sonin.mn
Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин 2021 оны 10 дугаар сарын 8-ны өдөр Канад Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд хатагтай Кэтрин Ивкофыг хүлээн авч уулзав.
 
 
Тус уулзалтаар Дэд сайд Б.Мөнхжин, Элчин сайд К.Ивкоф нар ирэх 2023 онд тохиох хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг хамтран тэмдэглэх, түүнд угтсан бэлтгэл ажлууд, хамтарсан арга хэмжээнүүдийн талаар ярилцсанаас гадна олон улс болон бүс нутгийн харилцан сонирхсон асуудлуудаар санал, мэдээлэл солилцов.
 
 
Мөн Канад Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд К.Ивкоф Канад Улсын Засгийн газраас дэвшүүлж буй зарим олон улсын санаачилгуудыг танилцуулав.