Оросын цэргийн СВО тусгай ажиллагаа Украинд 5 дахь жилийнхээ босгыг (1440 өдөр шөнө!) гурван 7 хоногийн дараа давах гэж байгаатай холбогдуулан мэдээллийн тэнцвэр хангах үүднээс Кремлийн геополитикийн онолч А.Дугин, орос-израилийн блогер О.Левина, оросын нэртэй эдийн засагч-эрдэмтэн профессор И.Липсиц, швейцарийн тоймч Андреас Рюеш, Украины удирдагч В.Зеленский нарын зэрэг эх сурвалжаас орчуулж сонирхуулъя. Энд sonin.mn сайтын байр суурь огт тусгагдаагүй болно.
Швейцарийн “Neue Zürcher Zeitung” сонины тоймч Андреас Рюеш фронтын байдалд дүн шинжилгээ хийжээ. Путин Оростоо маш хохиролтой сүйрлийн дайн хийсээр байна. Оросын арми 11 чиглэлд ялагдал хүлээчихсэн. СВО нь 4 жилээ гүйцээлээ. Орос урьж хожид байгаагүйгээр суларлаа. Дайн эхлүүлж байхдаа Орос хүчтэй байсан, хамаагүй давуу байсан, зэвсэг техник, галын хүчээр илүүрхэж байсан ч сэтгэл санаа-психологиор украинчуудыг ялж чадаагүй. Одоо галын шугам дээр Украины эх оронч армийг ялж чадахгүй учраас л агаарын хамгаалалтгүй хот, хороолол, орон сууц, дэд бүтэц рүү зүгээр л террор үйлдэж цаг нөхцөөж байна гэжээ (Үргэлжлэл ард буй).
Сэтгэл эмзэглүүлэх зураг. Аугаа их дэмийрэлд автсан хоёр хөлгүй орос цэрэг. Тэргэнцэрт суусан цэрэг “галт тэрэг”, “хөлөг онгоц” гартаа барьчихжээ. “Хоёр хөлөө тайруулаад машинтай бол!”. Оля Левина Оросынхоо армийг “Амиа золиослогчдын арми” (Армия смертников) хэмээн нэрлэжээ. Санаандгүй биш юм. Учир нь “груз 200” гэдэг хар ууттай цогцос 56%-тай, цэргээ ухраах, арагш нь эвакуац хийнэ гэх юм байхгүй. Алагдсан нь цэрэг нь шархадсанаасаа их. Бас шархтангуудаа байлдааны талбарт хаях нь түгээмэл. Цэрэг нэг бүр цэрэг гэхээсээ зарлагын материал гэж тооцогддог гэжээ.
“Оросын ертөнц”-ийн гол онолч–үзэл сурталч Александр Дугины харгис дайнч мэдэгдлүүд үе үе цухалзана. Бусад суртал нэвтрүүлэгчдээсээ ялгарах юмгүй, Оросын армиасаа, Дээд ерөнхий командлагчаасаа дааж давшгүй их ялалт, “чөлөөлөлт” амныхаа зоргоор нэхнэ.
Арми нь шалдаа буух дээрээ тулаад, хэрэв Оросын бүс нутгуудад салан тусгаарлах тэмцэл зэрэг зэрэг өрнөө л бол Орос орон тарж бутрах дээрээ тулчихсан байхад тэгж ч ял, цөмийн бөмбөгөөр тэгж ч хуйхла, тийш нь харва, ингэж ч устга, сөнөө... Дугинд гэнэт адын санаа ороод иржээ:–Бүрэн эрхт Армен, Азербайжан, Гүрж, Казахстан, Узбекистан, Тажикистан, Киргизстан гэх мэтүүд оршин байгааг огтоос хүлээн зөвшөөрч эвлэрч болохгүй.
Нэг бол тэд манай нэгдсэн холбооны улсын нэг хэсэг болох ёстой, нэг бол АНУ, Европын Холбооны тавцан-плацдарм болох ёстой гэж мэдэгджээ. Дугинд Украины эсрэг түрэмгийлэл нь маш чамлалттай юм байна. Цаашаа даварч байна.
Үнэндээ бол Зөвлөлт Оросын үеэс л эргэн тойрны хөршүүдээ ямагт дарамтан дор барьсан, СССР-ийн үед холбооны улсууддаа харгис хэрцгий хандсан, сая саяар нь гавьяагүй үхэл рүү нь илгээсэн, сүүлдээ цаадуул нь Их Оросоосоо залхаад салахын түүс болоод ам ажил, гар сэтгэл нийлээд бүгд ярилцаад СССР-ээ оршуулчихсан нь Дугины хувьд ямагтын сэтгэлийн шарх байсныг нөхөх санаатай ТУХН-ийнхөө орон зайд бараг 35 жил Орос гибрид дайн тасралтгүй хийж ирсэн. Дугины хүсэл бол Путины хүсэл мөн л дөө. Одоо тэгээд Оросын арми нь хүч хүрдэг, цэрэг хүрэлцдэг, мөнгө цаас нь байдаг бол бүгдтэй нь байлдаад СВО явуулаад эзлээд байх биз. Дугин, Соловьев нарыг хэвлэлүүдэд “ялалт нэхэгчид” хэмээн цолложээ.
Ингэхэд хуучин Зөвлөлтийн БНУ-ууд яагаад Оросоос нүүр буруулаад байна вэ? Зөвлөлт Оросын ба Зөвлөлтийн эрх баригчид Зөвлөлтийн олон үндэстний ард түмнүүдийг олон арван жилийн турш шувтан зовоож, зовлон нь гамшиг болж, нэг бол байлдуулж үй олноор нь үхүүлж, тайван цагт үй олноор нь хэлмэгдүүлж, адаглаад До яам нь ямагт эзлэн түрэмгийлэгч шиг ард түмэндээ дээрэлхүү дээрэнгүй хандаж ирсэн учраас “Зөвлөлтийн там”-аас бүгд дайжсан, ганцхан Белорусс л дөрлөгдөөд үлдсэн. Зөвлөлтийн үеийн тэр их тамыг дахин амтлуулах гэснээс үүдэж Украин эрх чөлөөгөө хамгаалан дайтаж байна. Цаашдаа Оросын төр энэ чигээрээ оршвол бусад нь ч хэзээ нэгэн цагт дайтаж л таарна. Оросын ардчилсан үзэлтэй нийгэм судлаачдын нийтлэг дүгнэлтийг базаж хөрвүүлбэл ийм л тайлбар байна.
Профессор Игорь Липсиц Оросынхоо төсөв ба валютын бүрдүүлэлтийг шүүмжлэн ярьж байна. Оросын Төрийн Думын депутатууд зэрэг зэрэг хашгичаж байна гэнэ. Өр төлбөртэй гэх губернаторуудын нэрс гаргачихан, дефицит нөхөхийн тулд мөнгө төл хэмээн шаарджээ.
Овоо хараанд нь Чечень, Ингушет, Дагестан зэрэг лалын БНУ-ууд, Тува, мөн Украины эзлэгдсэн нутаг дэвсгэрээс тэр их мөнгийг гаргуулж төсвөө босгох юм болжээ. Ингэж хашгичах шалтгаан тодорхой. Юу гэвэл Холбооны сан хөмрөг хов хоосон. Дайн хамаг мөнгийг нь залгиад дууссан. Депутатууд санал болгож байнаа. Ердөө хууль батлачих, тэгвэл хууль зөрчихгүйн тулд мөнгө гаргаад ирнэ! Гэвч хэрэг дээрээ тэр бүтэхгүй. Чечениэр аваад үз. Жишээ нь Кадыров өөрөө мэдэгдэж байна. Москвагийн өгөөмөр дэмжлэггүйгээр энэ БНУ гурван сар тэсвэл аз гэжээ. Москвагаас, хэрэг дээрээ Путинээс Кадыровыг үнэнч байгаачээ гэж жилдээ 300 тэрбум рубль илгээдэг, харин Оросын Сангийн яам албан ёсоор 43 тэрбум нь яг зориулалтын гэж хүлээн зөвшөөрдөг. Үлдэх тэр хоёр зуун тэрбум нь хаачдаг хэрэг вэ? Кадыровын алтан ордонг харахад оросуудын сэтгэлд нэг юм бууна. Тэдний мөнгө хаашаа явав, өөрсдөө яаж хэлмэгдэн зовж байна гэдгийн ялгаа харагдана.
Кадыров руу урсдаг крантыг хаая, мөнгө өгөхөө больё гэдэг дээрээ Төрийн Думын депутатууд санал нэгдэж байна гэж Липсиц хэлсэн бол Оросын Төв Банк иргэдийн хувийн хадгаламжийг хурааж улсын төсөв бүрдүүлэх болсныг саяхын хатагтай Эльвира Набиуллина зарлачихсан. Ингээд улсаараа, бүх ард түмнээрээ Украиныг сөхрүүлэх их аянд нэгдэв ээ!
Швейцарийн шинжээч-тоймч Андреас Рюеш Оросын геополитикийн ялагдал сүйрлийг тодорхой системчлэн бичжээ. Их гүрэн гэж Орос өөрийгөө харуулахыг их хичээдэг ч бүх дэлхийд гинжин урвалаар шившгийн бүтэлгүйтэл амсаж байгааг бүгд харж байна. Хаа л бол хаана доромжлол амсаж байгаа юм шиг. Путин бодлогоороо улс орноо сүйрэл рүү аваачлаа. Оросын цэрэг энэ 4 жилд Дорнод Украины ач холбогдолгүй шахуу хот сууринд л төрийн далбаагаа мандууллаа. Анхны зорилтоор авна эзлэнэ гэснээсээ олон зуун километрын хол хот суурингууд шүү. СВО гэдэг “Блицкриг” буюу цахилгаан дайн нь сунжирсан кошмар там болж хувирлаа. Орос айдас төрүүлсээр байх нь байна, тэр үнэн. Гэхдээ нөлөө гэж алга. Үр дүн нь Орос дайны эхэн үеэсээ долоон дордсон.
Хамгийн харамсалтай нь Кремлийн геополитикийн бүтэлгүйтэл дэндүү их. Фронт дээр нэг зэрэг хэд хэдэн чиглэлд ялагдал хүлээснээсээ гадна нарийвчилбал:
- Украинд. Стратегийн ялагдал хүлээж байна. Дайн эхлүүлсэн тэр газраа маш хүнд цохилт амслаа. Украиныг тусгаар тогтносон, Барууны талын улс болсных нь төлөө устгах явдал Путины зорилго байсан бол 2022 онтой нь харьцуулбал зорилгынхоо хаана ч хүрээгүй байна. Ядаж хянаж байгаа гэх Украины нутаг дэвсгэрийн 5-ны 1-д нь ялагдал амссаар байна. 2025 онд асар их хохирол амсан байж украины газар нутгийн ердөө 0.8%-ийг авсан. Цэргүүдээ мина шигсэн талбай руу, дрон-камиказейн цохилтын бай болгон илгээдэг хэвээрээ. 2025 оны хохирол дор хаяж 250 мянган цэргээ алуулсан, шархадсантайгаа нийлээд нэг саяд хүрнэ. Путин нь украины үндсэрхэг үзэлтнүүдээс ч хамаагүй давж украины ондоошлыг өөрөө бэхжүүлээд өгчихлөө хэмээн украины социологч Михаил Мищенко тэмдэглэсэн байна лээ.
- Венесуэлд. Николас Мадурог бараг л хирургийн аргаар зайлуулсан нь Кремлийн хувьд ёстой доромжлол боллоо. Нөгөө тэрбум тэрбумаар яригддаг цэргийн тусламж, агаарын довтолгооны эсрэг зэвсэг ямар ч үр дүнгүй өнгөрлөө. Гол холбоотон нь геополитикийн самбар дээрээс алга болж байхыг Москвад яаж ч чадахгүй цөхрөнгүйгээр ажиглаж байлаа.
- Далайд Трампаас томхон доромжлол амслаа. Оросын төрийн далбаа бүхий танкеруудыг АНУ ямар ч эргэлзээгүй эзлэн авч байна. Оросын цэргийн хөлөг онгоц дэргэд нь явж байхад огтоос эмээх шинжгүй. Энэ бол Оросын бодит жин нөлөөг хэлээд өгч байгаа юм биш үү?
- Иранд. Хэдийгээр иж бүрэн стратегийн түншлэлийн гэрээтэй ч гэсэн Кремль нь Ойрхи Дорнод дахь гол түншээ хамгаалах чадваргүй байна. Мөнгө ч алга, улс төрийн эр зориг ч алга, нөлөө ч алга.
- Сирид. 2015 онд Москвагаас Асадын дэглэмийг аварч чадсан ч гэлээ 9 жил өнгөрөхөд аварч чадсангүй, тэр сценараа давтан харуулах хүсэл ч байсангүй. Орос хүч нөөцөө алдаж, шийдмэг байдал нь бас алга болжээ.
- Африкт. Евгений Пригожин алагдаж, “Вагнер” групп тарсны дараа Сахель дахь Оросын бүс нутгий кампани утгаа алдлаа.
- Төв Азид. Казахстаны худалдааны гол түншийн эрх дараа Хятадад алдлаа. Туркменистан байгалийн хийн нийлүүлэлтээ дорно зүг хандууллаа. Москва дарамт үзүүлдэг арга хэрэгсэлгүй боллоо.
- Өмнөд Кавказад. “Аюулгүй байдлын баталгаа Орос” гэдэг нь бүрэн дампуурлаа. Орос нь Арменыг шордсоор байгаад Азербайжантай харилцаагаа өөрсдөө эвдэж хаялаа.
- Гүржэд. Өөртөө үнэнч гэх дэглэмийн хүчээр нөлөөгөө алдаагүй байна. Харин Оросын их гүрний авирыг Гүржийн нийгэмд ихэнхи нь үзэн ядаж байна хэмээн жагсаажээ.
Цаашаа “Оросын эдийн засаг маш томоор гэмтэл авлаа” гэсэн гарчгаар “Орост бараг шагналын гэмээр санагдаж байсан Европын өгөөмөр зах зээлээ алдлаа. Оросын нефть, хийн зах зээл эрс хумигдлаа. Дайны өртөг Орост өөрт нь хүнд тусч байна. Түрэмгийлэл үйлдсэний шанд хүн ам зүйн (демограф) хямрал өдөөлөө, хүн амын дотор хөгшин хүмүүсийн тоо ихэслээ. Гадагш дүрвэлт 600 мянган хүн. Эдийн засаг амьсгаа авч чадахгүй, өсөлт зогссон, төсвийн 40% дайн ба арми-хүчнийхэнд зарцуулагдаж, нефть хийгээс олдог орлого санкцын гайгаар 2 дахин буурсан, үнэ цэнэ нь унасан” хэмээн дүгнэжээ.
Владимир Зеленскийн шинэхэн мэдэгдэл. Англиар гадаадын сурвалжлагчид ярьж байна:
-Би үнэнээ л хэлье. Дөрвөн жил үргэлжилсэн их дайны эцэст эх орноо хамгаалж байгаа манай Украины баатарлаг зэвсэгт хүчин их ч ядарлаа, их ч эцлээ.
-Халдан түрэмгийлэгч фашист Оросын арми ч мөн маш их ядарлаа, маш их эцлээ.
-Оросын эдийн засаг бүр сөнөж байна.
-Гэхдээ энд маш том нэг ялгаа байна. Украинчууд бид ээж аав, эхнэр хүүхэд, тусгаар тогтнол, эрх чөлөө, эх орноо гээд хамаг л нандин эрдэнэсээ харгис яргачин Путинээс харамлаж, хамгаалж үхэлдэн тэмцэж байгаа бол оросууд зүгээр л дээрэм тонуул, алаан хядаан хийх зорилготой энэ дайнд байлдаж байна.
-Эцсийн дүндээ манай Украины баатарлаг арми энэ дайнд ялаад, харгис алуурчин Путин өөрөө үнсэн товрого болоод сөнөх болно гэдгийг би Та бүхэнд 100%-ийн баталгаатайгаар нэмж хэлье гэжээ!
Англи, орос, герман хэлнээс хөрвүүлсэн Дүгэржавын Номиндарь
Даваа - 02 сарын 02,
2026

Сэтгэгдэл20
Улиг болсон ээлжит поропаганда тархи угаалт суртал ухуулга
Наад дебиль блавгай Номиндарь чинь либерал фашист эздээсээ цалингаа гэж элдэв юм зохиож бичдэг юмаа! Ккк
Путлер хуйло
Номиндарь дүүд,,,,оросын фашизмын үнэн нүүр царай,,,,,украины баатарлаг ард түмний тэмцэл ялалт алдаа оноог тов тодорхой бичиж байдагт тань маш их баярлаж суупаг шүү. Танд сайн аз жагал сайхан бүхнийг хүсэн ерөөе ,,,,
Ямар нэг сэтгэлээ хуурах юм зохиож бичихгүй бол болохгүй л дээ, тиймээ тархи угаагч хөлсний бичээч Номиндарь гуай!? 😂🤣😂
Украйны олон хотод партизаны хөдөлгөөнүүд Хохол Бандерагийн эсрэг идэвхижиж эхэллээ. Хохолууд хүн хүч , зэвсэг техникийн асар их хомсдолд орчихлоо. Тэгэхээр их л хэцүү байх шиг бна үү. Ууяа нар хэдэн дэмжигч сайтаа аваад Украйн явж туслахгүй юм байхдаа😂
Мөн гуцваа,,,чи,,,,
Хятад улс хойд хөршүүд Орос, Монгол Улстай "эв найрамдалтай" байгаа мэт дүр үзүүлж байгаа нь үнэндээ далайн дайнд бүх хүчээ төвлөрүүлэх стратегийн "Түр амсхийлт" юм. Хятад улс Оростой стратегийн иж бүрэн түншлэл тогтоож, хойд хил Монгол, Оростой хиллэдэг хэсгээ "найдвартай ар тал" болгон хувиргасан. Хойд талын Хуурай замын аюулгүй байдалдаа санаа зовох шаардлагагүй болсон тул Ши Жиньпин батлан хамгаалахын төсвийнхөө арслангийн хувийг Тэнгисийн цэргийн хүчин (PLAN) болон Пуужингийн хүчин рүү чиглүүлж байна. 2026 оны эхээр Хятадын гурав дахь нисэх онегоц тээгч хөлөг "Фүжянь" -Type 003 бүрэн ашиглалтад орж, дөрөв дэх цөмийн хөдөлгүүртэй хөлгийн Type 004 ажил эрчимжсэн нь далайд ноёрхох амбицыг нь илтгэж байна. Хятад улс Өмнөд Хятадын тэнгисийг олон улсын ус биш, харин өөрийн "дотоод нуур" мэтээр авирлаж эхэллээ.
Энд тэндээс нэг лам ирэхээр хил хаадаг. Одоо хааж балайгаа тарих уу?
Хятадын эргийн хамгаалалтын хөлгүүд Филиппиний хангамжийн хөлгүүдийг усны их буугаар шүрших, мөргөх ажиллагааг бараг өдөр бүр хийж байна. Тэд хиймэл арлууд дээрээ алсын тусгалын пуужингийн системүүд (A2/AD) байршуулж, АНУ-ын хөлөг онгоцуудыг ойртохоос сэргийлж байна. Энэ зорилгоор Дэлхийн далайн тээврийн 30% дамждаг энэ бүсийг хяналтдаа авснаар Хятад улс дэлхийн худалдааны "хоолойг" атгахыг хүсэж байна. Хятадын тэнгисийн цэргийн стратеги нь АНУ-ын холбоотнууд Япон, Тайвань, Филиппинд байгуулсан "арлын хэлхээ"-г сэтэлж, Номхон далайн гүн рүү нэвтрэхэд чиглэж байна. Ши Жиньпиний хувьд Тайвань бол зөвхөн газар нутаг биш, харин Номхон далай руу гарах "хаалга" юм. Тэрээр армийн удирдлагаа гартаа авснаар Тайвань руу чиглэсэн цэргийн шахалтыг дээд цэгт нь хүргэж байна.
Трампын засаг захиргаа "Америкийг нэгт тавих" бодлогоороо Азиас цэргээ татаж эхэлбэл, Хятад улс Номхон далайд "вакуум" үүсэхийг хүлээлгүй шууд түрэмгийлэл хийж магадгүй. Хятад далайд түрэмгий болох тусам АНУ-ын зүгээс Хятадыг "эх газраас нь хавчих" шаардлага үүснэ. Энэ тохиолдолд АНУ манай улсыг Хятадын "ар талд" стратегийн ач холбогдолтой тоглогч гэж харах сонирхол нь улам нэмэгдэнэ. Олон улсын шинжээчид болон тагнуулын мэдээллээр 2026 он бол Хятадын хувьд "Бэлтгэл ба Туршилт"-ын жил, харин 2027 он бол "Шийдвэрлэх" жил байх магадлалтай байна гэж үзэж буй! Хятад улс 2026 ондоо багтаж Зүүн өмнөд Азийн орнуудтай (ASEAN) "Өмнөд Хятадын тэнгисийн биеэ авч явах дүрмийг өөрт ашигтайгаар батлуулахыг хичээж байна. Хэрэв энэ хэлэлцээр бүтэлгүйтвэл ялангуяа Филиппин зөвшөөрөхгүй бол цэргийн ажиллагаа эхлэх гол шалтаг болно. Ирэх 2027 онд Хятадын Ардын Чөлөөлөх Армийн 100 жилийн ойгоор Ши Жиньпин "Тайванийг цэргийн хүчээр нэгтгэх бэлтгэлийг хангах" тушаал өгчээ.
Одоо Путлерт Хойд Со ийн бүдүүн пацаан, манай хэдэн тэнэг ояа нар л үлдэх шив
Либериал үзэл нурсан. Монголын Ардчилсан нам өчигдөрхөн хятадын коммунист намын үзэл баримтлалыг хүлээн авчбайгаа уулзалт хийсэн. Бүх улс чөлөөт худалдаа хийдэг ба бүгд зах зээлийн хуулийг баримталдаг гэж сургаж байсан либериал үзэл америкийн худалдааны дайнаар дэлхийгээс устаж алга боллоо.
Орос укрианы дайн дуусчихвал Номин авгай бичих юмгүй бөгөөд орлогогүй болно гэсэн үг ! Дараа нь яаж ч амьдрана да хөөрхий ! Ганц Номин ч биш олон хүн орлогогүй болно ! Путин цөмийн цохилт хийвэл энэ Номингийн орлого суга өснө ! Миний нэр хүнд ч мөн суга өснө !
Ишш дэ! өрөвдөлтэй тархи угаалт! Энд тэндээс цуглуулсан хоцорсон хогоо орчуулахаасаа өмнө бодит цагын нөхцөл байдалыг үнэлж олон эх сурвалж унш! Наад сохор нүдээ нээ! Илжирсэн тархиндаа шинэ салхи оруул!
Энэ ямар авгай байдаг юм бол? Кк ... Орчуулагч гэсэн байх юм. Яавч олигтой орчуулагч биш!!! Хуулан бичигч ккк!!! Олигтой орчуулагч байсан бол иймэрхүү хог олж орчуулахгүйгээр сайхан амьдраад явчихна. Олигтойхон орчуулагч бол ном орчуулаад ном эрдэм заагаад явчихна.кк
Хөөрхий ояачууд ороz ахыгаа ялна , жинхэн арми нь байж бгаа , энэ бол дайн биш ЦТА гэж итгээд бга юм уу, горьдоод байдаг юм уу. 475 нисэх онгоцоо устгуулдаг дайн биш ЦТА гэж бас байдагаа.
Еврей Арменичууд элит нь,багууд нь боолууд байдаг Азийн дайсан Оросууд 500 жилийн шовинист үндэстний бодлого дээрээ хальтарч дэнжигнэж байгаа.Оросыг дотроос нь магтаж өөд татдаг Еврей Армени Грузинууд нь турхирч ганхуулж байгаа дээр доорд үздэг Исламын ард түмнүүдийнх нь дургүйцэл бас нэмэгдэж байгаа. Гаднаас нь нэгэн цагт Оросод эзлэгдэж байсан Финланд Польш Балтийн улсуудаас эхлээд Дорнод Европ Оросуудтай уламжлалт дайсагнасан харьцаатай баруун Европын Англи Германтай нийлж хариугаа авч байгаа. Цаашдаа Украйн Оросуудад Польшууд шиг дайсагнаж ханддаг болно.
Гадныхны гар хөл болсон алиа салбадайнууд эх орнно хэрхэн сүйрүүлж болдогийн гашуун жишээг Украны эрх баригчид дэлхий дахинд харууллаа...
Украiна це Европа гэдэг Орос уриатай тэмцлээ эхэлсэн Украйнчуудын бурууг ойлгодоггүй. Дэлхий дээр Оросууд ганцаараа ялангуяа Азийн орнуудад бид Европчууд гэдэг. Англи Германчууд үгүй.Чукча дурак,Чурка баран,Дешёвые Китаёзы батрачат за миску риса, Кочевники без родства не способны на созидания гэж еврей Златопольский, Эрнст захирлуудтай ОРТ,РТР мэтийн Оросын мэдээллийн хэрэгсэлүүд сурталчилдаг. Холокост еврей амнаас нь салдаггүй Путинээс эхлээд Оросын улс төрчид эсрэгээрээ ард түмнүүдийн найрамдал ярьж, бохир заваан улс төр хийцгээдэг.