Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монгол Улсад орчин цагийн дипломат алба үүсэж хөгжсөний 114 жилийн ойг тохиолдуулан нэр бүхий эрхмүүдэд дипломат албаны дээд цол хүртээлээ.
Гадаад харилцааны салбарт үр бүтээл, идэвх санаачилгатай ажиллаж, гадаад бодлогын зорилтуудыг хэрэгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж,
“Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд” цолыг:
Гадаад харилцааны сайд Батмөнхийн Батцэцэг,
Ахмад дипломатч Бадамдоржийн Батхишиг,
Ахмад дипломатч Дашдоржийн Баярхүү,
Ахмад дипломатч Лувсандоржийн Мундагбаатар,
“Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин” цол”-ыг:
Монгол Улсаас Бүгд Найрамдах Казахстан Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Доржийн Баярхүү,
Монгол Улсаас Арабын Бүгд Найрамдах Египет Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Энхтүвшний Булган,
Монгол Улсаас Бүгд Найрамдах Киргиз Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Содномын Ганхуяг,
Монгол Улсаас Австралийн Холбооны Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дамдинсүрэнгийн Даваасүрэн нарт хүртээлээ.
Даваа - 02 сарын 16,
2026
Сэтгэгдэл0