“Эрдэнэс Монгол” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн тогтоолоор, нээлттэй сонгон шалгаруулалтын үр дүнг үндэслэн Б.Даваадалайг компанийн Гүйцэтгэх захирлаар томиллоо.
Гүйцэтгэх захирлын сонгон шалгаруулалтыг 14 хоногийн хугацаанд ил тод, нээлттэй зарлаж, нийт 5 оролцогч материалаа ирүүлсэн байна. Нэр дэвшигчдийн материалыг ажлын байранд тавигдах нийтлэг болон тусгай шаардлагын дагуу онооны системээр үнэлжээ.
Б.Даваадалай нь Монгол Улсын Их Сургуулийн Эдийн засгийн сургуулийг бакалаврын зэрэгтэй төгсөж, Америкийн Нэгдсэн Улсын Колумбын Их сургуульд Эдийн засгийн ухааны магистрын зэрэг хамгаалсан. Мөн одоогоор МУИС-ийн Бизнесийн сургуульд докторантурт суралцаж байна.
Түүний ажлын туршлагаас дурдвал:
Монголбанкны Мөнгөний бодлого, судалгааны газарт эдийн засагч,
АНУ-ын Вашингтон хотод Дэлхийн Банкны төв оффисын Зүүн өмнөд Ази, Номхон далайн бүсийн багт эдийн засгийн бодлогын зөвлөх,
Дэлхийн Банкны Монгол дахь суурин төлөөлөгчийн газарт эдийн засагч,
Сангийн яаманд Сангийн сайдын зөвлөх,
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлогын зөвлөх,
Ерөнхий сайдын Ахлах зөвлөх бөгөөд Ажлын албаны даргаар тус тус ажиллаж байсан туршлагатай.
Тэрээр эдийн засгийн бодлого боловсруулах, уул уурхайн түшиглэсэн эдийн засгийн бодлогууд, стратегийн хөрөнгө оруулалтын шийдвэр гаргалт, макро эдийн засгийн удирдлага, олон улсын байгууллагуудтай хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлээр туршлагажсан, мэргэжлийн боловсон хүчин юм.
“Эрдэнэс Монгол” ХХК нь стратегийн ач холбогдол бүхий ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах, төрийн өмчит уул уурхайн компаниудыг нэгдсэн удирдлага, менежментээр хангах зорилготой төрийн өмчит нэгдэл бөгөөд шинэ удирдлагын баг компанийн засаглал, ил тод байдал, үр ашиг, хариуцлагын тогтолцоог бэхжүүлж, байгалийн баялгийн үр өгөөжийг ард иргэдэд тэгш, шудрага хүртээхийн төлөө бодит үр дүнтэй ажиллахыг ТУЗ-өөс чиглэл болгожээ.
Пүрэв - 03 сарын 26,
2026
Сэтгэгдэл10
Дараагийн ээлжийн гахай хоолондоо орлоо.
Олны өмнө хамраа бага ухаж нусаа бүү идээрэй
Бас нэг харвард төгссөн комунист гэдэг шиг колумбын комунист төгсөгч биш байгаасай улсаа хорлогч авилагч биш байвал сайн бна
Akhmad nastnuud dotor 1072 huvitsaagaa 1000000 tugreg eer butsaaj hudaldan avah sonirkholtoi humuus baigaa shuu Ankhaarch,sudalj uzeerei dee
Хотын дарга Нян Бао Тао данжаад хурганы арьс нөмөрсөн хулгайч чоно байж.Охинтойгоо нийлж хил орчмын газрыг хятадуудаар ухуулж асар их мөнгө иджээ..Зандангахай энэ мөнгөнөөс нь бульдог нохой Энхбаяраараа дарамтуулж байгаад авч идсэн нь тодорхой болж байна.
Эргүү мангар нэг нөхөр захирал боллоо.
Одоо аль ч намын хэнийг ч сонгосон иднэ л дээ. Яагаад гэвэл хэдэн үеэрээ өмчгүй явж ирсэнүү дийн үр удам хэн ч бсан л хувьдаа юмтай болох ыг хичээнэ шүү дээ ! Энэ бол төрөлх араншин !!!
Одоо аль ч намын хэнийг ч сонгосон иднэ л дээ. Яагаад гэвэл хэдэн үеэрээ өмчгүй явж ирсэнүү дийн үр удам хэн ч бсан л хувьдаа юмтай болох ыг хичээнэ шүү дээ ! Энэ бол төрөлх араншин !!!
Amjilt husie. Sain ajillana gedegt itgeltei b.
Amjilt husie. Sain idne gedegt itgeltei bn.