Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Бүгд Найрамдах Буриад Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улстай хамтран ажиллах сайд Чирипов Даба-Жалсан Шагжиевичийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Хотын дарга Д.Сумъяабазар Монгол Улсын хамтын ажиллагааг хариуцах анхны сайдаар томилогдсонд баяр хүргэж, Монгол Улс ОХУ-тай дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ой тохиож буй энэ цаг үед сайдтай танилцаж байгааг цохон тэмдэглэв.
Монгол Улстай хамтран ажиллах сайд Даба-Жалсан Шагжиевич Буриад, Монголын ард түмэн түүхийн салшгүй нягт холбоотойг онцлоод, цаашид хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах зорилгоор талууд 2013 онд байгуулж байсан Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техник, соёл, урлагийн салбарт хамтран ажиллах хэлэлцээрийг шинэчлэн байгуулах талаар санал солилцлоо.
Улаанбаатар хот нь тус улсын нийслэл Улаан-Үд хоттой найрамдалт харилцаатайгаас гадна эдийн засаг, аялал жуулчлалын салбарт идэвхтэй хамтран ажилладаг. Уулзалтын үеэр талууд хоёр улсын хотууд хоорондын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор боловсрол, соёл шинжлэх ухаан, спортын салбарт хамтран ажиллах боломжуудыг судлахаар тохиролцов.
Баасан - 02 сарын 20,
2026
Сэтгэгдэл0
Erunhii Said hvleen avch uulzaach !
Монголчуудад Оросууд шигээ ихэрхүү, хавтгай нүүртэй гахай нүдтэй архичин буриадтай Сумьяа оросоор харилцах хэнд сонин гэж?
Хэрэгтэй. Буриад-Монгол нэг хэлтэй хоер улсад бг Монголчууд.
Битгий шаа.Бурятууд орос хэлтэй шинэ үндэстэн.Монголчуудаас 1958 онд албан ёсоор ичиж татгалзаад нэрнээсээ Монголыг нь авч хаяж Бурят үндэстэн болсон. Оросод бол бүгд Монголчуудаас нээх их зай барьж зугтаж алиатдаг юм.Би Бурят болхоос Монгол биш гэж бүгд л Оросуудад тайлбарладаг.
Сумьябазар !
Буриадууд чинь славян үндэстэн гээд байсан чинь монголжуу төрхтэй юм байна шүү дээ, харин хоёр ард түмэн \хоёр үндэстэн\ түүхийн салшгүй нягт холбоотой гэж онцолон хэлэв гэсэн байна.
Монголчуудын хажууд ч нүдгүй шахам энэ том толгой нүүртэй эрхэм тэгээд биднийг Ази гэж доорд үзнэ айн.Зайлчихсан юм.