sonin.mn
ТУНИС. /Xinhua/. Тунисын Ерөнхийлөгч Кайс Сайед ням гаргийн орой Хичем Мечичийг Ерөнхий сайдын үүрэгт ажлаас нь чөлөөлж, Ардын төлөөлөгчдийн ассамблей буюу парламентын бүх үйл ажиллагааг түдгэлзүүлж буйгаа мэдэгджээ.
К.Сайед аюулгүй байдлын асуудал хариуцсан өндөр түвшний төлөөлөгчидтэй яаралтай хуралдаан хийсний дараа Тунисын Ерөнхийлөгчийн албан ёсны “Facebook” хуудсаар дүрс бичлэгээр дамжуулан энэхүү мэдэгдлийг хийсэн байна.
 
Тунисын Ерөнхийлөгч шинэ Ерөнхий сайдыг томилох хүртлээ Засгийн газрыг түр хугацаагаар тэргүүлэхээ мэдэгдээд, парламентын бүх гишүүний бүрэн эрхийг хүчингүй болгож буйгаа зарлажээ.
Хойд Африкийн тус улсад эрүүл мэнд, эдийн засаг, нийгмийн нөхцөл байдал улам дордож буйд дургүйцлээ илэрхийлсэн жагсагчид ням гарагт Тунисын хэд хэдэн мужид эсэргүүцлийн жагсаал өрнүүлжээ. Тэд Засгийн газрыг огцруулж, парламентыг тараахыг уриалсан байна. 
 
 
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг