Швейцарийн Давос хотноо болсон “Дэлхийн эдийн засгийн чуулган”-ы үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын санаачлан байгуулсан “Энх тайвны зөвлөл”-д Монгол Улс нэгдэж буйгаа илэрхийлж, Ерөнхий сайд Г.Занданшатар холбогдох баримт бичигт гарын үсэг зурсан нь дотоодод багагүй маргаан дагуулаад байна.
Тодруулбал, УИХ-аар урьдчилан хэлэлцүүлэлгүйгээр олон улсын зөвлөл, санаачилгад нэгдлээ гэх шүүмжлэл гарсан ч бодит нөхцөл байдал, агуулгыг нь харвал энэ шийдвэр Монгол Улсын ашиг сонирхолд бүрэн нийцсэн алхам гэж үзэх үндэслэл хангалттай бий.
Эх сурвалжуудын мэдээлж буйгаар уг шийдвэрийг богино хугацаанд гаргах шаардлага үүссэн тул Ерөнхий сайд Г.Занданшатар төрийн өндөр албан тушаалтнууд, Гадаад харилцааны яамны удирдлага, мэргэжилтнүүдтэй нягт зөвлөлдөж, олон талын эрсдэл, боломжийг тооцоолсны үндсэн дээр гарын үсэг зурсан байна. Өөрөөр хэлбэл, энэ нь гэнэтийн, судалгаагүй алхам бус, харин Монгол Улсын гадаад бодлогын суурь зарчимд нийцсэн бодлогын шийдвэр байжээ. АНУ-ын санаачилсан “Энх тайвны зөвлөл” нь Газын зурвас дахь мөргөлдөөнийг намжаах, улмаар Ойрхи Дорнодод энх тайван, тогтвортой байдлыг бэхжүүлэхэд чиглэсэн олон улсын сайн дурын санаачилга гэдгийг онцлох нь зүйтэй.
Монгол Улс тус зөвлөлд нэгдсэнээрээ ямар нэгэн цэргийн, улс төрийн эсвэл санхүүгийн хатуу үүрэг хүлээхгүй. Харин ч энхийг эрхэмлэсэн, эв зүйг баримталсан манай улсын уламжлалт байр суурийг олон улсын түвшинд дахин нотолсон алхам болсон юм.
Олон нийтийн анхаарлыг татсан нэг асуудал бол дүрэмд заасан нэг тэрбум ам.долларын босго байв. Гэвч энэ нь гишүүн улсад гурван жилийн дараа гишүүнчлэлээ сунгахтай холбоотой тусгай нөхцөл бөгөөд Монгол Улсад заавал хамаарах, бодит дарамт учруулах заалт огт биш. Монгол Улс энгийн гишүүний хувиар ямар нэгэн заавал биелүүлэх санхүүгийн үүрэггүй, сайн дурын үндсэн дээр өөрийн боломж, сонирхолд нийцүүлэн оролцох бүрэн эрхтэй юм. Илүү том зургаар нь харвал, энэ алхам Монгол Улсын гадаад бодлогын “гуравдагч хөрш”-ийн бодлоготой шууд уялдаж байна.
Ардчилал, хүний эрх, зах зээлийн эдийн засгийг дэмждэг АНУ бол Монголын хамгийн чухал гуравдагч хөрш, стратегийн түншүүдийн нэг. Ийм түншийнхээ олон улсын энх тайвны санаачилгыг дэмжин оролцоно гэдэг нь Монгол Улсын нэр хүндийг өсгөж, дипломат орон зайгаа тэлэх бодит боломж юм.
Түүнчлэн АНУ-тай ойр, идэвхтэй харилцах нь зөвхөн улс төрийн бус эдийн засаг, аюулгүй байдал, хөрөнгө оруулалтын хувьд ч Монголд урт хугацааны ашиг авчирна. Геополитикийн хувьд хоёр том гүрний дунд оршдог манай улсын хувьд гуравдагч хөршийн бодлого бол тэнцвэр хадгалах, тусгаар тогтнолоо баталгаажуулах хамгийн чухал тулгуур. Энэ утгаараа Трампын санаачилгыг дэмжсэн энэхүү шийдвэр нь эрсдэл бус, харин боломж юм. Дүгнэж хэлэхэд, АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын санаачилсан энх тайвны үйл хэрэгт Монгол Улс нэгдсэн нь манай улсын гадаад бодлогын зарчим, үндэсний ашиг сонирхолд бүрэн нийцсэн, ухаалаг алхам гэж хэлж болно. Олон улсын тавцанд энхийг эрхэмлэгч, хариуцлагатай гишүүн гэдгээ харуулахын зэрэгцээ АНУ-тай харилцаагаа гүнзгийрүүлэх нь эцсийн дүндээ Монгол Улсад л ашигтай билээ.
Э.Солонго
Баасан - 01 сарын 30,
2026

Сэтгэгдэл6
Хүннүгийн үеэс нааш Монголчууд Хятадын эх газрын амбицыг хязгаарлагч гол хүч байсаар ирсэн. Хэрэв өнөөдөр Өвөр Монгол тусгаар тогтносон эсвэл Монгол Улс асар хүчирхэг армитай байсан бол Хятадын геополитикийн стратеги, тэр дундаа далай дахь түрэмгийлэл нь одоогийнх шиг "өргөн далайцтай" байх боломжгүй байх байсан юм. Хэрэв Монгол Улс эсхүл Өвөр Монгол бие даасан, хүчирхэг армитай байсан бол Хятадын нийслэл Бээжин шууд "гал доор" байх байлаа. Үүний үр дагаварт Хятад улс далай тэнгис рүү бүх анхаарлаа хандуулахын оронд Хойд хилээ хамгаалахад асар их хөрөнгө, цэргийн хүч зарцуулахаас өөр аргагүй болно. Өөрөөр хэлбэл, "ар талаа" бүрэн даатгаж чадахгүй байх байсан юм.
Хоёрхон хөрштэй Монголын хойд хөршийн Орос Буриадууд урд хөрш рүү турхирч ганцаардуулж атгандаа байлгадгийг Монголчууд одоо ойлгох болсон.Оросууд Азийнхныг тэрэн дундаа Монголчуудыг доорд үздэг бол Хятадууд үгүй.
Хятадын далай дахь түрэмгийллийн гол давуу тал нь Өвөр Монгол өөрсдийн хараат муж болж хойд хөршүүд Орос, Монгол "аюулгүй" байгаа явдал юм. Хэрэв Монгол Улс хүчирхэг армитай ядаж Өвөр Монгол тусгаар тогтносон байсан бол Хятад улс Тайвань руу довтлохоор шийдэх үед Хойд хилээр нь "саад" учруулах эрсдэл байнга оршино. Ийм нөхцөлд Хятад улс далайд 100% түрэмгийлэл хийж зүрхлэхгүй. Учир нь тэдний хувьд Урд фронт далай тэнгисээр Япон Тайвань болон "Хойд фронт эх газраар хүчирхэг армитай Монгол Улс эсхүл тусгаар тогтносон Өвөр Монгол гэсэн хоёр тал руу зэрэг хүч хаях нь эдийн засаг, цэргийн хувьд сүйрэл дагуулна.
Хятадын элитүүд Хүннү, Түрэг Кидан Монголын эзэнт гүрний түрэмгийллийг маш сайн санадаг. Тэдний хамгийн том айдас нь "Эх газрын хойд тал Монголоос ирэх гэнэтийн цохилт" юм. Хятад 20-р зуунд Өвөр Монголыг өөрийн хараат муж болгож зөөлөн бодлогоор уусгаж Монгол Улсыг цэрэг зэвсгийн хүчгүй эдийн засгийн хараат болгож хяналтаа чангатгаж байгаа нь энэхүү түүхэн "айдас"-ыг бүрмөсөн дарах гэсэн оролдлого юм. Хятад хойд талаа "амар амгалан" болгож авч байж л далайд АНУ, Японтой үзэлцэх зүрхтэй болж байгаа хэрэг.
Америкийн ардчилсан намын бузрууд хог дээр хаягдсан үнэ цэнэгүй монголын малын арьс түүхий эдийг тоож сонирхохгүй авах ч үгүй. Тэд зөвхөн монголын газар доорх ашигт малталыг үнэгүй олборлон авч ашиглаж монголыг баялаггүй ухсан нүхтэй өртэй гуйлгачин улс болгохыг л хүсдэг. Харин Дональд Трамп тэднээс өөр бөгөөд 2016-2020 онд ерөнхийлөгч байх үедээ Халтмаагийн Баттулгыг урьж Монголын боловсруулсан малын арьсыг татваргүйгээр ширхэгийг нь 100 доллараар худалдан авах санал тавьж байсан шүү.
Жүүдүүд элит нь,багууд нь боолууд байдаг Оросуудын тархи угаалт байна. Энэ Трампын зөвлөл муслим Палестинчуудын төлөө биш жүүдүүдийн улс Израйлын төлөө байгууллага.Тийм болохоор Трампын урьсан эхний хоёр улс нь сионист Оросын колони Беларусь Казахстан хоёр байсан.