Үндсэн хуулийг баталсны 30 жилийн ойн түүхт өдрийг угтан нийслэлийн удирдлагууд тус хуулийг батлахад нийслэлийг төлөөлөн оролцож байсан Ардын Их Хурлын депутатуудыг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ.
Монгол Улсын Үндсэн хуулийг 1992 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр БНМАУ-ын Ардын Их Хурлаар баталсан. Ийнхүү шинэ Үндсэн хуулийг баталсны 30 жилийн ойн түүхт өдрийг угтан нийслэлийн удирдлагууд тус хуулийг батлахад нийслэлийг төлөөлөн оролцож байсан Ардын Их Хурлын депутатуудыг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ. Энэ үеэр нийслэлийн удирдлагууд Үндсэн хуулиар хүний эрх, эрх чөлөө, ардчилал, эрх тэгш байдал зэргийг шинээр тунхаглан баталсан нь өндөр ач холбогдолтой. Үндсэн хуулийг дагаад Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиуд батлагдсан гэдгийг тодотгож байлаа.
Уулзалтын үеэр депутатууд дурсамж, сэтгэгдлээ хуваалцсан юм.
Д.Мөнхөө: 30 жилийн турш нийгмийн амьдралыг зохицуулж ирсэн хамгийн том эрх зүйн акт болж чадсан
Ардын Их Хурлын хүндэт депутат Д.Мөнхөө: -Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны хөдөлмөрчид Ардын Их Хурлын депутатаар намайг сонгож, шинэ Үндсэн хууль батлах нэр төртэй ажилд гар бие оролцох боломж олгосон. Түүнээс өмнө би хоёр удаа депутатаар сонгогдож байлаа. Монголын дөрөв дэх шинэ Үндсэн хууль батлахад оролцсон 430 депутатын ес нь эмэгтэй байсан. Тухайн үедээ би эмэгтэйчүүдийн бүлгийн ахлагчаар ажиллаж байв. Бид Үндсэн хуулийн төслийг бүх шатны эмэгтэйчүүдийн байгууллагаар хэлэлцүүлж, ирсэн санал бүрийг Ардын Их Хуралд албан ёсоор өргөн барьж байлаа. Монгол Улсын Үндсэн хууль 30 жилийн турш нийгмийн амьдралыг зохицуулж ирсэн, хамгийн том эрх зүйн акт болж чадсан. Ийм нэр төртэй төрийн бичиг баримтыг боловсруулахад оролцсондоо баяртай байна.
Г.Очирбат: “Монгол бол тусгаар тогтносон бүрэн эрхт улс” гэдгийг баталгаажуулсан
Ардын Их Хурлын хүндэт депутат Г.Очирбат: -Үндсэн хуулийг шинэчлэх санаачилга анх 1988 онд гарч байлаа. 1989 оны хоёрдугаар сард намын төв хороо Үндсэн хуулийг шинэчлэх, нэмэлт өөрчлөлт оруулах комисс байгуулсан. Тус комисс хоёр жил гаруй ажиллаад, 1990 оны гуравдугаар сард Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн байгуулсан шинэ комисст ажлаа хүлээлгэн өгсөн. Үүний дараа Үндсэн хуулийн Нэмэлтийн тухай хууль, Улс төрийн намын тухай хууль, Сонгуулийн тухай хууль батлагдсан. 1990 оны долоодугаар сарын 29-нд Ардын Их Хурлын 12 дахь сонгууль болж байлаа. Үндсэн хуулийг шинэчлэх чиг үүрэг бүхий комисс сонгуулийн дараа байгуулагдсан улсын байгууллагад ажлаа хүлээлгэн өгсөн. Тийнхүү Үндсэн хуулийн төслийг боловсруулж, ард нийтээр хэлэлцүүлэн, хуралдаж, баталж байлаа. Үндсэн хууль бол маш ач холбогдолтой хууль. Үндсэн хуулиар “Монгол бол тусгаар тогтносон бүрэн эрхт улс” гэдгийг баталгаажуулсан. Мөн “Монгол Улс нь парламентын засаглалтай Бүгд Найрамдах Улс” хэмээн онцолж заасан түүхэн ач холбогдолтой хууль юм.
Р.Барсболд: Ардчилсан Үндсэн хуультай 20, 30 улсаас өндөр үнэлгээ авсан
Ардын Их Хурлын хүндэт депутат Р.Барсболд: -Үндсэн хуулийн төслийг маш урт хугацаагаар, өдөр шөнөгүй хэлэлцдэг байсан. Тэр үед ардчилал гэдэг юу, парламент яаж ажилладаг талаар мэддэг хүн бараг байгаагүй гэхэд буруудахгүй. Яаж ажиллах арга замаа олж байсан гэх үү дээ. Шударга замаар ханддаг байсан гэж олон хүн дурддаг юм. Үндсэн хууль бол манай улсын болон ард түмний хөгжилд чухал үүрэг гүйцэтгэсэн гэж үзэж болно. Монгол Улсын Үндсэн хууль бол дэлхийд ардчилсан Үндсэн хуультай 20, 30 улсаас тун өндөр үнэлгээ авсан хууль. Ер нь цаашдын хөгжил, тусгаар тогтнолд үүргээ гүйцэтгэсэн. Хэдий улс орны хөгжилд буруу, зөв зүйлс олон байсан ч Үндсэн хууль туг шиг урд нь байсан гэж болно. Үнэхээр сайн хууль болсон. Ер нь хууль гарлаа гээд гараа хумхиад сууж болохгүй. Хуулийн биелэлт хэр байгааг байнга хянадаг байх хэрэгтэй. Биелэлт дээр нь мэдээж улс хяналт тавих ёстой.
Н.Батбаяр: Үндсэн хууль 1990 оны Ардчилсан хувьсгалын эрх зүйн баталгаа болсон
Ардын Их Хурлын депутат, орлогч дарга Н.Батбаяр: -Өнөөдөр Үндсэн Хуулийн 30 жилийн ой тохиож байна. Одоогоос 32 жилийн өмнө анхдугаар ардчилсан сонгууль болж 430 депутат сонгогдсон. Миний хувьд Улаанбаатар хотын 43 дугаар тойрог буюу одоогийн Саппоро орчмоос сонгогдож байлаа. 1990 онд Ардын Их Хурал бага хурал болон Засгийн газраа байгуулсан. 1991-1992 оны хооронд буюу хоёр оныг дамнан 76 хоног тасралтгүй хуралдаж, шинэ Үндсэн хуулийг баталсан. Үндсэн хуулийг батлахдаа эхний үгээс эхлээд төгсгөлийн үг хүртэл бүгдийг нь нэг бүрчлэн хэлэлцсэн. Зүйл, заалт бүрээр нь нэг бүрчлэн хэлэлцэж, депутат бүр нээлттэй саналаа солилцож, шийдвэрлэсэн. Урт хугацаанд хэлэлцэн баталсны үр дүнд тун чамбай хууль болсон. Үндсэн хууль бол 1990 оны Ардчилсан хувьсгалын эрх зүйн баталгаа болсон бичиг баримт. Үндсэн хууль гарснаар Монгол Улс тусгаар тогтносон улс гэдгээ дэлхийд зарлаж, бие даасан төрийн бодлого явуулах боломжтой гэдгээ бусад улс орнуудад хүлээн зөвшөөрүүлж чадсан. Энэ утгаараа Үндсэн хууль бол Ардчилсан хувьсгалын оргил үйл явдал юм гэлээ.
Сэтгэгдэл0
ТЭНЭГ ҮНДСЭН ХУУЛИЙГ СОНСОХ НАРНЫ АЙМАГ ДОТОР ӨӨР ГАРИГ АЛГА АГААР УСТАЙ ГАНЦХАН ӨНЧИН ГАРИГ БАЙНА ОЛИГАРХ УХААД ӨНЧИН ЦЭХЭР ГАРИГ ТӨМРИЙГ ХЭТ БҮГДИЙГ УХАЖ ХОТУУДАД ОВООЛСОНООС ГОЛЧ СОРОНЗОН ЖИГД ХУРДААР ТЭГШ ЭРГЭХГҮЙ ДАЛЖИГАНАН ЭРГЭЖ ЗАРИМ ГАЗАР ЦАС ТҮЙМЭР ХАЙЛАЛТ БОЛОХ ТУЙЛ НЬ ШИЛЖИХ СӨНӨХ АЮУЛД ХҮЛЭЭ ЦЭНХЭР ГАРИГ МӨЛЖЛӨГӨӨС БОЛЖ ХЭДЭН МИЛЛИАРД ЖИЛ БАЛАНСАЛЖ ТОХИРУУЛЖ ҮҮССЭН ГАРИГ ШАШИН МӨЛЖЛӨГ ХУВИЙН ӨМЧӨӨС БОЛЖ СҮЙРЛЭЭ МӨЛЖЛӨГИЙГ ЗОГСООХЫН ТУЛД ХУРДАН СӨНӨӨ
Энэ Үндсэн хуулиас болж ард түмэн өнөөдөр ядуу, ажилгүй, төр нь авилгалд идэгдэж, луйварчдаар дүүрсэн. Монгол улс дэлхий ядуу орны тоонд орсон. Уул нь бид 30 жилийн өмнө өндөр хөгжилтэй, Азийн бар улс болно гэсэн. Гэтэл өнөөдөр хотын захаар ядуу хүмүүс нохойны хоол идэж байна. Харин авилгалч баяууд нь хувийн нисдэг тэргээр морины уралдаан үзэж байх жишээтэй. Ийм л нийгмийн бүтээсэн эцэг хууль.
Фортуна буюу хулгайч Батбаяр чинь Мөнхөө гуайн аав нь бил үү.
энэ тай чи мастер хужаа бншд хонконгоос ирсэн
Ккк.
Haraad l Sifu geed l alga havsmaar bolson bnashdee.
Монгол улсын үндэсний аюулгүй байдалыг эвдсэн хууль нэрнээс цаашгүй хог хийчихээд эцэг хууль ч гэх шиг 100 жил Монголыг хөтлөнө ч гэх шиг хар духнууд чинь юугаа яриад балайралдаад байгаан бэ ?Монгол улс наад үндсэн хуул шиг юмнаас чинь болоод мөхөх сөнөх замдаа аль хэдийнээ ороод хурдтай уруудаж байна үхэрүүдээ !БНМАУ-ыг унагаж оронд нь ардчилалын гэх Монгол хүнд хэрэггүй юм хийчихсэн байж ичихгүй баярлалдах .
Namuud eertei tohiruulaad gol zaaltuud eerchlegdsen shuudee/
1992 оны Ардчилсан Үндсэн хууль бол Монголыг Төргүй улс болгох Схем юм Энэ Үндсэн хуулиар замнаад Монгол улс Дампуу нийгэм д орж дампуурсан юм шүү Одоо энэ хуулийг Сууриар нь яаралтай солих хэрэгтэй Тэр үеийн хуульчид Ардчилсан нийгэмд амьдарч үзээгүй хүмүүс яаж сайн хууль хийх вэ Гадны хуулийг хуулбарласан биз Одоо дахин шинэ хууль хийвэл эрхбиш Энэ дампуу нийгмийн гажуудлыг эрхбиш 30 жил үзэж мэдэрсэн хуульчид арай дээр юм хийнэ биз дэ
Портуна Батбаяр чинь Монголын Хо Ши Мин болчихсон байхч юу вэ
Kkk. Гончигдорж бас Ийм имиджтэй болсон.
Лин Ми Шин гэгч луухаан данжаад байх чинь
Ардчилал үүсээд хариуцлагагүй улс төр бий болсон. хариуцлагагүй нийгэм бий болсон. хариуцлагагүй эцэг эхчүүд бий болсон.
Үндсэн хууль маш муу хууль болсон,гадна талаас нөлөөлсөн байж магадгүй,муу засаглал ын шилдэг жишээ ,хуучин коммунист засаглалын мөн чанар далд байдлаар хадгалагдсан,маш буруу тогтолцоо г бий болгосон....гэх мэтээр олон зүйл ярьж болно .Толгойгүй эзэнгүй тогтолцоог бий болгосон .тусгаар тогтнолд маш харш тогтолцоо болсон.
Шизотой гэдгийг энэ зураг улам тодоор нотоллоо.
Hujaa tsaraitai gar chini hen be Ovgont arhi shig haragdaj baina shyy
Энэ муухай монголчуудыг дээд доодгүй устгаад өгөөч.
Vndsen huuli baalsan deputatuudiin ihenh ni vheed, vldsen ni barag tsumuuruu BOO (buu) boljee !
Ene odoo xaanaas garaad ervee,xulgai xiigeed shorond oroogyi yum uu.
фортуна Батбаяр бөө болсон дуулдсан одоо юу болоо вэ
шизо
Гоё хүн шүү