Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар НҮБ-ын Хүүхдийн Сан (UNICEF)-аар дамжуулан Монгол Улсад хэрэгжүүлж буй “КОВИД-19 цар тахал болон нийгмийн эрүүл мэндийн онцгой байдлын үеийн чадавхийг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд нийлүүлэгдэх вакцины эхний ээлжийг хүлээн авах ёслолын ажиллагаа 6 дугаар сарын 16-нд Буянт-Ухаа нисэх онгоцны буудалд болов.
Ёслолын ажиллагаанд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кобаяши Хироюки, Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн Сан (UNICEF)-ийн Суурин төлөөлөгч Алекс Хайкенс болон холбогдох албаны хүмүүс оролцлоо.
КОВИД-19 цар тахал болон нийгмийн эрүүл мэндийн онцгой байдлын үеийн чадавхийг бэхжүүлэхэд зориулж Япон Улсын Засгийн газар манай улсад 21.5 сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлэхээ илэрхийлээд байсан билээ. Тэгвэл энэхүү тусламжийн хүрээнд нийт 2.35 сая орчим тун Pfizer вакцин манай улсад нийлүүлэгдэх бөгөөд үүнээс эхний 84240 тун вакциныг өнөөдөр манай тал хүлээн авлаа.
Шадар сайд С.Амарсайхан Япон Улс манай Засгийн газрын хүсэлтийг хүлээн авч, вакцин нийлүүлэхэд болон вакцины хүйтэн хэлхээг бүрдүүлэхэд ийнхүү дэмжлэг туслалцаа үзүүлж байгаа нь манай хүн амыг бүрэн дархлаажуулахад, нэн ялангуяа манай ирээдүй болсон хүүхэд залуучуудыг вакцинд хамруулахад үнэтэй бөгөөд бодит дэмжлэг болно гээд Япон Улсын Засгийн газар, японы ард түмэн, төслийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлж буй НҮБ-ын Хүүхдийн Санд гүн талархал илэрхийлэв. Тэрээр мөн манай Стратегийн түнш бөгөөд гуравдагч хөрш Япон Улсын Засгийн газар вакцины тусламжаас гадна Монгол Улсад нэн хөнгөлөлттэй зээл олгох, эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлж, шаардлагатай тоног төхөөрөмж нийлүүлэх, эрүүл мэндийн салбарын боловсон хүчинг бэлтгэх зэргээр хоёр талын болон олон талт хамтын ажиллагааны хүрээнд өргөн хүрээтэй дэмжлэг туслалцаа үзүүлж байгааг онцлон тэмдэглэв.
Элчин сайд Кобаяши Хироюки “Pfizer вакцины 2.5 сая тунгаас Японы засгийн газар 2.35 саяыг худалдан авахад санхүүжилт олгож буйдаа таатай байна. Япон улс НҮБ-ын Хүүхдийн Сантай хамтарч дэмжлэг үзүүлж байгаа нь вакцинжуулалтын хөтөлбөрийг улам бэхжүүлж, Монгол Улсын нийгэм, эдийн засгийн үйл ажиллагааг сэргээхэд дэмжлэг болно гэж би итгэж байна” гэж хэлжээ.
Мөн энэ үеэр НҮБ-ын Хүүхдийн Сангийн Суурин төлөөлөгч Алекс Хайкенс хэлэхдээ “Монгол Улс цар тахлын эсрэг хэрэгжүүлж буй арга хэмжээнд Япон улсын засгийн газраас санхүүгийн дэмжлэг үзүүлж байгаад НҮБ-ын Хүүхдийн Сангийн өмнөөс талархалаа илэрхийлэхийн сацуу вакцинжуулалтын ажлыг богино хугацаанд амжилттай хэрэгжүүлж буй Монгол Улсын Засгийн газарт баяр хүргэе. Өнөөдөр бидний хүлээн авч буй вакцин нь вакцинжуулалтыг улам өргөжүүлж, хүн амын дунд вакциндаа хамрагдаж чадахгүй байгаа хэсгүүдэд зориулагдаж байгаагаараа онцлог юм” гэлээ.
Сэтгэгдэл0
Баярлалаа
Yaponuud l tusalsan shig tuslah yumdaa. Nogoo hairtai orosuud n baidaggui ee. Hyataduud n yambii vaccine shahna. Hen bidend tuslaj baina???
Тэнэг ац минь Оросууд чамд яагаад туслах ёстой юм бэ? Заавал тусалж байх албатай юм шиг тэнэг мал чинь
Тиймээ тусламж авчихаад дараа нь муулдаг заваан ард түмэн.
uursdiinhuu ard tumniig vaccinejuulaagui baij manaihiig turshiltiin tuulai bolgood baigaa yum bishuu.yagaad yoponchuudaa tariagui baij manaid sanaa tawiad bgaa ni mash sejigtei bna
Гуйлга гуйхаас өөр ид шид манай засгийн газарт алга даа. Албаар корона ихсээд улаан шугаманд орлоо гэж өрөвдүүлж байгаад л тусламжаар вакцин аваад байх жишээтэй. Наадам хийнэ гэж 10 тэрбумыг өөрсдөө завшиж байхаар тэр мөнгөөрөө вакцинаа авч болох л байсан шүү дээ. Гуйлгачин заяанд төрсөн улс шиг л байх юм. Арчаа алга.
Чи харин арчаагүй тролл байна. Энэ чинь их гүрнүүдээс үзүүлж байгаа хүмүүнлэгийн тусламж. Харин ч дипломат алба маш сайн ажиллаж байна. Наадамд төсөв тавьсан нь зөв. Одоо харин зохицуулалт хийх гэж байна. Юм бүхнийг хараасан чам шиг хулгайч нараас болж монголын заяа гомдоод байгаа юм. Корона чам шиг адгийн шаарыг ниргэж л таарна.
Новшын хужаа нарын тарьсан баасыг цэвэрлэх гэж хичнээн хохирол гарах бол доо.Япончуудад баярлалаа.
Гуйлагчин заяатай ард түмэн шүү. Одоо удаах туршилтандаа орох нь дээ. Эхний туршилт үр дүнгүй болсон бололтой. Ээлжит Өглөг өгсөнд баярлаарай. Чингасуудаа. Хөөрхөн ш тээ хүүхдээрээ. Хэзээ том хүн болцгооно доо. Цаана чинь дарга нар чинь шинэ Ланд 300-г хэдэн зуугаар нь уралдаал авч байна. Дарга хархаараа гөлөлзөөл шүлсээ хүд хүд залгиал өрөвдөлтэй хувь заяатай ард түмэн шүү.