Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Энэтхэг Улсын Парламентын дээд танхим Ражя Сабха-гийн дарга Веркаяа Наиду болон Парламентын доод танхим Лок Сабха-гийн дарга Ом Бирла нарын урилгаар 2021 оны 12 дугаар сарын 1-5-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Энэтхэг Улсад албан ёсны айлчлал хийнэ.
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын энэхүү айлчлал нь Монгол, Энэтхэгийн Стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлж, улс төрийн итгэмжилсэн харилцааг улам бэхжүүлж, парламент хоорондын хэлхээ холбоог өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой гэж хоёр тал үзэж байгаа юм.
Айлчлалын үеэр Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Энэтхэг Улсын Ерөнхийлөгч Рам Натх Ковинд-д бараалхаж, тус улсын дэд Ерөнхийлөгч бөгөөд Парламентын дээд танхим Ражя Сабха-гийн дарга Веркаяа Наиду болон Парламентын доод танхим Лок Сабха-гийн дарга Ом Бирла нартай уулзаж, санал солилцоно.
Мөн Энэтхэг Улсын Засгийн газрын өндөр албан тушаалтнуудтай хоёр улсын худалдаа, эдийн засаг, соёл, боловсрол, эрүүл мэнд, хөдөө аж ахуйн салбарт хэрэгжиж буй хамтын ажиллагааны томоохон төсөл, хөтөлбөрүүдийг урагшлуулах чиглэлээр ярилцана. Түүнчлэн Монгол, Энэтхэгийн хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг болсон Газрын тосны үйлдвэрийн төслийн хэрэгжилтийн талаар Энэтхэгийн холбогдох байгууллага, албаныхантай санал солилцож, тус улс дахь газрын тосны үйлдвэртэй танилцана.
Энэхүү айлчлал нь Монгол Улсаас Бүгд Найрамдах Энэтхэг Улсад Парламентын тэргүүний түвшинд 11 жилийн дараа хэрэгжиж буй айлчлал юм.
Сэтгэгдэл0
би гандигийн гурван боть уншсан ленин сталин ганди мао цзе дун фидель кастро черчель рузвельт деголл ким ирсен мандугай ДОРНО ЗҮГТ НАР МАНДЛАА хятадаас мао цзедун төрлөө хорвоо ертөнцийг өнгө тодрох гайхам шиг хотлын олны --ленин багшаа """ бидний дуртай дуу төрвөө ---зөвлөлт нөхдийн уриан дор бидний дуулах дуртай дуу төрвөө ----ган зам зууран гялалзаад галт тэрэг хурдлан дахинаа энэ бол найрамдлын бэлэг тэмдэг Э х орны минь жаргалын зам-----------
Энэ улс нэг айл нэг хүүхэд гэх хатуу бодлогыг явуулах цаг болсон. Энэ улсад 600 сая үгээгүй ядуу гуйлгачин байна.
Zandansatariin aylald horig tabi!!!tyynii ailchlah gej yu baisiim?....ylaan syhai chini?..................hybiinhaa zardalaar yabaarai??????????????