Н.Лхамсүрэн, Ю.Цэдэнбал дарга, академич Б.Ширэндэв нартай ЗХУ-д хамт суралцаж байсан, уг нь оюутан цагийн найз нар байжээ. Тэгээд ч тэр үү Ю.Цэдэнбал дарга түүнийг Гадаад явдлын яамны сайд, Ерөнхий сайдын орлогч, Улс Төрийн Товчооны гишүүн хүртэл дэвшүүлсэн гэдэг. Дараа нь түнжин хагарч албан тушаалаас нь буулгасан бөгөөд “Лоохуузын хамсаатан” хэмээн буруутгасан.
Би Н.Лхамсүрэн агсантай 1989 оны өвөл уулзан нилээн дэлгэрэнгүй бичлэг хийж Намын архивт өгсөн. Тэр үед би Москвагийн Нийгмийн Ухааны Академи төгсөөд ирчихсэн, Гарбочёвын “перестройка”-гийн үзэл санааг талархдаг, түүхийн үнэнийг сэргээх тухай ярьдаг хүмүүсийн бодлыг дэмждэг нэг саваагүй нөхөр таваргаж явав.
Тийм ч учраас тэр хүний хаягийг сурагласаар байж III хороолол дахь гэрийг нь олж очсон билээ. Бие нь хүнд өвчний улмаас их доройтож, хэвтэрт орсон байв. Эхнэр нь эхлээд дургүйцсэн боловч би арга эвийг нь олж ярьсаар нэг цагийн хугацааг зөвшөөрүүлэв.
Н.Лхамсүрэн гуайн ярианы ихэнх нь Ю.Цэдэнбал даргын тухай л байсан. Улаан-Үд, Эрхүүд яаж суралцаж байсан, нэг зун удаан хугацаагаар алга болсон, тэгснээ нэг өдөр гэнэт шал өөр Цэдэнбал болчихсон гараад ирсэн, Зөвлөлтийн тусгай албаныхан яагаад түүнийг сонгож авсан, 1940 онд маршал Х.Чойбалсан түүнийг Зөвлөлтийн удирдлагуудын даалгавараар Намын ерөнхий нарийн бичгийн даргаар тавьсан гэх мэт үйл явдлын талаар дэлгэрэнгүй ярьсан юмдаг.
Ю.Цэдэнбал даргад их гомдсон хүн байна гэсэн сэтгэгдэл надад шууд төрсөн. Би сэдвийг өөр тийш нь хандуулж миний анхаарлыг илүү их татаж байсан асуултууддаа хариулт авахыг оролдсон боловч олигтой амжилт олоогүй.
“Цэдэнбалын бас нэг том алдаа бол...” гээд л өнөөх сэдэв рүүгээ буцаад орчихно. Ингэсээр байтал гэргий нь орж ирээд “Наад хүн чинь бүр ядарчихлаа. Одоо эмчилгээ хийнэ. Болно, өрөө чөлөөлж өг” гэж шаардав. Би тун дуулгавартай босонгоо “маргааш 30-хан минутын цаг өгөөч. Үүнийгээ дуусгамаар байна. Түүхийн үнэнийг тогтооход их хэрэгтэй зүйлүүд ярилаа, тэгэх үү?” хэмээн гуйж чихэр горьдсон хүүхэд шиг өрөвдмөөр царай үзүүлэхэд “За тэгэхээс дээ. Нойтон хамуу шиг нөхөр байна” гэсэн шинжтэй толгой дохив. Гэргий нь ази царайтай хэрнээ оросоор ярьдаг хүн байсан бөгөөд нөхөртөө тун халамжтай хүн бололтой санагдсан. Өвгөн гэргийгээ өрөөнөөс гарах мөчийг ашиглан “Жаахан балгах юм байвал маргааш аваад ирээрэй” гэж шивэгнэж амжив. Маш хүнд өвчтэй байгааг нь мэдсээр байж архи авч очиж болох эсэх талаар би их эргэлзэж тээнэгэлзсэний эцэст “өөрөө зориуд хүссэн юм чинь дүүрсэн хэрэг” гэж шийдээд 200 гр орчмыг жижиг эмийн саванд савлаад автобусанд суув. Хэрэв авгайд нь баригдвал “өвчин намдаадаг эм” гэж нэг эмч надад өгсөн хэмээн аргалахаар төлөвлөв. Намайг очиход авгай нь түр гарсан байв. “Таны захисаныг авчирлаа үүнээс илүү болохгүй байх гэж айж байна” хэмээн өнөөхөө үзүүлтэл “Юун сайн юм бэ” гээд хоёр хуваагаад балгав. “Энэ гайхлыг чинь хүртээгүй их удаж, ямар амттайг нь ч мартах дөхөж” гэж билээ. Удалгүй бага зэрэг халамцав бололтой дуу нь шингэрээд нүд нь сэргээд явчихав. Тэр өдөр миний асуусан зүйлүүдэд хариулахаас илүү хувийн амьдралынхаа талаар голчлон ярив. Өөрийг нь ажилгүй болгож шийтгэсэн, анхны эхнэр Намсрайжавыг нь бас хэлмэгдүүлсэн, Буян-Очир гэдэг хүү нь учир битүүлэг байдлаар нас барсан, найз нөхөд нь зангаа хувиргасан, сүүлд “Лоохуузын хэрэг”-т холбогдуулсан, 30 шахам жил тасралтгүй тагнаж мөрдөж байгаа тухай зэргийг зарим үед хоолой нь зангиран байж ярьсан. Ингэж байтал гэргий нь “Папа, Надо почистить” гэсээр ороод ирсэн. Ашгүй минь, бидний тарьсан хэргийг мэдсэнгүй (зориуд цонх онгойлгож салхи оруулсан юм) бололтой, юм хэлсэнгүй. Би ч баригдаагүйдээ баярлан ерөөлийн үг хэлж нэг үнсүүлээд түргэхэн гарсан.
Энэ ярилцлагаа диктафоноос бага зэрэг хураангуйлан буулгаж Хэлтсийн дарга доктор Л.Бат-Очир гуайдаа үзүүлтэл “сонин материал байна. Архивт шилжүүлэх” гэж цохсон. Надад тэр үед сонинд өгөх ухаан байсангүй, нэг хувийг нь өөртөө авч үлдэх сүйхээ ч байсангүй.
Надаас хойш хэд хоногийн дараа Н.Лхамсүрэн гуай “Үндэсний телевиз”-д товч ярилцлага өгч байсныг харсан. Надтай уулзаж байснаас бүр илүү турсан харагдсан. Октябрын хувьсгалтай чацуу Н.Лхамсүрэн гуай 73 наслаад 1990 оны 1 дүгээр сарын 13-нд тэнгэрт хальсан. Тэр жилдээ түүнийг цагаатгажээ.
Үргэлжлэл бий...
Ө.Энхтүвшин
Даваа - 06 сарын 15,
2026
Сэтгэгдэл0
Үргэлжилэлийг тэсэн ядан хүлээнэ. Сонирхолтой юм
Дангаасүрэн гэдэг хүнийг сүүлийн хэдэн өдөр их сонсож бн. 2 дахь цувралаар нь оруулвал. Ямартай ч партизануудын хайртай хүү бололтой. Янжмаа гуай Чойба 2 гаргаж ирсэн бололтой.
ЭНЭ ХҮН ЭРДЭНЭШИШЭЭР ДИССЕРТАЦИ БИЧИЖ ХАМГААЛСАН ЮМ БИЛЭЭ. ХУРААНГУЙ НЬ ТӨВ НОМЫН САНД БАЙДАГ. Би хэрэв андуураагүй бол ш дээ
Маш чухал дахин давтагдахгүй дурсамж байна даа. Бхярлалаа.
Цэдэнбал биш Цэдэнпил нэртэй байсан гэж ирээд л ярьж байсан даа хөөрхий. Их л муулсан,
Бал пил хоёулаа нэг төвд цогт гэдэг үгийн сунжирсан хоёр дуудлага гэдгийг хот тойрсон тариачин ногоочин хужаа буриадууд уул нь мэдэх ёстой.
Эхнэр нь Оросын буриад хүн байсан юм шүү дээ. “Оросоор ярьдаг ази царайтай хүн” ч гэх шиг, доромжилчих юм. Манайх хөрш айл нь байсны хувьд энэ 2 хөгшнийг сайн мэднэ.
Орос гитад нь мэдэгдэхгүй хүнийг буриад гж яаж мэдхэвдээ
"гитад" гэж хаанахыг хэлээд байнаа, дорх дурак?
Монголыг Цэдэнбалын үед Филатовагаараа дамжуулж Оросууд мэддэг байсныг Төв аймгийн Лхамсүрэн ойлгоогүй байсан бол Нямбуу Лоохууз Сүрмаажавын адил улс төрч биш байсан гэсэн үг. Тэр үед НҮБ-д 1961 онд Энэтхэгийн дэмжлэгтэй элсээд, Британитай 1963 онд дипломат харилцаа тогтоочихсон Монголыг Зөвлөлт өөртөө нэгтгэж нэр хүндээ олон улсад унагаах боломжгүй болчихсон байсан.
ene yeiin darga nar bye byeen sain medelgyi yahab muulaj baigaa yabdal bis l dee!!!yneniig l helj baisan baih!gebch bidend myylaj baigaa sanagdana!Lhamsyren gyai ch manai anhii tom seheeten syy dee!!!
Ene enhtuvshin bichseniig garahad ch ugiin ih sul chadvargui doroi hun.byalduuch l hubn tuuhen dursamj gehees ooriiigoo haruulsan dotood sul setgemjee l bichsen busad hunii talaar shal hereggui zuil
Энэ хүнийг бага байхын гадарлах юм.Ианайхаар Зүүнхараад байхад ирдэг байсан. Аавтай минь хамт УлаанҮд хотод МонголРабфак. Сургуульд сурч байхдаа танилцсан гэдэг.Эхнэр нь Зоя гэдэг байхаа.Оросын Буриад хүн.Орос хэлний багш хийдэг байсан.ГХЯ ны Сайд байгаад буусан.Сөөнгөдүү хоолойтой хүн байсан шиг санаж байна .Манайд олон удаа ч ирж байсан даа.Би дэндүү бага байжээ Монголын Улаанбуудайн Орхон сортыг анх дэмжиж батлуулсан хүн шүү дээ.Ахыг нь Дашдорж гэдэг.Эрдэмтэн хүн байсан.