ВАШИНГТОН. /RIA Novosti/. Олон нийтийн томоохон сүлжээнүүдэд хаягаа хаалгасан АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп дэмжигчидтэйгээ харилцах зорилгоор цахим хуудас нээжээ.
"Дональд Трампын ширээнээс" гэсэн толгой гарчигтай, түүний ширээн дээр баримт бичигтэй ажиллаж буй зураг бүхий “https://www.donaldjtrump.com/desk” цахим хуудас интернэтэд ажиллаж эхэлсэн байна. Цахим хуудаст Трампын саяхны мэдэгдлүүдийг байрлуулжээ. Хэрэглэгчид түүний мэдэгдлийг нийгмийн сүлжээнүүд дэх хаягаараа хуваалцах боломжтой байна.
Уг цахим хуудсыг “Facebook” компанийн хяналтын зөвлөл Трампын хаягийг бүрмөсөн хаах эсэхийг шийдэхээс нэг өдрийн өмнө буюу мягмар гарагт нээжээ. АНУ-ын Ерөнхийлөгч асны хаягийг мөн “Twitter”, “Instagram”, “YouTube”, “Snapchat”, “Twitch” болон бусад нийгмийн сүлжээ хаасан билээ. Технологийн компаниуд нэгдүгээр сарын 6-нд Капитолд болсон эмх замбараагүй байдалд өдөөн турхирсан гэж Трампыг буруутгасан юм.
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Сэтгэгдэл0
Шинэ үндсэн хууль. Гучдугаар зүйл. 1.Монгол улсын Ерөнхийлөгч бол төрийн тэргүүн, Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч мөн. Тайлвар: Баян хоосны ялгааг дэврүүлэх зэрэг нийгэмд хурцдал үүсгэж байгаа тохиолдолд засгын газрыг мөн монгол улсад дарангуйлалын аюул үүсэх тохиолдолд бүлэг болон намуудыг тараах, татан буулгах хүртэлх арга хэмжээ авч ард түмний эв нэгдлийг хамгаалана.
Шинэ үндсэн хууль. Зургаадугаар зүйл. 5.Төрөөс гадаадын иргэн, хуулийн этгээд, харьяалалгүй хүнд газрыг төлбөр, хугацаатайгаар ашиглуулж болохгүй. Тайлбар: Хуучин ашиглуулж болно гэсэн заалт Монгол улсын нутаг дээр монголчууд өөрсдөө орж ч болохгүй хориотой бүсүүд үүсгэж газар нутгийн бүрэн бүтэн байдалыг алдагдуулж байна. 6.Газрын хэвлий дэхь баялгийг лиценз хэлбэрээр хувь хүн болон гадаадын компаниуудад ашиглуулахыг хориглож зөвхөн төрийн компаниууд болон төрийн компаниууд тавиас дээш хувь эзэмших хувь хүн болон гадаадын компаниуудтай хамтарсан уул уурхайн компаниуудаар олборлуулж төр эзэмшинэ. Тайлбар: Ийм замаар Монгол улс шаардлагынхаа дагуу ажлын байр бий болгож баялагынхаа үр ашгийг ард түмэндээ хүртүүлэнэ.
Шинэ үндсэн хууль Нэгдүгээр зүйл. 1.Монгол Улс бол тусгаар тогтносон, бүрэн эрхт, Бүгд найрамдах улс мөн. 2.Монгол улсын нутаг дээр ард түмэн нь шударгаар хөдөлмөрлөж авсан цалингаараа, оролгоороо сэтгэл дүүрэн хангалуун амьдарах бүх бололцоог хангаж чадахуйц энэрэнгүй хүнлэг ардчилсан нийгэмийг үе шаттайгаар байгуулана. 3. 1.2. т заасан ардчилсан нийгмиийг байгуулахад урьдчилсан нөхцөл болсон ардчилсан ѐс, шударга ѐс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн. Тайлбар: 1.2. ыг хэрэгжүүлэх төрын ажилын чиглэл а) ажлын байр бий болгоно б) цалинг амьжиргааны үний өсөлттэй ижлээр нэмнэ в) хиймэл үний өсөлтийг зогсооно (цалин нэмэгдэнгүйт худалдаачид үнээ нэмдэг. Ингэснээр цалин тэтгэвэрийн нэмэлт амьжиргаанд нь нэмэр болохгүй зөвхөн инфляцийг хөөрөгддөг. Энд засгийн газрын ШӨХТ газар хэрэгцээт барааны үнийг хяналтандаа авч зайлшгүй үед үний өсөлтийн хэмжээг тогтоож үнэ нэмэхийг зөвшөөрч ажиллана).