа орсноос хойших эхний 100 хоногт америкчууд Жо Байдены коронавирусний цар тахалтай хийсэн тэмцлийг хамгийн их сайшааж байгааг “Fox News”, “CBS News” телевизүүдийн судалгаа харуулжээ.
“Fox News” телевизээс явуулсан санал асуулгын дүнгээс үзвэл, түүнд оролцогчдын 58 хувь нь коронавирусний цар тахалтай тэмцэх чиглэлд гаргаж буй Засгийн газрынхаа хүчин чармайлтыг дэмжиж байна. Харин “CBS News” сувгийн санал асуулгад энэ үзүүлэлт 68 хувьтай байна.
Санал асуулгад оролцогчдын дийлэнх нь Жо Байдены засаг захиргаанаас санаачилсан дэд бүтцийн шинэчлэлийг томоохон амжилтаар нэрлэж байна. Америкийн цэргүүдийг Афганистанаас татах төлөвлөгөөг мөн дийлэнх нь дэмжиж байгаагаа илэрхийлжээ.
Үүний зэрэгцээ, нийгмийг талцуулсан хэвээр байгаа хэд хэдэн асуудал байгааг хэлжээ. Хамгийн их маргаан дагуулж буй асуудлууд бол цагаачлал, мөн АНУ-ын муж улсууд дахь арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах явдлыг арилгах талаар авч буй арга хэмжээнүүд юм.
“Fox News” сувгийн санал асуулгад оролцогчдын 46 хувь нь хилийн аюулгүй байдлын асуудал одоо хоёр жилийн өмнөхөөс илүү хурцадмал болсон гэж үзэж байгаа бол 52 хувь нь энэ асуудлаар гаргаж буй Байдены хүчин чармайлтыг дэмжихгүй байгаагаа илэрхийлжээ.
Харин америкчуудын ердөө 15 хувь нь хилийн аюулгүй байдал сайжирсан гэж үзэж байна. Зэвсгийн хяналтын талаарх Байдены бодлогыг дэмжигчдийн тоо мөн бага хэвээр байгаа бөгөөд 36 хувьтай байна.
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Сэтгэгдэл0
Америкчууд цагдааг буруутгаж хар арьст гэмт хэрэгтнүүдийг өмөөрч жагсаал цуглаан хийх нь утгаггүй юм. АНУ-д гарч байгаа гэмт хэргийн 60%-ийг хар арьстнууд үйлддэг. Харууд хулгай дээрэм танхайралт хууль бус наймаа хүн амины гэмт хэрэгт их холбогддог. Ийм муухай харуудыг өмөөрөн жагсаж байгаад ой гутаж байна.
Чам шиг тэнэг заваан монголоос ой гутаж байна. Монголчуудын хийдэг заваан заваан гэмт хэргүүдийг энд тоочвол чи писдаагийн нас хүрэхгүй байх. Муу өмхий заваан монгол.
Юун хаа хамаагүй мэдээнээс болж юүнд 2 найз минь муу үгс унаганам.
Hamgiin tsagaandaa garsan hudalch, Trumpiig demjih hamgaalah, odoo bol Beidenii zahirgaa Ardchilsan namiig gutgej harluulah l ajil hiideg, medeelliin bish disinformation surtal uhuulgiin heregsel bolson Australian evrei Murdochiin huviin Erkel shuudee