Юуны өмнө, сүүлийн хэдэн өдөрт төрдөө үнсүүлж, энгэрээ цоолсон хүн бүрт баяр хүргэе. Төрдөө үнэлүүлнэ, шагнуулна гэдэг чинь сайхан л даа, Мэдээж хэрэг, төрийн өндөр шагнал хүртсэн хүн бүр гавьяатан мөн. Төрийн шагнал нүдтэй байдаг ёстой.
Харин сүүлийн хэдэн өдөрт Ерөнхийлөгч маань төрийн шагналыг ёстой л бөөндлөө дөө. Цар тахлын энэ хүнд үеэр бүтэн арав гаруй хоног Төв талбай дээр улс амьтныг бөөгнүүлсэн нь багагүй шүүмжлэл дагуулаад байна.
Уг нь шагнал хүртэгсэд цөөхөн байх тусмаа үнэ цэнэ нь өндөр байх учиртай. Ерөнхийлөгч нар, ер нь Монголын төр ингэж бодож ирсэн.
Гэхдээ Ерөнхийлөгчийн зүгээс сүүлийн хоёр жилд цар тахал гээд шагнал овоорчихсон, тэрийгээ олгосон гэх тайлбарыг хийжээ.
Жил гаруйхны өмнө дөө, гурван сая монголчуудаас Чингис хааны одон авчих алдартан олдохгүй хоёр жил өнжсөн. Тэр үеийн ЕТГ-ын дарга ийм тайлбар хийж байсан юм. Оргүй зүйл ярьсан бололтой. Учир нь өнөөдөр хоёр биш бараг хорин жилийн шагнал тараачих шиг боллоо.
Уржигдар гэхэд л 50 гаруй уяачид алдар цол олгожээ. Хоёрхон жилд ийм олон Тод манлай, Манлай, Алдарт уяач төрж байсан билүү?
Бас отгон Хөдөлмөрийн баатрууд анхаарал татаад байгаа юм. Анх БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн 1956 оны арванхоёрдугаар сарын 31-ний 234 дүгээр зарлигаар Хөдөлмөрийн баатар цолыг бий болгожээ. Уг тогтоол нь “...“БНМАУ-ын Хөдөлмөрийн баатар” гэдэг цолыг бий болгосугай”, “...“БНМАУ-ын Хөдөлмөрийн баатар” цолыг манай оронд социализм байгуулах үйлсэд гарамгай бүтээл гаргасан хүмүүст олгож байхаар тогтоосугай”, “...“БНМАУ-ын Хөдөлмөрийн баатар” цол шагнагдагсад “Сүхбаатарын одон”, “Алтан соёмбо” гэдэг медаль олгож байсугай” гэсэн үгтэй. 1992 оны шинэ Үндсэн хуулиар улсын нэрийг “Монгол Улс” хэмээн нэрлэх болсон тул үүнээс хойш Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол олгох болсон юм.
Ууган Хөдөлмөрийн баатраар уурхайчин тодорчээ. 1957 онд Налайхын уурхайн уурхайчин Дамдины Даваажав энэ цолоор шагнагдаж байжээ.
Араас нь 1958 онд Сэлэнгэ аймгийн Ерөөгийн Сангийн аж ахуйн тракторч, комбайнч Намжилын Бямбацогт, жолооч Цэвээний Лувсансамбуу, 1959 онд Арьс ширний үйлдвэрийн ажилчин Дамбын Шарав, хоньчин Зундуйн Очир нар Хөдөлмөрийн баатар цол хүртжээ.
Энэ цолоор нийтдээ 200 шахам хүн шагнуулсан байдаг.
Яахав, сүүлийн жилүүдийн нэлээд хэсгийг тамирчид эзлэх болсон. Яалт ч үгүй баатрууд л даа.
Харин төрийн өмчит компаниудыг удирдаж, төсөл хэрэгжүүлсэн захирлууд Хөдөлмөрийн баатар, Гавьяат цолоор шагнуулдаг боллоо. Одоо Ардын хувьсгалын 100 жилээр Хөдөлмөрийн баатар болчихоод тэтгэвэртээ гарна гээд албан тушаал ацаглаад сууж буй захирал ч байна.
Хөдөлмөрийн баатар цолыг анх бий болгосон үндэслэл, түүх одоо баахан гажаад байна уу гэж “Баатар захирал”-уудыг хараад бодогдож байгаа юм.
Гэтэл бидний мэддэг Хөдөлмөрийн баатруудын намтар нь хүртэл домог шүү дээ. Хөдөлмөрийн баатар, хоньчин Зундуйн Очир гуай гэхэд Булган аймгийн Хишиг-Өндөр сумын “Хужиртын гол” гэдэг газарт 1905 онд төрсөн. 1940 онд “Харцага” нэгдэлд орж, улмаар 1948 онд “Улсын сайн малчин” цол, шагнал авсан. З.Очир гуайн малаа малладаг туршлага, тэрнээс нь улбаатай амжилт Хөдөлмөрийн баатар цолд хүргэсэн байдаг. Хэдхээн жилийн өмнөхийг хүртэл бага ангийн сурах бичигт нийтлэгдсэн түүх намтрыг нь “Малчин Очир”, “Нэгдлийн Очир”, “Баатар Очир” гэсэн олон нэртэйгээр нь уншиж байв шүү.
Гол хэлэх гээд байгаа юм гэвэл тэр үеийн Хөдөлмөрийн баатар цолыг сум, нэгдлийн даргад нь биш хонио маллаж өсгөсөн хоньчин З.Очир гуайд олгож байжээ. Бас Ерөөгийн сангийн аж ахуйн дарга, Налайхын уурхайн дарга, Арьс ширний үйлдвэрийн даргад бус тракторч, комбайнч, уурхайчин, ажилчинд нь олгосон байгаа юм.
Энэ бол Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол олгож ирсэн уламжлал. Харин өнөөдөр тэр төмөр замчинд бус, тэр уурхайчинд бус, тэр цэрэгт биш даргад нь захиралд нь Хөдөлмөрийн баатар цолыг олгож байх юм. Нөгөөх нь ч том дээл хөөргөчихсөн гүйж очоод “...Намайг биш манай хамт олныг шагналаа” гээд зүүгээд явчих аж.
Нөгөө талаасаа, өдгөө заавал гүйцэтгэгч, ажилчин хамгийн том шагнал, үнэлгээг хүртэхээ больсон цаг. Дэлхий нийтээр санаачлагчийг шагнадаг, идеаг үнэлдэг болчихсон. Хувьцаа нь ам.доллар болж цутгадаг бизнестэй эрхмүүд үүний жишээ. “Christian Dior”, “Louis Vuitton”, “Givenchy”-гийн худалдааны тэмдгийг эзэмшдэг Францын LVMH /Moet Hennessy- Louis Vuitton/ корпорацын тэргүүн Бернар Арно, “Facebook”-ийн эзэн Марк Цукерберг, “Zara” брэндийг эзэмшигч Амансио Ортега нарын орлого цаг минутаар, бүр секундээр гүйж байдаг.
Гэхдээ манай төрийн өмчит компани, үйлдвэрийн газрын захирлуудыг эдэнтэй зүйрлэж болохгүй. Манай хэд ажлаа л хийсэн. Харин түүнийхээ төлөө Хөдөлмөрийн баатар “зүүх” нь шударга бус. Энэ нь логикоороо “...Хулгай хийгээгүй учир”, эсвэл “...Хулгайг нуусан учир”, бас “...Даалгавар сайн биелүүлсэн” гэх мэтийн “онцгой гавьяа”-гаа үнэлүүлсэн болж харагдаад байгаа юм. Шагнуулсан үндэслэл нь эдний нэг гэдгийг бүгд мэднэ дээ. Гол нь энэ хэдэн захирал ичих хэрэгтэй. Уурхайчиндаа, төмөр замчиндаа, цэрэгтээ энэ шагналыг хүртээх хэрэгтэй.
Аль эсвэл энэ “гайхамшигтай” бүтээн байгуулалтын санаачлагчид нь Хөдөлмөрийн баатар цол олгох хэрэгтэй байсан юм. Бас л хэцүү. Ерө нь боломжгүй. Арав гаруй жил гацсан ажил л даа.
Эцэст нь, хэзээ нэгэн цагт төсөв зардал нь нууцаас гарч, нийтэд ил болоход, энэ төслөөс “төрсөн” Хөдөлмөрийн баатрууд, Гавьяатууд яаж мундраа хутгана даа л гэж бодогдож байна шүү.
Б.Дамдин-Очир
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл0
Яг үнэн үг шүү. Ичих булчирхай гэж байна уу? дарга нар аа
Baihguishdee tiim bulchirhai, tosoviin mongiig idej, del sul tosol hotolboriig bvgdiig n hamaad ch tsadahgui odoo ene engertee zuudeg tomornii helterhiig aldart uyachnaas n avhuulaad avraga baatargui iy ch uldeehgui huu hamj bgaag harj bgaa biz dee.
Arga baihgui gavyagaa uneluulj baigaa jinhen baataruud ner aldraa tugeesen tamirchid bol shagnuulahn zuvl baih . Jishee n Cholootiin Battsetseg judogiin Urantsetseg nariig Mongoliin ard tumen hodolmoriin baatar yagaad ogohgui bgaa ym be !? gej gaihaj suusan bol zavsaraarn bas hen negnii chigjeesuud orj ireed jinhen baataruudaasaa zuugdeedl davhichih ym !
Эбий одонг пулемётоор шүршиж байлаа. Женко элс шиг цацаж байна. Шагналын нэр хүнд шалнаас доош орлоо.
Авч байгаа нь ичихгүй юм даа
хамт олон,нутаг усныхан нь хүртэл ичээд үг дуугарч чадахгүй байхад даа.
хамт олон,нутаг усныхан нь хүртэл ичээд үг дуугарч чадахгүй байхад даа.
Естой ичмээр, гутмаар л юм боллоо!!! Шалгах хэрэгтэй!
Үнэн л бичсэн байна. Шагнал утгаа алдсан. Осгоотой, дагаж гүйсэн нь авдаг болсон. Баттулга ерөнхийлөгчийн үед нийт хэдэн хүнийг шагнасан, гавьяат, баатар цолоор хэдэн хүнийг шагнасан, ард түмэн бидний төсвийн мөнгөнөөс / зөвхөн энэ медалийг хийхэд / хэдэн төгрөг зарцуулсан , энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэх хүн байна уу. Шагнах нь зөв, шагналд дургүй хүн байхгүй болов уу. Гэхдээ энэ шагналууд нь Баттулга гуайн ирээдүйгээ бодсон, ард түмэнд сайхан харагдаж, ард түмнээс Коко оноо авах гэсэн бодол байхыг үгүйсгэхгүй. Дараагийн ерөнхийлөгч та шагналын хурыг илүү буулгаарай. Юунд нь дутах юм. Шагнаад байгаарай, шагнаад байгаарай.
Одон медалиудыг багасгавал яадаг юм? Социализмийг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулсан гэдэг билүү. Дэлхийд бол хүн төрөлхтний төлөө хийсэн гавьяа гэж өгдөг бол бидний хувьд Монгол улсын хөгжлийн төлөө гэж. Өөрийнхөө малыг өсгөсөн гавъяагаа төртэй төргүй эдэлнэ.
Jenkod bish todorhoilj bga gazartaa bga uom.UBTZ aas NYMJARGALiig gaviyat avsan gd bodohod.haluund halj.huitend hurch yvsan ahmad TZiin burhaduud uo ch ugui butssan shu.Zorig.Pashidhaan.Linhuadorj nar engertee gylalzah tumer baitugai tsaasgui uldsen.Odoo ch paartai baishind arvaad jil suugaad avdag bolj.Er n TZ d NAM hereggui bga shuu.Namiin haraat bolj.ajilchin.ahmad nasnaa neg ih harj uzehee bolison.
Говьд хэдэн мянган мод тарьсан хүн Хөдөлмөрийн баатар болох буруу юу? Тэмээ ховордсон цагт 800 тэмээ хариулж маллаж байгаа хүнд Хөдөлмөрийн баатар өгөх буруу юу? Миний ээж лав улсад одоо 40 жил тасаралтгүй ажиллаж байна. Хүнсний салбарт. Би лав ээжийгээ хөдөлмөрийн баатар авах хэмжээнд хөдөлмөрлөж байгаа гэж боддог. Шагнаж урамшуулах боломж байвал өгч л байх хэрэгтэй ш дээ.
Тийм сайхан юм хийсэн хүн ямар ч гэр хүндгүй, үнэ цэнгүй хоосон төмрөнд дурлах уу?
ДАМДИНОЧИРОО санаа зоволтгүй бүтээн байгуулалт хийснийг бүгд харж байна битгий атаарх
chi yum oilgodoggyi ee!!!byteen baigyylaltiig chini cheregyyd,tarialanchid temer zam chid,bysad hedelmeriin hymyys hiideg zyil ydirdah ajiltan nar yunii ni byteen baigyylah be?...yynd l baigaa yum!!!sagnaliin yne chene salan deer ynasan syy!!!!
ЖАРГАЛСАЙХНЫ баатарын хураалгана.Наадам өнгөрөг хичээл эрлэг.өвчин намдаг.Харин түүнээс наана Жаргалсайхан шагналаа буцааж өгөх хугацаа өгнө.Өгөхгүй бол 9р сараас эхэлж асуудал үүсгэж хүйтрэхээс өмнө суулт хийнэ
Ene hunii hugatsaa hurdan duusaj amraahgui bol bi gavyat boloh ni shig baina.
зарим нь уйлж.харааж.зүхэж авахыг яана...
Яг үнэн. Зөвхөн улс төрийн болон "өөр" шалгуураар өгөөд байна. Шагналын нэр хүндийг ингэж унагаасан нь ховор.
Ер нь тодорхой шалгууртай болох хэрэгтэй. Үхэхгүй 80 наславал, эсвэл 40 жил хөдөлмөрлөвөл тийм шагнал, улсад оруулсан орлогоор гэх мэтчлэн. Цэргийн эсвэл эхийн одон шиг.
Хөдөлмөрийн баатар гэдэг нэр нь л байна шүүдээ. 30-40 жил зүтгэж байж авдаг хөдөлмөрөө үнэлүүлдэг. Дээр нь олон жил хөдөлмөрлөсөний илрэл нь гавьяа шагнал нь дэс дараатай байвдаа.Одоо яав сраз моёор гэдэг шиг 2 жил төмөр зам бариад энгэр нь хоосон хүнд Баатар өгдөг нь эзэндээ үйлчилсэний хөлс гэлтэй.
Таны дурдсан хүмүүс социалист хөдөлмөрийн баатарууд. Энэ цагийнхан бол капиталист баатарууд. Ялгаатай. Хэдхэн жилийн дотор дэлхийг өөрчилж байгаа цахим хөгжлийн орчин мэдээ мэдээлэлийг үгүйсгэх ухраах аргагүй. МАН д чин шударгуу бүхэн бүхнийг хүртээгүй гэж гоморхоод яахав.
Тэнэг хүн тэмдэгэнд дуртай гэдэг дээ. Монголчуудын ихэнх нь тэнэгрэлд өртөж төмөр мөрөөдөж, явдаг боллоо. Улс орон нь дампуурч өрөнд баригдаж, арчаагаа алдаж байдаг. Гэтэл нэг их олон Баатар , Гавьяат төрөөд байдаг. Юу л болоод байна даа?
Er n Batuuliin Baatar l estoi gurai ..uuruu bytsaagaad ugchihgui bhdaa..olon hvn bayarlaj ugtana daa..
чамайг ингэж чөлөөтэй хуцдаг болгосны төлөө түүнд баатар цол өгсөн юм.
Сайн ажилласан гэж тодорхойлогдоод шагнагдаж байгаа юм биш.Намайг шагнаад аль гэж гүйгээд,мөнгө өгч байж авдаг болсон цаг даа
Хүний зүтгэл хөдөлмөрийг төр шудрагаар үнэлэх нь харин зөв ш тээ энэ хүнд үед хэдэн хүн нутаг ус нь баярлаж байна лээ
Дарга захирал нэртэй хүмүүс заавал одон медаль гавьяат баатар болох ёстой юм шиг солиорч өгөх юм. Тэд ажлын байраар хангаж байгаа нь сайн боловч жинхэнэ баатрууд ард нь бүгдийг нь хийж байдаг юм. Таван богдын захирал гэх мэт ичиж үхмээр юм
Соц үеийн хөдөлмөрийн баатарууд агуу хүиүүс байлаа.
хөдөлмөр хийж төллөх эх малаас 500гаруй хурга ишиг бойжуулж өсгөсөн хүнд хөдөлмөрийн баатар өгнө шүү дээ .тариаланч kамбайнчин хүн олон га газар хагалж,уринш хийж,га газраас арвин их буудай ургац хурааж авсан хүнд өгнө дөө.талхны үйлдвэрт талхчин хүн хотынхоо хүн амыг 365хоногт талхаар тасралтгүй хангаж төлөвлөгөөт норм биелүүлсэн хүнд өгдөг биш гэж үү.яагаад өнөө цагт гуталчин,талхчин,ногоочин,сувилагч,багш ,эмч,үйлчилэгч хүмүүс чини ажлын ихэнхийг хийж нугалж завсаргүй ажиллаж хөдөлмөрлөж хөдөлж бгаа шүү дээ.хөдөлмөрийн баатар гэж нэрийн бодож тунгаа,хөдөлж,хийж бүтээж бгаа хүндээ урам зориг ,эрч хүчийн бадрааж өгие өө гэсэн үг биш үү.айн. аливаа нэг зүйл гажуудалд орохоороо утга чанараа алдаж юу ч биш,юуг ч хэлээд бгаан ойлгогдохгүй утга учир үгүй болдог гэдэг цаг үе ни иржээ
Эрдэнэтийн захирал сая манлай уяач болсон хүн Одлл намыхаа даргаас хөдөлмөрмийг баатар аваад тэтгэвэртээ гарна гээд ажилаа өгдөггүй гэсэн ортой байх нь дээ
Монголчууд сонин ард түмэн шүү. Хий хоосон шагналд их дурлах юм. Энгэртээ зүүж байгаа тэмдэгнээс цаашгүй өөрөөр хэлбэл цаасан малгай.
Ковид гээд өнжиж байж шагнал гардуулсан.Хийсэн бүтээсэн нэгнээ хэмэлдэг хэмхэлүүр зангаа татвал ясын.ХҮҮК ын учир шалтгаан нь тодорхой медаль 100мянган төгргийг харин юу гэмээр бна.
Соц-н үед нэг тэмээчин баатартай болх гж бүх нэгдл-н гишүүд н зүтгэдэг бсим аа. Бас худлаа баатрууд. Би мэдэлгүй дээ. 15 хүртлээ нэгдлийн мал хариуллаа
Эмхлэх учиртай юмны нэг иөн . Эхлээд гхвьяат цолыг Засгийн газрын шагнал болгож Ардын цол болон одлн медадуудын ихэнхийг олгохыг зогсоож Адтан гадас Сзхбаатарынодон чингис хааныодон 3-ыг үлдээж жилд иаш цөөн олглж байхаар журамлах
Hodolmoriin baataraasaa tatgalzakh heregtei baisan ym ichij uhmeer nudnii bulainuud !!!
Дамдин очир гэж дээр үеэ санагалзсан мэдэмхий мал байнга солиорох юм .. энэ сда-г битгий өөгшүүлж оодроогоод байгаач ээ .. сонин. мн.. хээн.... малыг хөөж явуул
Ганцхан жишээ хэлэхэд Талх Чихэрт дөнгөж сургууль төгсөж ирээд л насаараа ажилласан инжeнэр тeхнологч мөн 10 р анги төгсөөд илгээлтээр ирээд насаараа ажиллаж байгаа сайн тeхнологч нар байхад тэд биш Дорлигжавын дүү хангамжийн мeнэжэр гавьяат авч байна шүү дээ.
Onigoo bolgood l baih yum eronhiilogch
Battulga elbegdorj ochirbat ene 3 n hun bol ulsiig manduulah bish sunuuj irsen humuus ene battulga uuruu erunhiilugch boloh bolomjgui bolonguut tsagaan songolt gej balairaad shagnal nertei virus albaar taraagaad us honzon sanaad novshrood baigaan
Яг хүмүүс нь авахгүй юм даа.
Дуучин Болд юу хийсэн нь мэдэгдэхгүй төрийн соёорхол, Бат-үүл баатар авсан байхад яагаад болохгүй гэж урдах ерөнхийлөгч нар гэсэн шагналыг бөөнддөг л байсан ш дээ
Ер нь 3 жил ЗХЖШ-т газрын дарга хийж ширээний ард суучихаад дэд хурандаа цол хулгайгаар авч ичихгүй хөдөлмөрийн баатар болоход уйлаад байхдаа яахав дээ. Дараагийн ерөнхийлөгч гарч ирээд хурааж авах хэрэгтэй. Баячууд баатар гавьяат болоод байгаа нь мөнгөөр аваад байна уу гэж хардлага төрүүлээд байгаа шүү дээ.
За шагналч яахав, Авдаг, өгдө,г ач холбогдолгүй зүйл. Харин Монгол орон цаашид ямар замаар замнах нь асуудал болчих гээд байгаа юм биш уу. Зарим нөхдүүд удахгүй есөн цагааны албыг сэргээх бодолтой ч юм шиг л сонсогдоод байх юм даа.
хошин шогийнхон болон сайн дурын уран сайханчид гавъяа болдгийн дэргэд эх орондоо холс хvчээ огч баялаг бvтээж бvтээн байгуулалт хийсэн хvмvvст одон медал гавъяат,ходолморийн баатар огоход бололгvй яахав нэг цол тэмдэг л биздээ атаархаж хорсоод яахав дээ
Төмөр замын бүтээн байгуулалтанд оролцоод хөдөлмөрийн баатар бологсдын ажлыг өвлийн цас хаврын салхи зуны аадрын үер шалгаад дүн тавина энэ төмөр замыг АН амьтад хүн мал гарах гарц хангалттай байгаасай даа Үерийн ус гарах хоолой олон байгаасай
Цацаж л байг л дээ. Угаасаа монголчуудад хэнд ч хэрэггүй хог гэж ийм юм байдаг гэдгийг ойлгуулах гэж гавъяат, баатар, спортын мастер, СТА, алдарт эхийн гэх мэт төмрүүдийг зориуд тараалгаж байгаа юм.
Хөдөө аж ахуйн нэгдэлийн дарга нар Монгол улсын хөдөлмөрийн баатар болсон