Түүх, соёлын өв, байгаль орчныг хамгаалах үүрэг бүхий төрийн албан хаагчид, албан тушаалтнууд аа,
Миний бие хуулиар олгогдсон эрх, үүргийнхээ дагуу Хүннү гүрэн байгуулагдсаны 2230 жилийн ойг тохиолдуулан Сэлэнгэ аймгийн Мандал, Төв аймгийн Борнуур, Батсүмбэр сумын нутаг дэвсгэрт орших Ноён уулыг төрийн тахилгатай болгох зарлиг буулгалаа. Хүлээн авагтун!
Ноён уул бол монголчуудын өвөг Хүннү дээдсийн алтан шарил, мөр улбаа, төрт ёсны 2200 жилийн түүхэн баримтыг хэвлийдээ хадгалсан өлгий дагшин нутаг, эх түүхийн голомт болсон өнө эртний тахилгат хайрхан билээ.
Бидний өвөг дээдэс Хүннү гүрний өв соёлыг хадгалсан Ноён ууланд орших булшийг 1912 онд "Монгол-Ор" нийгэмлэгийн техникч А.Баллод гэх хүн олсныг судлахаар 1924 онд Оросын судлаач П.К.Козловын удирдсан Монгол, Төвдийн газар зүйн шинжилгээний анги ирж, Ноён ууланд Хүннүгийн 200 гаруй булш байгааг тогтоосон байна.
Ноён уулын баруун талын Сүжигт, өмнөд талын Журамт, зүүн талын Хужирт амнуудад нийт 250 орчим булш бий. Ноён уулын дурсгал нь дараах асуудлуудад хариу өгснөөрөө бидэнд онцгой ач холбогдолтой билээ. Эдгээрийг дурдвал:
1. Хүннүгийн угсаатны бүтэц, угсаа гарвал;
2. Нийгмийн бүтэц, Төрийн зохион байгуулалт;
3. Хүннүгийн түүхийн он цаг, дараалал;
4. Хүннүгийн амьдрал, аж ахуйн хэв маяг;
5. Хүннү гүрний газарзүйн байрлал;
6. Ази, Европын улсуудтай тогтоосон Хүннү гүрний харилцаа зэрэг юм.
Өнөөг хүртэл Хүннү гүрэнд хамаарах 7,000 гаруй булш олдсоны ихэнх нь, гол төлөв язгууртан ихэс дээдсийн булш манай улсын нутаг дэвсгэрт байна. Энэ нь Монгол бол Хүннү гүрний үндсэн нутаг, Засаг захиргааны төв гарцаагүй мөн болохыг нотолж байгаа юм.
Ноён уулын язгууртны булшнаас илэрсэн хүн судлалын хэрэглэгдэхүүн, малгай, дээл, хувцас, оршуулгын зан үйл зэрэг нь Хүннүгийн залгамж хойч нь монголчууд бид ч мөн болохыг генетикийн болоод соёлын хувьд бат нотолжээ.
Учир иймд монгол бидний дээд язгуур Хүннү гүрний түүх, соёлыг агуулсан, байгалийн үзэмжит тогтоц бүхий эртний түүхт Ноён уулыг байгаль, түүхийн дархан газар хэмээн үзэж, монгол түмний үеийн үед улираан хадгалсаар ирсэн заншил соёл, урьдын журмыг баримтлан, төрт ёс, түүхэн уламжлалыг хүндэтгэж энэхүү зарлигийг гаргалаа. Тахилга нь зан үйл төдий зүйл биш юм. Энэ бол байгаль, соёл, эх түүхээ хайрлах, хүндэтгэх, хамгаалахыг үеийн үед сануулж, төрийн санах ой, бодлого болгон хойч үед дамжуулж байдаг цогц үйл ажиллагаа юм. Эртний энэ сайхан уламжлалын дагуу Ноён уулыг төрийн тахилгатай болгож байна.
Төрийн албан тушаалтан, үүрэгтнүүд ээ,
Ард иргэд ээ,
Бидний түүх соёл бол монголчуудын уг язгуур, мөн чанар, ижилсэл болон ялгааг илтгэх, хүндлэл бахархлын үндэс суурь юм. Соёл түүхийн агуу их гэрч, нотолгоог хадгалж, агуулж ирсэн Ноён уулыг хамгаалах нь иргэн бүрийн, монгол хүн бүрийн үүрэг хариуцлага болохыг ухаарч, хүлээн авагтун.
Мөнх тэнгэрийн хүчин дор язгуур дээдсийн сүлд хийморь биднийг ашид ивээж, Монгол Улс, Монголын соёл түүх өнөд оршиг!
Сэтгэгдэл0
Noyon yyl teriin tahilagatai baigaad zogsohgyi teriin hamgaalaltad oroh baih syy!!
Оросын Женко хот тойрсон хужаануудынхаа үүр Батсүмбэрт доль хамж байна.Аргагүй аргагүй нийлээд нүүдэлчин Монголчуудыг доорд үздэг гарууд.
Оюу Толгой ч гэсэн төрийн тахилгатай толгой болох ёстой. Хүннү гүрний үед шилийн сайн эрчүүд хос морьтой орой дээр нь гарж хийморио сэргээдэг байсаныг судлахаар 1911 онд Төвд-Оросын хамтарсан экспедиц Пережевальский,Жүгжирдэмчигбатлагжунжаа нарын удирдлага дор ирж судалж байсан.Мөнх хөх тэнгэрийн хүчин дор энэ толгойг төрийн тахилгат толгой болгож энд явагдаж байгаа бүх үйл ажиллагааг зогсоох ёстой
Ер нь монголд байгаа бүх овоог төрийн тахилгатай болгочихвол яасанийн.
Bolgosonch yadgiin cham shig hujaanuudad hamaagui hol ochij huts
ЯМАР САЙХАН ХЭРЭГ ВЭ. НӨГӨӨ ТОГДГОР ХУЛГАЙЧ ХУДАЛЧ ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖ ГЭГЧ АРААТАН ТӨРХТЭЙ ШУНАЛЫН УУРХАЙ ТЭР МУУХАЙ ЭТГЭЭД ЯАСАН ИХ ШУНАЖ ӨӨРИЙН БОЛГОХ ГЭЖ БЛАА
tanii syysan derben jiluun hamgiin saihan zarligiig syyld ni gargalaa daa!!!yygeeree baharhah bailgyi dee!!!Mongolchyyd bidnii ene ertnii tyyh yliran sine chagiin hoich yeiinhend yldene notolgoo ni ene boljee!!!bayarlalaa,
ерөнхийлөгч маань дахин сонгогдох гэж яльгүй будилсны дараа шагналын хур буулгав.маш зөв.ноёон уулыг дархлав маш зөв.тэтгэвэрийнхний амьжиргааг дээшлүүлж насыг уртасгав.маш зөв.офшорыг дийлсэнгүй ,Соёмбоэрдэнэ мэтийн буруу хүмүүст итгэж алдсан.АН,МАН-г 2-г ньтатанбуулгах санаачлага гаргасан бол зөв байсан,алдсан.Сү-Б-г дийлсэнгүй,.гэхдээ олон санал зөв байсан.амьдралд чинь сайн бүхнийг хүсье
Tumur zamaar Hyatadiin tank iig oruulj ireegvi zuv………kh kh kh
Хөөрхий ийм орон ядуу байх нь аргагүй.
Өө за за.Монголын бусад уулс юугаараа Ноён уулаас доор юм бол? Орилоо орос хийцийн шоу хэтэрлээ новш гэж.
Эх орон, газар нутагаа хайрлаж байна, үүх түүх, соёл уламжлал гэдэг зүйлийг түй ч ойлгохгүй бол энэ улсад байгаад юу гэхэв. Хойд төрөлдөө Монголоос өөр газар төрөх болтугай.
L.Chinbat ter lizenziin zarsan um uu? Tegej sonsoj bsan um bna! Ter hunii tuluu um hiichihshig bolloo…
Гацууртын чинбат өнгөн хөрсний алтыг нь ухчихаад газрын гүнд бга ордыг нь центарагоулдод зарчихсан шүү дээ
202.179.25.0 Худлаа чалч хот тойрсон гахайчин ногоочин буриад хужаа төрлүүд.
202.179.25.0 tegehleer centera gold n gedeg company hohirood uldej baigaa um bna tiim uu? Tur uuruu L.Chinbat d lizenz iin ugch, olborlolt hiilgej boldog, harin busad hurungu oruulagch nar boldogui gej unshigdaad baih um... hen n bolood hen n boldogui um boldoo!!!
Уул овоог тахилгатай, төрийн хамгаалалтад авах нь ч зөв. Харин тахиж байгаа нь энэ гэж хэдэн зуун машинтай, хэдэн мянган оркууд очиж тэр хавийн хөрс, зүлэг ногоо, ой модыг дахиж хэдэн арван жил юм угахгүй болтол нь сүйтгээд, хог новш, гялгар уут,архи,пивоны шил, усны саваар тал хөндийг нь дүүргээд тахих биш, бузарлачихаад яваад өгдөг. Дээр,доргүй ийм л ухамсартай бүдүүлэг хүннүүчүүд хэвээрээ байгааг ойлгож сэтэхүйгээ эрс өөрчлөх хэрэгтэй байна.
Хурай хурай хурай
Одоо буухаасаа өмнө очиж тахиад баахан өвчин тараагаад өгөх төлөвлөгөө бодчихсон ч явж байж мэдэхээр хүн юм билээ! Энэ жэнко! Хонзогнох гэж яав даа.
Баяр хүргэе ашгүй дээ
Yun non uul yariad bnaa.Humschin har avgaichuuddaa ajilj oruulah gej bohir arga bolgoniiig hiij yadaj bj
Маш зөв шүү, бидний түүх соёл өв бий газар, төр хамгаалах хэрэгтэй байгаа юм, баярлалаа. Баттулга ерөнхийлөгчдөө сайн сайханыг хүсье, та монгол ерөнхийлөгч байж чадсан шүү.
Шар Улаан 2 Чинбат өнгөрчээ. Төрийн тахилгатай болохоор савдаг нь хүч орж 2 дуракыг тамд илгээх биз ээ. Агуу их Хүн гүрний сүнс.
Маш их баярлалаа. Энэ бол ард түмний ялалт шүү
Нам тараах зарлиг гаргаж тэнэгтэж байхаар аль эрт үүнийг хийх байсан юм. Араа бодож дээ. Муу новш.