ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 16 /Reuters/. Энхийн зөвлөлийн гишүүн орнууд Газын зурвасыг сэргээн босгох, хүмүүнлэгийн тусламж үзүүлэхэд зориулж 5 тэрбум гаруй ам.доллар хандивлахаа пүрэв гарагт албан ёсоор зарлана гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдлээ.
Гишүүн орнууд санхүүгийн тусламжаас гадна Газын зурвасын байдлыг тогтворжуулах НҮБ-ын хүч болон орон нутгийн цагдаагийн бүрэлдэхүүнд олон мянган цэргээ илгээнэ гэдгээ мэдэгдсэн гэж Ерөнхийлөгч Д.Трамп өөрийн "Truth Social" нийгмийн сүлжээнд ням гарагт буюу өчигдөр мэдэгджээ.
Энхийн зөвлөлийн анхны албан ёсны дээд хэмжээний уулзалт пүрэв гарагт "Доналд Ж.Трампын нэрэмжит Энх тайвны хүрээлэн"-д болох аж. Төрийн департамент саяхан тус хүрээлэнг Ерөнхийлөгчийн нэрээр нэрлэсэн бөгөөд уулзалтад дэлхийн 20 гаруй орны төлөөлөгчид, тэдний дотор төрийн тэргүүн нар оролцох ажээ.
Израил-ХАМАС-ын дайныг зогсоох Трампын засаг захиргааны төлөвлөгөөний хүрээнд тус зөвлөлийг байгуулах шийдвэрийг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоолоор баталжээ.
Талууд өнгөрсөн оны 10 дугаар сард гал зогсоохоор тохиролцсон хэдий ч хэлэлцээрийг зөрчсөн гэж харилцан бие биенээ буруутгасаар байна. Газын зурвасын Эрүүл мэндийн яамны мэдээлснээр, гал зогсоосноос хойш Израилын цэргийн ажиллагааны улмаас 590 гаруй палестин иргэн амиа алджээ. Харин Израилын тал энэ хугацаанд дөрвөн цэргээ алдсан байна.
Ойрх Дорнодын бүс нутгийн томоохон орнууд болох Турк, Египет, Саудын Араб, Катар, Израил, мөн шинээр хүч түрэн гарч ирж буй Индонез зэрэг улсууд Энхийн зөвлөлд нэгдсэн бол дэлхийн том гүрнүүд болон АНУ-ын холбоотнууд болгоомжилсон байр суурьтай байна.
Г.Энх-Од
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Пүрэв - 03 сарын 26,
2026
Сэтгэгдэл8
Трампын хошногоны зөвлөлд манай сахалтай тоорой хүртэл бүртгүүлчихсэн байна лэ ! НҮБ д төлөх татвараа төлөхгүй гэж байгаа царай нь тэр !
Ёооноо, бид хэдэн ногоон хандивлах юм бэ, чадахгүй штээ. Хэдэн бор цэргээ явуулая л гэх байх даа
Түрэмгий путинтэй найзлах хэрэггүй
Учрал гүйж очоод цагаач, дүрвэгчээрээ дуудуулсан
орос монголын тусгаар тогтнолыг хамгаалсаар ирсэн араб хамас еврейн хоёр гал дунд орохнээ
Монгол улс Еврейчүүдийн нураасан Газыг сэргээхэд хандив өргөх нь түүхийн тоглоом.Монгол одоо шүтдэг Еврейчүүдийнхээ төлөө Германыг өдөж байлдсан Оросын колони биш.
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
Монгол яасан бэ? Оросоос айсан уу?