sonin.mn

УИХ-ын чуулганы хуралдаанаар “Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүндэт медаль бий болгох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. Засгийн Газраас өргөн барьсан тогтоолын төсөл нь 3 заалт, 2 хавсралттай бөгөөд Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүндэт медаль бий болгож, медалийн тодорхойлолт, загвар, олгох журмыг батлахаар тусгажээ.

 

Ойн хүрээнд 150 мянга орчим медаль олгох төлөвлөгөөтэй байгаа гэнэ.

 

“Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүндэт медаль бий болгох тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж, гишүүдийн 53.7 хувь нь дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв. Энэ үеэр УИХ-ын гишүүдийн хэлсэн үгнээс онцлон хүргэж байна.