sonin.mn
Ардчилсан Нам Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуульд нэр дэвшигчээ тодруулах дотоод сунгаанд нэр дэвшигчдээ тодруулж, сунгаагаа явуулж дууслаа.
 О.Цогтгэрэл даргатай АН-аас УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, С.Ганбаатар, УИХ-ын гишүүн асан Х.Тэмүүжин нар М.Тулгат даргатай АН-аас АН-ын дарга асан С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл, УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай, Ерөнхий Сайд асан Р.Амаржаргал нар, мөн УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат хоёр тусдаа явагдаж буй бүртгэлд хоёуланд нь оролцсон билээ.
 
Тэгвэл О.Цогтгэрэлийн АН-аас Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг тодруулах дотоод сонгуулийн санал асуулгад УИХ-ын гишүүн Норовын Алтанхуяг 81.06% буюу нийт 43,994 хүний санал авч ялалт байгуулсан байна.
 
С.Сарнай