Монголчууд Ардчилсан шинэ Үндсэн хуулиа баталсны 30 жилийн ой тохиож байна. Гучин жилийн өмнө Монголчууд бид улс үндэстнийхээ төлөө шийдвэрлэх цаг, мөчид, оюун ухаанаа дайчлан нухацтай сэтгэж, газар нутаг, тусгаар тогтнолын тугийн дор эв эеэ хадгалж, нэгдэж чаддагийг тэр үед болсон олон үйл явдал, түүний дотор Ардчилсан Үндсэн хуулийг баталж, мөрдөж эхэлсэн түүх харуулсан.
Агуу үйл хэргийн тогоон дотор буцалж, улс төр нийгмийн зүтгэлтнүүдтэй мөр зэрэгцэн төрийн эрдэм ухааны зах зухаас эмтэлж эхэлж байснаа би их хувь тавилан гэж бодож явдаг. Тэр цаг үеийн уур амьсгал, хамтын ажиллагааны түүхийг монголчууд цаг үргэлж санаж явах учиртай.
Монгол Улсын шинэ Үндсэн хуулийн төслийг 1991 оны сүүлчээр хэвлэлд нийтлэн Монголын нийт ард түмнээр хоёр удаа, 18 аймгийг таван бүс болгон бүсчилсэн зөвлөлгөөнөөр хэлэлцүүлснээс гадна Улсын Бага Хурлаар дөрвөн удаа хэлэлцсэн.
Улмаар АИХ-ын 430 депутат хоёр сар гаруй хугацаанд буюу нийт 76 хоног цэц оюунаа шавхан хэлэлцэж, шүүн тунгаасан билээ.
Бид нэг хүсэл, нэг эх орон, нэг ижил үнэт үйлстэйг санаж энэ бүхнээ цаашид хамтран хамгаалж хөгжүүлэхэд 30 жилийн өмнө ардчилсан Үндсэн хуулиа баталсан түүх туйлаас үнэтэй бөгөөд үлгэр дууриалтай сургамж, өв уламжлал байх болно. Улс орноо жинхэнэ утгаар нь тусгаар, бие даасан хөгжлийн замд оруулах нэг үзүүрт сэтгэл, итгэл, үнэмшлийн дор Монголчууд нэгдэж нэг хүчээр нэг зүг зүтгэж энэ эцэг хуулиа өлгийдөж авсан юм.
Зорилго, сэтгэл, зүтгэлээ нэгтгэж чадваас улс орон, үндэстэн юуг ч бүтээж чаддагийг харуулсан чухал сургамж. Үндсэн хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр нэг сая орчим иргэнээс санал ирж, нийгмийн бүх давхаргынхан, улстөрчид, нийгэм, эдийн засаг, хуулийнхан төдийгүй спорт, урлаг, соёлынхон гээд бүгд оролцсон. Малчид, тариаланчид, цэргийнхэн ч байсан.
Шийдлийг эрж хайх үйл явц дардан байгаагүй. Гал гарсан маргаан, мэтгэлцээн бишгүй л нэг өрнөж байв. Хөндөж яриагүй асуудал, сэдэв байхгүй. Үр дүнд нь Монгол Улс ардчилсан улс болсныг дэлхий даяар тунхагласан, Монгол Улс гадаад улс орнуудтай эрх тэгш оршин тогтнохоо бид Үндсэн хуулиараа ийнхүү зарласан.
Үндсэн хууль бол нийгмийн гэрээ ч гэж үздэг. Төр иргэний хооронд байгуулсан гэрээ. Би тэгвэл чи тэгнэ, төр биднийг хамгаална, бид ч эргээд эх орноо хамгаална, татвар төлнө гэх мэтээр байгуулсан гэрээ гэж хэлж болно.
Төр нь парламентын засаглалтай, олон намын тогтолцоотой байх ёстойг улс орондоо тунхагласан хууль. Өнөөдөр ч энэ тунхаглалыг улс орондоо нутагшуулахыг хүссэн, тэмүүлсэн улс орон ард түмнүүд дэлхийд бишгүй л бий. 1992 онд баталсан Ардчилсан Үндсэн хууль бол Монголчуудын шинэ ирээдүйн замыг тодорхойлсон, ардчилсан засаглалыг тогтоон, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн, хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгмийг цогцлоох эрхэм зорилгыг илэрхийлсэн эрхзүйн үндсэн эх сурвалж билээ.
Манай Үндсэн хууль ерөнхий зарчим, үзэл баримтлалын хувьд алдаагүй, тун чиг оновчтой хийгдсэн бүтээл гэж би боддог. Монголчууд бид энэ хуулийнхаа хүрээнд 30 жил амьдарлаа. Тусгаар тогтнол, эрх чөлөөний үнэр, амтыг сайн мэдэрцгээлээ. Хаана нь тодорхойгүй зүйл гарсан, тэр нь ямар асуудалд илэрч буйг гадарлах болсон тул, тодотгоод, тодруулаад аваад явчихбал 100 жилдээ ч Монголчуудаа хөтлөж явах эцэг хууль юм.
Ардын Их хурлын 49 дүгээр тойргийн депутат Лувсанвандангийн БОЛД
Сэтгэгдэл0
МАН хуулийг дураараа дэвсэлж нулимж салаавч өгч бна
ЭНЭ УРВАГЧ БОЛД БАТЗАНДАН ГЭДЭГ ПОПУУД ДУУГАРЧ ЭХЛЭВ.ЯМАР НЭГЭН ЮМ БОЛОХ ЮМ БИШ БИЗ.
Хэдэн нэгдлийн дарга нар коммунист хуульчидтай нийлж, ардчилсан нэртэй хэдэн луйварчдын хамт 1992 онд маш муу Үндсэн хууль үйлдсэн. Ард түмнээрээ Үндсэн хуулийг санал хураалган баталдаг ардчилсан зарчмыг хэрэгжүүлээгүй. Хэдэн авилгачид төрийн дээр сандайлах эрхийг өгсөн. 30 жил бид буруу замаар муу Үндсэн хуультай явж ирсний балаг одоо бүгд ядуу, ажилгүй, авилгалдаа баригдсан, утаа, замын түгжрэл, архидалт, өвчин хавдартаа баригдсан, Хятадын хараат улс болгосон. Уул нь 90 -ээд онд тэд Монгол улсыг өндөр хөгжилтэй, Азийн бар болгоно гээд хулхидсан даа. Тиймээс 1992 онд Үндсэн хууль гэгч луйврын бичиг үйлдсэн хүмүүст хариуцлага тооцож, 30 жил улс орныг хөгжлийг гацаасан, олон хүнийг ядууруулсан гэж шүүх ёстой. Тэд санаатайгаар улс орныг өнөөдрийн ийм дорой байдалд оруулсан.Энэ Үндсэн хуулийг ард түмэн батлаагүй харин ардчиллын талаар ямар ч мэдлэггүй хүмүүс хуйвалдан хийсэн. Тэд өнөөдөр ч өөрсдийгөө зөвтгөдөг. Улс орныг өнөөдрийн ийм байдалд оруулсан алдаагаа зөвшөөрөхгүй байгаа нь ард түмэн төрийн хооронд ан цав үүсгэж Казахстан шиг болгож байна.
АДГИЙН УРВАГЧИЙН ЭЭЛЖИТ ЖҮЖИГЛЭЛ. ШУНАЛЫН ТУЛАМ
Бага гэмээргүй алдаа үндсэн хуульд байгаа. Засахыг намууд огтоос хүсдэггүй. Учир тэд иргэдээс айдаг , итгэдэггүй.
чимид тэргүүтэй хуульчид үндсэн хуулийг бичиж оюу толгойн гэрээг хийсэн хөрөнгөтөн барууны оронд монголыг худалдсан буриад хужаа хөрөнгөтнийг шүтэгчид монголыг сүйрүүлсэн ШИНЭ СЭРГЭЛТИЙН БОДЛОГОД дахин дээрэм луйвар анархи эдийн загт орж ямарч хянал шалгалтгүй хувийн өмчит анархи хөрөнгөт нийгэм байгуулахнээ 1992 оны үндсэн хууль хөрөнгөт олигархыг хиймэл зохиомолоор төрүүлсэн нийгэм болсон одоо хяналт шалгалтгүй дээрэм мөлжлөгийн троцкийн бакуныний нийгэм байгуулахаар шийдлээ улсын хувийн бизнесийг авахын тулд бие биеэ алж эхэлдэг юм шүү
Чимэд гэдэг ТЭНГЭРИЙН ХАРААЛ хүртэж буй бузар үйлтэй хүн шүү дээ. Охин нь тухайн үед Асар том ХУЛГАЙН хэрэгт ороод түүндээ барьцаалагдсан ЧИМЭД гэх ХУЛГАЙ Монголын эрх ашгийг хөсөрдүүлсэн Үндсэн хууль батлуулсан нүгэлтэй гэдэг юм билээ!!! Өдгөө тэр ЧИМЭД Хулгайцын үр хүүхэд РИО ТИНТОгийн талд ажиллаж Монголчуудынхаа эсэрэг ажиллагаа зохиогоод явж байна лээ шүү.
2029 онд хятад улсад цэргийн хүчээр эзлэгдэхээ мэдэхгүй хэв
2030 он гэхэд хөгжөөд бар улс болдгийн даваан дээр Хятадын нэгэн муж болоод дуусах хэрэг үү?
Хятадын аюулыг үл тоох юм да ! Энэ хил милээ хаагаад чингэлэг мингэлэг гэж маяглаж чангалаад байгаа чинь монголыг эзлэх төлөвлөгөөний нэг шат нь шүү дэ ! Тайванаас өмнө ! 29 оноос өмнө эзлэчих санаа байгаа ! Манайхан гадарлахгүй цаашид 100 жил байна хөгжинө гэж захын дёпутат болгон бичээд л !!
Монгол орон хөгжихгүй байгаа шалтгаан нь ардчилал 1990 онд гарч ирээд дээд доодгүй монголчуудын эх оронч үзэл арилж, монголчууд амин хувийн эрх ашгаа боддог бэртэгчин үзэлтэнгүүд болон хувирсантай холбоотой.
Тэр яг үнэн шүү!
Зсссссс
Дүр эсгэсэн ардчилагчид монголыг оросоос салгаад хятадад шилжүүлж өгсөн.
урвагч
Лу Болд одоо нэр нүүрээ барсан….зүгээр л улс төрөөс холдож бизнесээ л үргэлжлүүлсэн нь дээр
Энэ нэг худалч нөхөр байна. Батзандан билүү бас өрөөсөн дугуй нь. Хойд солонгосуудад байлдааны онгоцны моторууд зарах гэж байгаад баригдаад хойд Солонгосын хоёр гурван хүнийг цаазлуулчихсан . Гуравдагч оронд байлдааны зэвсэг моторыг зарах хориотой байдгийг энэ дурак мэдэхгүй байсан юмуу хаашаа юм
Mongo l olj baival avgaigaa ch ashigluulna za hehe
Газар хувьчлах ёстой гэж гүйгээд бүр хууль хүртэл батлуулжж авмжсан энэ нөхөр тэнгэрийн гэсгээл хүртэж буй этгээд дээ. Заяа муутай өөдлөхгүй л гар юм билээ Лувсанвандангийн Болд гуай. Монголын тэнгэр ч хатуу даа, газар усаар бүү оролд гэдэг дээ.
зуун жилд хөвсгөлийн өмхий чимэд ийм хууль батлуулж монгол хүнийг боолчлуулж оюу толгойн гэрээ бичиж өгч гр хүүхдүүд нь английн зэсийн компаны захирал болж ийм үндсэн хуулийг зүүдлээгүй шүү гомбожав чимэд нарангэрэл түүнийг өөгшшүүлсэн хэн бүхэн өмхий хятад пунсалмаагийн очирбат үхэж далд орцгоо
Чимэд гэдэг ТЭНГЭРИЙН ХАРААЛ хүртэж буй бузар үйлтэй хүн шүү дээ. Охин нь тухайн үед Асар том ХУЛГАЙН хэрэгт ороод түүндээ барьцаалагдсан ЧИМЭД гэх ХУЛГАЙ Монголын эрх ашгийг хөсөрдүүлсэн Үндсэн хууль батлуулсан нүгэлтэй гэдэг юм билээ!!! Өдгөө тэр ЧИМЭД Хулгайцын үр хүүхэд РИО ТИНТОгийн талд ажиллаж Монголчуудынхаа эсэрэг ажиллагаа зохиогоод явж байна лээ шүү.
Газар хувьчлах ёстой гэж гүйгээд бүр хууль хүртэл батлуулжж авмжсан энэ нөхөр тэнгэрийн гэсгээл хүртэж буй этгээд дээ. Заяа муутай өөдлөхгүй л гар юм билээ Лувсанвандангийн Болд гуай. Монголын тэнгэр ч хатуу даа, газар усаар бүү оролд гэдэг дээ.
Энэний хууль батлана гэж юу байхав дээ,ҮХ аар шалгалт авбал унана даа
Суржигнэх юм аа!!!!
Энэ муухай монголчуудыг дээд доодгүй устгачихаачээ.
Юм бүхэнийг муулах өвчин бид тусчээ! Жоохон гэгээлэг байцгааяа))) Лу.Болдод амжилт!!!
За больж үз - Монголчууд 30 жил төр гүй явж дампуурч дууслаа Энэ1992 оны Ардчилсан Үндсэн хууль гэгч ер нь юу боловсруулж баталсан юм бэЭэ бурхан минь Ардчилсан нийгэм мэдэхгүй ямарч туршлагагүй Соц нийгмийн хуульч нар яаж зөв хууль хийхэв дэ Одоо энэ нийгмээ хараач Болдоо Ажилгүй архичин ядуу өвчинд баригдсөн Өрөнд идэгдсэн Авилгалдд идэгдсэн ийм улс болсон бна Гоё сайхан Үндсэн хууль хийсэн гээд магтаж энэ улсаа хорлохоо болиоч дэЯасан муухай улс вэ Энэ улсыг төргүй болгочихоод