УИХ-ын гишүүн асан, ШИНЭ намын Төв Зөвлөлийн дарга Лу.Болдтой ярилцлаа.
Сайн байна уу? ШИНЭ нам одоогоор хичнээн гишүүд, дэмжигчтэй болсон байгаа вэ? Мөн ШИНЭ нам баруун төвийн үзэл баримтлалтай нам юм уу? зүүний нам юм уу?
ШИНЭ нам байгуулагдсанаасаа хойш 2 жил орчмын хугацаанд албан ёсоор бүртгэлтэй 110,000 гаруй гишүүнтэй болсон байна. Мөн дэмжигчид маань нэмэгдэнэ. Бид Монгол Улсын бүх аймаг сум, Улаанбаатар хотын бүх дүүрэгт гишүүд, дэмжигчидтэй болжээ. Байгуулагдсан цагаасаа эхлэн бидний шударга ёсны төлөө, иргэдийн эрх зүйтэй холбоотой дэвшүүлж байгаа гол зорилт бол баруун төвийн чигтэй.
ШИНЭ нам Монголын ардчилал, эрх чөлөөг жинхэнэ ёсоор хэрэгжүүлэх, шударга ёсны томоохон зорилтуудыг үйл ажиллагааны зарчим болгосон улс төрийн хүчин.
Мөн манай намын бүх шийдвэрүүд иргэдийн зөвлөлөөр дамжиж, иргэдээс гардаг. Монголын ард түмэн, Монгол Улсын иргэд цаашдаа ямар улс төрийн тогтолцоо, ямар нийгмийн тогтолцоо, ямар эдийн засгийн тогтолцоог хүсэж байна, тэр бүх зорилтуудыг хэрэгжүүлэхийн төлөө нийгмээ зохион байгуулах улс төрийн хүчин болж ажиллаж байгаа.
Олон нийтийн дунд ШИНЭ намыг УИХ-ын гишүүн асан Ж.Батзандан та хоёрын үүсгэн байгуулж, удирдаж байсан нам л гэж мэддэг шүү дээ. ШИНЭ намын удирдах бүрэлдэхүүнд одоо ямар хүмүүс байгаа вэ?
1990 онд ардчилсан хувьсгалд оролцож байсан миний бие, 2000 оноос иргэний хувьсгалд оролцож байсан Ж.Батзандан, сүүлийн үед шударга ёсны хувьсгал дээр хамтарч тэмцэж байсан, энэ тэмцлийг дэмжиж байсан олон арван мянган идэвхтэй гишүүд дэмжигчид биднийг уриалж, энэ намыг байгуулсан. ШИНЭ нам бол нэг юм уу, хоёр хүний нам биш гэдгийг ард түмэн тодорхой ойлгож харж байгаа байх. Яагаад гэвэл УИХ-ын сонгуульд намаа удирдаж орон, тодорхой хэд хэдэн шалтгааны улмаас амжилт гаргаж чадаагүй учраас ШИНЭ нам бол солигддоггүй даргатай нэг хүний нам биш тул Ж.Батзандан бид хоёр албан ёсоор хариуцлага хүлээгээд олон сайхан шинэ залуу лидерүүддээ зай тавьж өгсөн. Коронавирус цар тахлын нөхцөл байдлаас болоод нам их хурлаа хийж чадахгүй, намын шинэ удирдлагуудаа албажуулж амжихгүй л байгаа болохоос өнөөдөр бүгд ажлаа хийгээд, иргэдийн эвсэл, холбоодтой хамтран ажиллах гэрээгээ байгуулаад, намын үйл ажиллагаа маш идэвхтэй явж байна. Цахим хэлбэрээр бүх шатандаа хурал зөвлөгөөнөө хийгээд, үйл ажиллагаагаа зохицуулаад л явж байгаа. Тэгэхээр ШИНЭ нам бол маш идэвхтэй, амьд, бодитой ажиллаж буй нам гэж хэлж болно.
Та УИХ-ын 2020 оны сонгуулийн дараа ардчиллын төлөөх намууд нэгдэх ёстой гэсэн байр суурийг илэрхийлж байсан. 2020 оны орон нутгийн сонгуулийн үеэр АН, МАХН, ШИНЭ нам хамтарч ажилласан шүү дээ. Тэгэхээр ШИНЭ нам АН-д нэгдэх асуудал яригдаж байгаа юу?
УИХ-ын 2020 оны сонгуульд үнэхээр нам, бүлэглэлүүд бутарч тарснаар Монголд цөөн саналаар үнэмлэхүй олонх болдог буруу улс төрийн тогтолцоо хэрэгжиж байгааг харуулсан.Аливаа парламентад ард түмний дуу хоолой бүрэн тусаж байх ёстой юм.Тэгж байж нийгмийн тогтвортой байдал бүрддэг. Тийм учраас орон нутгийн сонгуульд эрх баригчаас бусад намуудад бүгдэд нь уриалж, маш том эвсэл байгуулсан. Эвсэл байгуулсан явдал зөв байсан гэдэг нь ардчиллын төлөө намууд нийтдээ найман аймагт, нийт аймгуудын талд нь ялалт байгуулсанаар тодорхой харагдсан. Нэгдэж чадаагүй аймгууд дээр бүгд ялагдсан.
Ард түмэн үнэхээр эв нэгдлийг хүсэж байна, төрд тэнцвэр, хяналтыг хүсэж байна гэдэг нь тодорхой.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулийн хувьд бол хуулийн дагуу ямар нэгэн эвсэл байгуулах бололцоо байгаагүй. УИХ-ын 2024 оны сонгуулийг угтаж, нийгэмд томоохон улс төрийн шинэчлэл хийх зорилт дээр намуудын гэхээсээ иргэдийн дуу хоолой, санаа бодлыг нэгтгэх томоохон платформ хэрэгтэй байгаа. Үүнийг ШИНЭ нам бие даагчдын эвсэлтэй нэгдсэнээр эхлүүлж байна. Яваандаа намууд шинэчлэгдээд, энэ платформ дээр ирвэл бидний үүд хаалга нээлттэй. Ингэж байж цааш цаашдаа Монголд тогтвортой, зөв, жинхэнэ ард түмнээ төлөөлсөн улс төрийн тогтолцоо буюу шинэ парламент бүрдүүлэхийн төлөө маш том ажлын эхлэлийг тавьж чадна.
АН хоёр хуваагдчихлаа. Таны бодлоор АН учраа олж, нэгдэж чадах болов уу?
Нэгдэж чадах болов уу гэж бид нар нэг юманд барьцаалагдсан маягаар хандаад байгаа. МАН ч гэсэн өмнөх УИХ-ын үед гучин хоёр, гучин гурваараа хуваагдсан ч сонгуулийн өмнө нэгдчихсэн.
Гэхдээ цаашдаа энэ нэгдэл үргэлжлэх үү? гэдгийг хэн ч тааж мэдэхгүй. Үүнтэй адил АН хоёр сонгууль дамжаад буруу замыг сонгосны улмаас өнөөдөр ийм харамсалтай үр дүнд хүрээд байж байна.Энэ бол ер нь намууд буруу явчихсны шинж юм. Өмчлөгдчихсөн, хувьчлагдчихсан, тодорхой эрх ашиг бүхий бүлэглэлүүдэд идэгдчихсэн, барьцаалагдчихсан.Үүнийг цоо шинээр өөрчлөхийн тулд Үндсэн хууль, намуудын тухай хуульд өөрчлөлт оруулж байж, намуудыг шинээр бүртгэн, улмаар дэлхийн хэмжээнд, олон улсын хэмжээнд байдаг сайн жишиг, арга хэлбэрээр Монголын улс төрийн тогтолцоо шинээр төрөх цаг болсон. Энэ үйл хэрэгт бидний иргэдийн эвсэл, холбоодын нэгдэл, нам улс төрийн шинэчлэл бодитой үүрэг гүйцэтгэнэ.
Нам нь улсаа, төрөө удирддаг, ард түмэн нь намуудаа үзэн яддаг байж болохгүй шүү дээ. Өөрөөр хэлбэл өнөөдөр ард түмэн төрөө үзэн ядах болчихоод байна.Төр бүрдүүлэгч нам гэдэг бол ард түмний өөрийнх нь өмч байх ёстой. Бид байгалийн баялаг гэдэг гол өмчийг ард түмэнд өгөхийн зэрэгцээ улс төрийн эрх мэдэл буюу улс төрийн намуудыг бас ард түмэнд нь, ард иргэдэд нь өгөх ёстой.
Энэ том шинэчлэлийг хийх цаг нь болсон гэж хэлмээр байна.
Таны элчин сайдаар томилогдох тухай асуудлыг АН-ын дарга С.Эрдэнэ МАН-тай хуйвалдсан шагналаа авсан гэж дүгнэсэн байсан?
Намайг янз бүрээр муулдаг гүтгэдэг. Тэр бол нэг их асуудал биш ээ. Би өмнө нь Гадаад Харилцааны Сайдаар ажиллаж байсан. Энэ үедээ Европын Холбоотой гурав дахь хөршийн бодлогын хувьд маш олон төсөл хөтөлбөр, үйл ажиллагаа зохион байгуулж хамтран ажиллаж байлаа.
Ерөнхий Сайдын зүгээс надад Европын холбоонд Элчин сайдаар ажиллах санал тавьсан.
Энэ процесс явж байгаа, хараахан албажаагүй байна. Зохих хугацаандаа шийдэгдэх байх. Миний хувьд, нам улс төрөөс гарч байгаа хүний хувьд сонголт бий. Хэрвээ төр намайг ашиглая гэвэл улсынхаа төлөө, ард түмнийхээ төлөө хийж чадах бүхнээ хийж болно. Ашиглахгүй ээ гэвэл эргээд улс төрийн ажил ч хийж болно, хувийн ажил ч хийж болно. Бүх юм нээлттэй. Миний хувьд Ерөнхий Сайдын тавьсан саналыг би хүлээж авсан. Гадаад Харилцааны сайдаар ажиллаж байсан хүний хувьд тодорхой үүрэг гүйцэтгэх үүрэгтэй гэж л харж байна.
Цар тахлын нөхцөл маш хүнд байна. Эдийн засаг уначихсан, иргэд олноороо амь насаа алдаж буй ийм нөхцөл байдалд ШИНЭ нам ямар байр суурь баримтлаж байна вэ?
Монголын хувьд үнэхээр хувь заяагаа шийдэх цаг ирж байна. Одоо бид улс төрждөг, тал тал тийшээ хардаг, улс орноо унасан дээр нь түлхэж унагах нөхцөл рүү орж болохгүй. Үндэсний эв нэгдэл, үндэсний зөвшилцөл, ард иргэд юу хүсэж байна, яаж энэ хүнд байдлаас хамтарч гарах вэ гэдэг цоо шинэ үндэсний зөвшилцлийн механизмыг ажилд оруулах ёстой. Энэ тал дээр иргэдийн эвсэл холбоодоороо дамжуулж улс төрийн намуудыг зөв чиглэл рүү нь хандуулах тал дээр санал санаачилга гаргаж ажиллана гэж бодож байгаа, өөр арга байхгүй.
Ярианыхаа төгсгөлд миний асуугаагүй, магадгүй таны ярья гэж бодсон зүйл байвал манай уншигчдад хэлэхгүй юу?
ШИНЭ нам, Бие даагчдын нэгдсэн эвсэл нэгдэх үйл явцыг ард түмэн их зөвөөр ойлгоосой. Монголын улс төр мухардалд орчихсон. Үүнээс цаашаа алхах ямар ч арга замгүй болчихлоо. Бид хэрвээ нийгмийн тогтворгүй байдалд байх юм бол Монгол Улс, Монголын ард түмэн л хохирно. Бүх шатандаа Үндсэн хууль болон хуулийнхаа шинэчлэлийг хийх хэрэгтэй. Иргэдийн эвсэл холбоодын ард, бидний ард ямар нэгэн улс төрч байхгүй. Ямар нэгэн улс төрийн бүлэглэл, бизнесийн бүлэглэл байхгүй. Энэ бол ард иргэд өнөөдөр юу хүсэж байгаа, түүнийг л илэрхийлсэн дуу хоолой. Улстөрийн намуудынх нь чих хаалттай болчихсон учраас түүнийг онгойлгох, цаашдаа нийгэм улс төрийн шинэчлэлийг улам эрчимтэй явуулах илүү хүчтэй гарцыг бий болгохын төлөө явж байна. Үүнийг та бүхэн маань бүгд дэмжээрэй. Бидний үүд хаалга бүгдэд нээлттэй. Ямар нэгэн гишүүнчлэл, хаасан боосон зүйл байхгүй. Хэн ч яаж ч оролцох боломж нээлттэй шүү гэдэг уриалгыг хүргэмээр байна. Бүх иргэдтэй хамтарч ажиллая, хамтарч тэмцье ээ гэж хэлмээр байна.
Баярлалаа, таны ажилд амжилт хүсье.
Ярилцсан Н.Энхдэлгэр
Сэтгэгдэл0
Мэдлэг чухал шуудээ, МЭДЛЭГ!!!
Энэнд нэг шанаа өгөхсөн.
МАН дарга нар ямар ч ажил хөдөлмөр эрхлэхгүй зүгээр хошногоо ухаж үнэрлэж зүгээр суугаад гахай шиг таргалж баяжаад байдгийг нууцыг мэдэх юмсан
Монголын ардчилалыг МАНгаруудтай хуйвалдаанд устгасан улс төрийн янхан Батзандан Болд, нарыг МАНгарууд ардчилалын эсрэг сайн ашиглаж элчингээс томилоод явууллаа
ӨӨДГҮЙ ШААР
Женкогийн шивэр долоогч
Ygyi shyy poproh l chuhal
Үнэхээр МАН аас шагналаа авсан юм биш үү.Түүнээс биш урвагч хүнийг монголчууд үздэггүй шүү дээ.110000 гишүүнтэй гэж мултарч байна даа.АН гишүүн биш бол чи хэн ч биш.Зүгээр гудманд лааз өшиглөгч.Чамайг Батзандан мэтийг намаас чинь холдуулж тэр шинэ нам гэгчийг чинь алсаас тараах МАНын бодлого гэдгийг мэдэхгүй байна уу.За даа монголчууд урвагчдыг үздэггүй юм аа
Женко, Оюун-Эрдэнэ хоёр Японд уулзаж байгаа гэсэн биз дээ МАН-ыг задлах төлөвлөгөөг ярилцах гэж байгаа ойлгомжтой.
Зарим хүмүүс Урваж шарвах, түгжилдэх, бүлэх, нудрах, дэгээдэх, хулгайлах, бүх л муу аргаар амьдраад явчих л юм!!
Женко.
Шантаж хийж байгаа ухаантай. Ерөнхийлөгчийн зарлиг гарахгүй болохоор нь сурснаараа шантаж хийж байгаа юм
ЁСТОЙ ХОГИЙН НОВШ ОДООГИЙН ЭНЭ НЭГ НАМЫН ДАРАНГУЙЛЛЫГ ГАЛЗУУ БАТЗАНДАН ХОЁР Л ЭХЛҮҮЛСЭН НОВШНУУД ЗҮГЭЭР Л НАЙМАА БОЛГОЧИХСОН ЭНЭ 2 МУУ ҮХДЭЛ
Яг хэллээ! Хэврэгбанзал энэ 2 л МАН д урваж АН ииг булшиллаадаа! Ард Нь муур багш Жонхуу Бгаа! Монголд амидрах боломжгүй болохоор гадаад руу зугаьаж бна! Үсрээд л 4 жил болно. Тэгээд цааш яаж амидарнаа???? Урвагчид гишгэх газар бхгүй!!!!!
Намаар өвчилсөн т1 юмнуудад тэгж санагдах биз мөрөөрөө ажилаа хийгээд явж байгаа хүмүүст хамаа ер алга
Taniig oilgodog hun hovor…ghde oilgodog heden n harin sain oilgoj demjij yavdagshu!!! tanid amjilt!!! Mundag shu!!!
Mundag
Тэмцэхийг хүсэгчид нь нэгдээд, нэгдэхийг үл хүсэгчид нь тэгсхийгээд устах буйзаа.
Bul bul gesen nuhur zugeer l huviaa bodson bertegchin shuu dee...
Ugui shuu tsogtoi temtsegch
за за Ан намын сайн гэж юу байгаа юм Энэ 30 жилийн дампуу тогтолцоог танай нам тавьсан шүү Хамгийн гаж тогтолцоо - Шударга ёсыг бүрэн устгасан энэ нийгмээ одоо яаж засах юм Хулгай нүүрэлсэн гаж тогтолцоогоо сольё гэж ганц дуугарахгүй байж МАН руу бүү дайр Танай 2 нам ав адилхан 2 хар хэрээ Болд Батзандан 2 бол Энэ манан Мафи байна Энэ мафи аас салья гэж хэлсэн юм шүү Байгалийн баялагийг хэдхэн гэр бүл эзэн сууж хагартлаа баяжиж гадныхантай нийлж эх орноо зарж идэж байна гэж хэлж жагссан улс шүү Энэ тэмцлийн хүчээр монголчууд мафи гэдгийг ойлгож тэмцэх хэрэгтэйг мэдсэн Одоо ч тэмцэж бас бус юм бага ч болов өөрчлөгдөж байна Энэ муулаад байгаа хүмүүс өөрсдөө хэн л байгаа бол доо
Чам шиг дүлзкад энэ ямар хамаа бнаа
Монголын ардчилалд Лу.Болдын гай ихэдсэн үү гэхээс багадаагүй.2016 оны УИХ-ын сонгуулиар төрийн албыг 60 тэрбумаар худалдан авч хакердаж гарч ирсэн хууль бус УИХ-ын олонхийн У.Хүрэлсүхийн засгийн газрыг дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байхад энэ шаар Батзандантайгаа нийлж аварч тогтоосон.Тэр урвалтын балгаар өнөөдөр авлигачид даварч, ард түмэн туйлдаж байна. Цар тахлын он жилүүдэд ард түмний орлого буурч ядуурч байхад авлигачдын орлого нэмэгдэж улам хахаж цацан баяжиж байна.Энэ муу шаарыг эх орноосоо урваж Хойд Солонгост байлдааны нисэх онгоц зарсан хэргээр эрт орой хэзээ нэгэн цагт хатуу шийтгэх л болно.Элчин сайд болж арьсаа хамгаалж амар сайхандаа жаргах гэж улайрч байна.
Holoo ochij hutsaa
Dur esgesen bagtai hundee
AN-g budaa bolgosni tuluu Huukees Tom munge avsan bsda.
Сайн байна уу. эрхэм Лу. Болд гуай. Танд эрүүл энх сайн сайханийг хүсье. Танийг Мон гол төрийн хүн биш гэдгийг Монголчууд эрт мэдсэн. Та бол албан тушаалд дулдуйдаж хөрөнгөжисөн, одоо түүнийгээ дахин давтах гэсэн л бодолтой Этгээд шүү дээ. Үүнийг Монголчууд бүгд мэднэ дээ. Одоо танд төрийн албыг сандайлж мөнгө олох боломж байвал шууд татгалзах нь шудрага биш үү Нам бол төр биш гэдггийг Та ойлгохын дээдээр ойлгож байгаа байх .Монгол төрийг ашиг олох хэрэгсэл болгох богино бодолоо гээвэл удам угсааний чини нэр төрд өлзийтэй бусуу. Танд амьдрах боломж чадвар 100 биш 1000 хувь байна даа.
Аливаа доройтлын уг шалтгаан хөндлөнгийн хүчин зүйлд байхаасаа дотоод шалтгаантай байдаг гэдэг диалектикийн хуулийг АН нхан үнэхээр ойлгохгүй байсаар дуусах юм байна.Танай өмхий жорлон бол өөрсдийн гараар өөрсдийгөө устгах үйлдлийн сурах бичгэнд оруулмаар гоё жишээ. Нийгмийн хөгжлийн зүй тогтол,хуулийг тодорхойлдог шинжлэх ухааныг унш л даа. Малууд байж том том юм донгосоод явцгаах юм. Арвын дотор нэмж хасч чадахгүй байж их нгаяд яриад дэмий дээ. МАН та нар шиг тэнэг юмнуудаар тоож оролдохгүй. Далимд нь хэлэхэд сая Но Наадам гэсэн заваан улс төр хийсэн хэсэг новшнууд танай ШИНЭ намтай эвсэл болж байгаа юм байна. Тэд бол манай ард түмний заналт дайснуудын төлөөлөл болохыг сая мэдэцгээлээ Танай "нам"-д гай л болно доо.
man uurd monh
Odoo biznesee hiigeed yavaa. Tsaana ni 3 saya hun ajilgui oocherlood bjiin.
АН ыг ялагдуулахад үнэтэй хувь нэмэр оруулсан,шагнуулсан
Lu.Boldod MAN-y ev negdel padliigyi. Uuriiguu l hichee.
Энэ ёстой нэг хогийн амьтан. Үүнийг АН-ынхан, МАН-ынхан үздэггүй юм байна лээ. Ард түмэн ч үзэхгүй байна. Шудрага шүүхээр оруулбал таарна. Ард түмэн шүүх цаг ирнэ
Mundag zaluus erdene erdenebat nariin tenegleliig zogsooson Mongol zaluus
Ардчилагчийн дүр эсгэсэн пяздук... МАН-ын эв нэгдэл чамд ямар хамаа байна Өөрийнхээ толгой дээр байгаа бухлыг харахгуй байж бусдын толгой дээр байгаа үсийг харж гэнэ. Болд капут...
Batzandan bid 2 shagnalaa avsan chadaj baigaa yum chini hehe
Энэ томилгоо хүнээ олсон санагддаг ,
Урвагч нараас яридцлага аваад хэрэггүйээ. Шангаа хүртсэн адгийн шаар
Шинэ нам ч гэж юу байхав .. занданболдыг дагах хүн АН-д байхгүй дээ..
Энэ урвагч шагналаа авсан, Одоо АН ы гишүүдийг Шинэ намд элсүүлэх үмхий санаатай байна новш