XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх гал морин жилийн Цагаан сарын баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нэр бүхий эрхмүүдэд төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ.
Хөдөлмөрийн баатар цолыг:
Хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарын бодлого, хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, шинэ техник, технологи нэвтрүүлэн, газар тариалангийн ашиг шимийг нэмэгдүүлж, буудайн үйлдвэрлэлийг дэмжсэн үндэсний томоохон хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, хөрс хамгаалах, үрийн чанарыг сайжруулах зэрэг бүтээлч ажил санаачлан, хэрэгжүүлж буй хөдөлмөр зүтгэлийг нь үнэлэн Хөдөө аж ахуйн гавьяат ажилтан, “Монголын тариаланчдын холбоо”-ны Ерөнхийлөгч, “Өгөөж Мандал Уул” ХХК-ийн захирал Чүлтэмийн Пэрэнлэйд хүртээж, баатрын “Алтан соёмбо” тэмдэг, Сүхбаатарын одонгоор шагналаа.
Ардын жүжигчин цолоор:
Тайз, дэлгэц, кино урлагийн салбарт гол болон туслах дүрүүдийг өндөр ур чадвар, дүрийн гүн шийдлээр бүтээж, үзэгч түмний хүндэтгэлийг хүлээн, залгамж халаагаа бэлтгэж, үндэсний соёл, урлагийн өвийг түгээн дэлгэрүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан Гавьяат жүжигчин, “Нүүдэл” продакшны захирал Дашнямын Цэрэндарьзав,
Гавьяат багш цолоор:
Удирдлагын академийн Ахмадын зөвлөлийн дарга, ахмад багш Сүхийн Тойвгоо,
Гавьяат хуульч цолоор:
Сонгуулийн ерөнхий хорооны Ажлын албаны дарга Дугардоржийн Баяндүүрэн,
Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цолоор:
Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн Олон улсын харилцаа, нийгэм судлалын сургуулийн захирал, шинжлэх ухааны доктор, профессор Дэнзэнлхамын Уламбаяр,
Гавьяат малчин цолоор:
Говь-Алтай аймгийн Дарви сумын малчин, Улсын хошой аварга малчин Осорхүүгийн Гансүх,
Гавьяат тамирчин цолоор:
Үндэсний бөхийн улсын аварга Чимэдрэгзэнгийн Санжаадамба,
Гавьяат дасгалжуулагч цолоор:
МҮОХ-ны гишүүн, Байт харвааны олон улсын хэмжээний мастер, Үндэсний сурын хүндэт мэргэн, Үндэсний биеийн тамирын их сургуулийн багш, дэд профессор Шагдарын Бямбасүрэн,
Хүний гавьяат эмч цолоор:
“Зүүний билэгт” ХХК-ийн уламжлалт анагаах ухааны эмч Пунцагдоржийн Батаа,
Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан цолоор:
Нийслэлийн “Өргөө амаржих газар”-ын эх баригч эмч Бадарчийн Оюунчимэг,
Гавьяат мал зүйч цолоор:
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Уур амьсгалын дасан зохицох төслийн техникийн мэргэжилтэн Пунцагдоржийн Ганхуяг,
Гавьяат барилгачин цолоор:
“Мон марс” ХХК-ийн ерөнхий захирал Ёндонжунайн Энхээ,
Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор:
“Дархан минж” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Батчулууны Анхболд,
“Тод оймс” ХХК-ийн ерөнхий захирал Батжаргалын Баяржаргал,
Үйлчилгээний гавьяат ажилтан цолоор:
Хархорум хотын Захирагчийн ажлын албаны зөвлөх Нэргүйн Бат-Эрдэнэ,
Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор:
“Төрт ёс, хаадын сан”-гийн тэргүүн Дугарсүрэнгийн Гүн-Үйлс,
“Соён гэгээрүүлэгч” телевизийн ерөнхий захирал Шархүүгийн Хишигсүрэн,
Гавьяат жүжигчин цолоор:
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонт Хү хамтлагийн гишүүн, хөгжимчин Галсанжамцын Нямжанцан,
Сүхбаатарын одонгоор:
Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, ШУТИС-ийн харьяа Хөнгөн үйлдвэрийн судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн тэргүүлэх ажилтан Гонгорын Надмид,
Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор:
“Сүү” ХК-ийн ахмад ажилтан Цэрэндагвын Ганцэцэг,
Үндэсний статистикийн хорооны дэд дарга Дамдинсүрэнгийн Лхамсүрэн,
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонт Улсын филармонийн Морин хуур чуулгын морин хуурч Лхагвасүрэнгийн Болормаа,
Алтан гадас одонгоор:
“Монгол адууны диваажин” ТББ-ын тэргүүн Батхүүгийн Наранбадрах,
Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын дуучин Ганболдын Энхнаран,
“Зүрх сэтгэл хөдлөлийн боловсрол” ТББ-ын Удирдах зөвлөлийн дарга Цогтхүүгийн Алтансор,
“Суман гүн трейд” ХХК-ийн ерөнхий захирал Борхүүгийн Мөнхтөгс,
Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн Ганбатын Нарантуяа,
“Гранд мед” эмнэлгийн нуруу, нугасны тусгай тасгийн эрхлэгч Бабаны Нурбек,
“Ред пойнт медиа” ХХК-ийн зураглаач Ганхуягийн Гүенбаатар,
“Сатурн фүүдс” ХХК-ийн захирал Санжжавын Алтанхуяг,
Хөдөлмөрийн хүндэт медалиар:
“Пластик центр” ХХК-ийн захирал Санжаасүрэнгийн Цэвэгсүрэн,
Арьсан гутлын “Чойсе” брэндийн үүсгэн байгуулагч Батжаргалын Ганбаатар нарыг шагналаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль хүртсэн эрхмүүдэд болон гэр бүл, хамт олонд нь баяр хүргэж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө.
Мөн XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх гал морин жилийн Цагаан сарын баярын мэндийг өргөн дэвшүүллээ.
Даваа - 04 сарын 06,
2026
Сэтгэгдэл7
Энэ тэнэглэл хэзээ зогсох бол?
Хархорум хот гэж цаасан дээрч бараг байхгүй байхад Захирагчийн ажлын албаны зөвлөх гавъяат авах юм.
Орон бухний пролетарий нарыг нэгдэгтун! Ард тумэнийг шагналын хур бороо цасан шамаргаа уер хуй угалз салхи шуургаар Дуурэн жаргалтай эрх тэгш Шагнасугай ! Шагналын шунал татрахгуй Утгыг алдуулнаа гэж Айх зэрэг угуй ! Угаасаа утга угуй учир! Шагналын хуй салхи шамаргалан орох болтугай! Одоо амьдууд болно! Одоо Нэхэн олгох хэрэгтэй ! Шагнал шаагиж шуургаа шуугиж Шушмаанууд шулганалдаж л байг Шижир алтан одон тэмдэгээр Шилийн эрсийг шагнах л улдлээ
Баахан гавьяат баатарууд төрөөд байдаг. Төрийн хулгай ихсэж хулгайч нар нь дархлагдаад монголчууд улам ядуурч гуйлгачид болсоор. Ингэж байж нэг л өдөр тэсэрч МАНын цагаан байр дахин нэг өдөр шатах байх шүү
Энэ Санжаадамба их спортоор явсан юм уу, дан үндэсний бөхөөр гавьяат авч байгаа бол утгагүй, зөвхөн Монголдоо л юм биш үү, кк
Энэ төмөр зүүлгэж төр үнслээ гэж маазардаа боль. Төрийн хүндэт одон медал энгэрийн тэмдэг шиг болчихлоо
Тээрхий толгойт Хүрэлсүхэд хоёр том хар чих үлдэж дээ.