sonin.mn
 Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд Сангийн сайд Б.Жавхлан “Эрүүл мэндээ хамгаалж Эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хэрэгжилтийг танилцууллаа. 
 
 
 
Энэ сарын 14-ны байдлаар Ажлын байрыг дэмжих 3 хувийн хүүтэй зээлийн хүрээнд нийт 17 785 зээлдэгчид 1 их наяд 313.8 тэрбум төгрөгийн зээл олгогдоод байна. Үүнээс 3 512 аж ахуйн нэгж, 14,273 иргэний зээл байна. Үүнээс 7 162 нь Улаанбаатар, 10 623 нь орон нутгийн зээлдэгчид олгожээ.
 
 
 
Монголбанкны урт хугацаат репо санхүүжилттэй зээлийн хүрээнд 497.9 тэрбум төгрөгийг 2 326 зээлдэгчид олгосон. Үүнээс 1,378 аж ахуйн нэгж, 948 иргэн байна. Түүнчлэн 15 784 зээлдэгчид 207.4 тэрбум төгрөгийн хөдөө аж ахуйг дэмжих зээл, 5 109 зээлдэгчид 379.5 тэрбум төгрөгийн  ипотекийн зээл олгоод байна.