Бодон гахай өөрийн зорилгыг биелүүлэх, өрсөлдөгчдөө давж гарахын тулд хөлдүүсээр (хөлдсөн шавар, элс) хуягладаг, сайн хуягласан үед бууны сум ч нэвтэрдэггүй гэж анчин өвгөд ярьдаг байв. Гэтэл орчин үед бодон гахайнаас илүү хуягласан төрийн албаны том дарга нар буй болчихлоо. Тэд наад зах нь гурван давхар хуягтай.
“Улсын Их хурлын гишүүний халдашгүй байдал”-аас эхлэлтэй гэж хэлж болно.
“Энэ заалтыг үндсэн хуулиас хасах нь зүйтэй. Зэрлэг капитализмын эхэн үеийн нөхцөл байдал Монголд маань буй болно. Энэ 76 дотор халдашгүй байдлыг ашиглаад сөрөг, муу зүйл хийх хүн гарна. Хурлын ирц (чухал үед) бүрдэхгүй болтол нь гишүүдийг саатуулчих тохиолдол гарахгүй шүү дээ. Тэгээд ч 76 бол Монголдоо бараг л 2 дахин ахадсан тоо” гэх санааг би Санждорж, Зардхаан, Чимэд нарт (Шинэ Үндсэн хуулийн төсөл боловсруулах комисст хамтдаа ажиллаж байхдаа) ил далд олон удаа учирлан хэлсэн боловч тэд хэрэгсээгүй юм.
76 гишүүний 6 нь хэрэг хийж баригдлаа, хоригдлоо гэхэд л үлдэх 70 нь хэвийн л ажиллана шүү дээ. Энэ бол эхний хуяг нь. Удаах нь Үндсэн хуулийн Цэцийн бүрэлдэхүүн. Өөрийн хүмүүсээ томилуулаад өөрсдийн алдааг булах, өөрсөддөө тохирсон шийдвэр, хууль батлах боломж. Ерөнхийлөгч, УИХ, Дээд шүүх гурав тэнцүү тооны хүнийг санал болгож томилуулдаг. Тэд нар нь эргээд энэ эздийнхээ нөлөөнд автаж, заавраар нь шийдвэр гаргадаг.
Жилд хэд гуравхан удаа гардаг “Үндсэн хууль зөрчсөн эсэх талаарх” цөөн хэргийг хэлэлцэхийн тулд тусгай байгууллага буй болгож, олон хүнийг өндөр цалинтай ажиллуулж, тэднийг томилох гэж бөөн цаг, цаас үрж, нийт дүндээ ихээхэн хөрөнгө мөнгө зарах хэрэггүй юм. Монголын төрийн тогтолцоо дахь илүүц, ихээхэн үрэлгэн энэ байгууллагыг орхих хэрэгтэй. Гурав дахь хуяг нь цагдаа, прокурор, шүүх-төрийн гурван өндөрлөгийн албат нар юм. Ийм гурван давхар хуягтай дарга нар зөвхөн ганц хуягтай бодонгоос илүү их амжилттайгаар хэргээ бүтээнэ дээ? Хэрэгт холбогдсон дарга нар, баячуудын 70-80 хувь нь ял завших болжээ.
Шүүх засаглалыг (хууль хамгаалах байгууллагуудыг) Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газрын эрхшээл дор байхаар органик хуулиудыг зохиож баталсан нь том алдаа. Энэ нь 1992 оны Үндсэн хуулийн утга санаанд харш үйлдэл юм. “Хууль шүүхийн өмнө иргэн бүр тэгш эрхтэй. Иргэн хүн төрийн аль нэгэн байгууллагатай заргалдлаа гэхэд хоёулаа яг л адил тэгш эрхтэй” гэх ойлголт, зарчим гурвалсан хуягтнуудад “хоосон үг, хол очиж хуцаа” гэсэн танхайрал болж хувирчээ. Яг өнөөгийн нөхцөлд гэхэд л том дарга нар ч авилга авч байна. Мөрдөн байцаагч нар ч авилга авч байна. Прокурорын ажилтан, шүүгч нарын зарим нь ч авилга авч байна.
Энэ дөрвөн авилгачид нэгнийгээ тойрон хаацайлж байна. Дээр нь бас авилгачин өмгөөлөгч нэмэгднэ, хөлсний популист сэтгүүлч нэмэгдэнэ. Ингээд л том хэргийг замхруулж, задгайруулж, хөөн хэлэлцэх хугацааг нь дуусгаж, хөөрхий хохирогчдыг цөхрөөж, элэг барьж, элгээр нь мөлхүүлж өгнө дөө. Аймшигтай байгаа биз? Гэхдээ бодон гахайнууд бүгд л хуяглах бололцоотой болохоор тэдний тэмцэл шудрага талдаа юм шүү...
Үндсэн хуулийн цэцийн үүргийг дэлхийн ихэнх оронд дээд шүүх нь л гүйцэтгэдэг. Тун сайн ч гүйцэтгэдэг. Яахлаараа монголчууд бид тусгай шүүх, тусгай эрхтэн, дархтанг төрүүлэх ёстой гэж? Энэ бол хоцрогдлын, муу уламжлалын нөлөө, илрэл юм шүү. Ийм муу нөлөөний үлдэгдэл, илрэл бидний амьдралын олон тал, хэсэгт байгаа нь баримттай зүйл. Гэвч тэрхүү муу, муухайгийн талынхан гэх хүмүүс дэндүү олон байдаг нь бас л нэг үнэн.
Аливаа бүхэн цаг үеэ даган хувьсаж, боловсронгуй болж байж л цаашид оршин тогтнох эрх олдог, зохих байр сууриа эзэлдэг билээ. Гэтэл аль XIII зууны юмс үзэгдлийг яг л тэр хэвээр нь улираан үлдээхийг зөвд тооцдог хүмүүс бас байнаа.
Яг байснаараа үлддэг зүйл амьдралд биш музейд л байдаг жамтай. 100 хүрэхгүй жилийн дотор хүмүүс бид ч гэсэн их хувьсдаг даа. Бидний хүүхэд цагийн нүүр, царай альбомд л үлддэг болохоос биш 70,80 насанд тэр нүүр, царай огт байдаггүй биз дээ? Жишээ болгож, баримт хэмээж уйгаржин Монгол үсэг, бичгийг дурдаж болох юм. Уйгаржин, Уйгараас авсан гэдгээ ил хэлж, нэрлэж буй атлаа “манай үндэсний үсэг, бичиг” гэж зүтгэх хүн байх юм. Энэ үсэг, бичгээр монгол хэлээр бичиж ирсэн нь үнэн л дээ. Энэ үсэг, бичгийг орхих гэж, солих гэж Хувилай хаан (дөрвөлжин үсэг), Занабазар ( соёмбо үсэг), Зая бандида ( тод үсэг), хожуу нь латин үсэг, кирилл үсэг гэх мэтээр их л хичээцгээсэн дээ. Цаана нь ямар учир шалтгаан байсныг мэддэг, тооцдог хүн ч одоо алга бололтой...
Авилгатай тэмцэх газар дарга нарын хуяг болох уу, шударга ёсны өмөг, түшиг болох уу гэх асуултын өмнө ирчихээд байгаа мэт санагдах юм. АТГ алийг нь сонгох бол?
Монголоо, элэг нэгтнээ, ирээдүйгээ, үр ач нараа, шудрага ёсоо гэх сэтгэлтэй хэн боловч “бодон гахайн түр зуурын хуяг” болж нэр, нүүрээ баастахгүй л дээ. Ийм сэтгэл, ийм хүмүүжил, ийм үнэлэмж, баримжаалалтай хүмүүс л төрд, түмэнд хэрэгтэй байна.
Хэргээр товчхон бичлээ. Энд яригдсан бүхнийг та нар эргэцүүлж сайн бодоорой. Өөрчлөхийн зайлшгүйд бодож, бясалгаж хүрээрэй. XXI зууны 20-иод оны түвшинд дүйцэх хэмжээнд Үндсэн хуулийн эрхээр мэрэгшсэн судлаач, эрдэмтдийг бэлтгэх ажил эхлээгүй шахам байна. Энэнд анхаарах шаардлагатай.
Боловсрол, хүмүүжил, ёс суртахууны доройтолд дээр дооргүй автах болсон нь анхаарал татах боллоо... Улсын баатар, хөдөлмөрийн баатар хүн, өндөр цолтой бөхчүүд, УИХ-ын гишүүн, аймгийн засаг дарга гэхчилэн олон хүн гэмт хэрэг үйлдэж ял авч байна. Бүр 40,50-иас дээш насандаа шүү. Энэ юуны илрэл, тусгал юм бэ? Төр засаг маань хэнийг шагнаад, одон зүүж, цол олгоод байна вэ? Энэ талын ажилд анхаарах хэрэгтэй болчихжээ.
Урлаг, спортын элдэв холбоод, улстөрийн намууд гишүүдийнхээ боловсрол, хүмүүжил, ёс суртахууныг сул задгай хаях учиргүй билээ.
Хүүхдүүдээ эхэлж Монгол хэлтэй, монголжуу хүмүүжил, ёс суртахуунтай болгож байж л дараа нь гадаад хэл мэтэд нь анхаарах хэрэгтэй. Хэдийгээр даяаршлын эрин зуунд бид амьдарч байгаа боловч монгол хүн монголоороо л үлдэх учиртай билээ. Дэлхийн улс орон бүр л түүхэн уламжлалаа, өвөрмөц байдлаа, үндэсний соёл, зан заншлаа эдүүгээжүүлээд ч болов хадгалахыг л хүсдэг. Ингэх нь зөв зүйтэй гэж бүгд хүлээн зөвшөөрдөг шүү дээ.
Монголчууд өөрсдийгөө таньдаг, бусдаас ялгадаг, дэлхий монголчуудыг таньдаг, бусдаас ялгадаг тэр үнэт шинжүүд бидний энэ цаг үед устах, арилах бий дээ!
Эцэг, өвгөдөөс уламжилж ирсэн үнэт шинжүүд маань монгол хүн нэг бүрийг “элэгсэг, хүмүүнлэг, зочломтхой, цайлган, сайн хүн” болгон сурган хүмүүжүүлж, яг л энэ үнэлгээгээр нь үнэлүүлж, алдаршуулж, магтуулж ирсэн юм шүү.
Цаг цагийн монголчууд муу хүмүүс байгаагүй. Зэрлэг капитализмын богинохон үе, шатыг бид бүхэн хүмүүнлэг янзаараа даван туулахыг ухамсартайгаар хичээх үүрэгтэй, тэгж ч чадах болно.
Судлаач, профессор Д.Чулуунжав
Сэтгэгдэл0
Саарал ордонд байгаа хуягласан бодон гахайнуудыг бүгдийг нь чирж гаргаад халуун усаар зумалж хуйхлаад шарж идэх мөч ойртож байгаа. Бодон гахайн хамаг мах нь толгойндоо байдаг юм.
Хохьчинь ээ үхэрүүдээ
Толгойг нь идвэл эргүү өвчин тусахаас гадна ханаж цадахгүй идэмхий шуналтай болно
Саарал ордонд байгаа гахайнууд хэт их идэж таргалснаасаа болж тархи нь өөхөлж хачин хачин юм ярьдаг болоод байгаа..ийм гахайнуудыг үг дуугүй заазанд оруулж махлах хэрэгтэй.Эсвэл Хятад руу гаргаж худалд..
Хохьчинь ээ үхэрүүдээ
Гахай таргалах Хүн ихийг мэдэх хоёулаа аюултай.
Чулуунжав гуай Сайхан үнэн бодитойг товч тодорхой илэрхийлсэн байна. Танд баярлалаа
Маш зөв санаа байна. Удахгүй шарж идэцгээе. Гэдэс өлсч байх чинь...
Хохьчинь ээ үхэрүүдээ
Зөвхөн 76 гахай яриад байх юм төрд шургалсан төсвийн мөнгө рүү хоншоороо гударсан олон мянган гахайтайгаа мэддэггүй юм уу
Монголын бүх хуульд төр, засгийн эрхэнд гарсан хулгайч, дээрэмчин, худалч, алуурчдыг хамгаалж,ялаас хэлтрүүлэх зүйл ангиудыг хангалттай оруулсан. Шударга хуультай оронд авилга авсан хүнийг яллаж, өгсөн хүнийг өршөөдөг байтал манайд өгсөнийг нь илүү яллах нь холгүй юм болно. УИХ-ын гишүүн Хүрэлбаатар гэгч дээрэмчний тухай өчигдрийн сошиал хэвлэлд бичсэн атал өнгөрсөн шөнө бүгдийг нь арилгасан байна. Дугаар хорооны Дугар 100 000 төгрөг хулгайлсан бол нэг сар бичнэ. Хуягтангууд, хуулийнхан, зарим хэвлэл мэдээллийнхэн улс орныг уруудуулахад л хувь нэмрээ оруулж байна. Игэж байгаад нэг эвгүй юм болно шүү. Эвгүй, аймшигтай юмны хөлд улсын эрх ашиг, энгийн ард иргэд хохирдог аюултай. Хуучин ЗХУ-ыг хар. Хажуугийн бас нэг жишээ Казахстаны үйл явдлыг хар. Тээр холын Ирак, Ливийг хар.
Хохьчинь ээ үхэрүүдээ.
шүүх яам гэгчийг байгуулж ард түмэнд ойртуулж ажлах нь зүйтэй Шүүх тээр дээр байгаад дээдсийг хамгаалдаг шүүх яам болбол хөгжих ёстой ДЭЭД ШҮҮХ ёстойл толгой дээр нь үндсэн хуулийн цэцээ багтааж дээр нь байсан нь хуулийн үндэстэй АРДЫН ШҮҮХ ЯАМЫГ доод ард түмэндээ ойртуулж салган удирдлагыг нэг гарт өгч засгийн газрын бүрэлдэхүүнд оруулж хууль шүүхээ ард түмэнд сурталчлаж засаг дарга хяналт тавиж хэл ам гарахгүй болно
дээд шүүх болоод ардын шүүх яам хоёрыг салгаж шүүх яам засгийн газрын мэдэлд өх хэрэгтэй ДЭЭД ШҮҮХ-эд үндсэн хуулийн цэцээ багтаах ёстой Доод ангийн ард түмэнд шүүх яам хариуцлагаа үүрүүлнэ дээдэс доодос хоёр тэмцэлдээд байна шүүх ажиллагаагаа ард түмэнд ойртуулаачээ шүүгчид нь дээд шүүхэд орох гэж тэмцэлдээд байна
Хохьчинь ээ үхэрүүдээ
Бас Румынийг сана ...
Хохьчинь ээ үхэрүүдээ
Сайхан үнэн бодитойг товч тодорхой илэрхийлсэн байна. Танд баярлалаа
Сайхан үнэн бодитойг товч тодорхой илэрхийлсэн байна. Танд баярлалаа
Хохьчинь ээ үхэрүүдээ
Чулуунжавын энэ сануулгэ бол монголчуудыг сэрээх \ улмаар аврах \ бараг сүүлчийн боломж байж мэдэх юм . Товчхон ч бичиж - сайн \ ойлгрмжтой \ ч бичиж , энэнээс илүү яахав . Тэр ХУЯГИЙГ \ 1992 оны үндсэн хуулийг \ бүтээсэн түүхэн үнэн л энэ байх . Санждорж , Чимид гуай нарыг зүс мэдэж - хүндэтгэж явснаас цаашгүй , Зардыхан хасаг бол тэгэхээргүй л наана цааныг эрэгцүүлэн ухаардаг , боловсролтой , дэвшилттэй л нэгэн байсан даа . тийм л юм болж байж - чулуунжав үнэн ярьж байгаа гэдэгт итгэлтэй байна . Чулуунжав ер нь олон чухал сануулга өгч байгаа шүү , түүнээс " гахайнууд " айж байгаа , элдвээр санааг нь саармагжуулахыг оролдож байдаг юм билээ . Хойч үе ухаарах байлгүй дээ . Ташрамд , одоогийн үндсэн хуульд сайн зүйл - санаа байгаа бол тэр бүхэн Зардыханых байх шүү , Чимид гуайгаас дутуугүй гол рольд тоглосон байх шүү , харин Зардыханы тухай манай гахайнууд энэ олон ёслолынх
Хохьчинь ээ үхэрүүдээ
чимид монголыг ийм болгосон байх Алсаас төлөвлөжээ Ххүүхэд нь америкийн банкинд ажиллаж монголд ирж алтан дорнотод ажиллаж оюу толгойд ажиллаж байгаад английн зэсийн компаний захирал болоод монголд ирсэн оюу толгойн талаар арга хэмжээ авсан уу гадаадын боол болгож үндсэн хууль хийсэн хүн чимэд хуульч гэсээн
хоо үеэр ганц ч үг ган хийдэггүй юм билээ . гэвч түүх үнэнийг хэлэх цаг айсуй биз дээ ...
Хохьчинь ээ үхэрүүдээ
Занданшатар гэж нэг сахалтай бодон гишүүддээ корона төраахаас өөр ажил хийхгүй байна !! Оюук гэдэг булдруутай залуу бодон юмны үнэ өсгөхөөс өөр ажил хийхгүй байна ! Хүүк гэдэг хар бодон хэдэн төмөр тараахаас өөр ажил хийхгүй байна !! Энэ хэдэн хуягласан бодонгуудыг яая да байз !
"За энэ гахай таргалж л байг. Хэзээ нэг цагт алж иднэ дээ" гэж оросууд ярьдаг. Одоо ч овоо таргалж байгаа байх даа.
Одоо ч 76 дотор гэмт эхрэгтэн, авилгалчид сууж л байна. Ер нь гишүүн болох гэмт хэргээс зугтах үндсэн арга болсон юм биш үү.
Hi манай мал баазын хэдэн бодонгуудад цус ойртсон ба удахгүй алж иднэ. Өлсөхөөрөө эзнээ хадарч мэднэ. Хятад эзэн
Гахай хэр \ сайн - муу \ хуягласныг монголчууд ер нь яаж мэддэг байсан юм бол ... ? Буудаж л мэдэх үү ..?? Аль эсвэл чулуу нүүлгэх \ - аар шидэх - цохих \ үү .. ???
бид л өөрсдөө ийм гахайнуудыг сонгоод байгаа биз дээ ?
энэ харин үнэн шүү,казахстанаас жишээ авч манай Төрөөс төрсөн тэрбумтангуудыг УИХ-аас,Засгийн газраас,Улсын Дээд Шүүхээс,Прокурорын Егазраас гм салбар яамдын гээд нэг бүрчлэн шалгаж үндэслэлгүй Хөрөнгжсөн хөрөнгийг хурааж Улсын орлого болгох хэрэгтэй,ингэж бодонгуудын хуяг бага боловч нингэрэх болов уу.Ер нь Казахстаны сургамж үүнийг хийхэд хүргэнэ шүү.
Сайхан мэдээ, шинэ жил ирлээ, та санхүүгийн түвшингээ өөрчлөх боломжийг хайж байна уу, сайн сайхан амьдрахын тулд мөнгө хэрэгтэй юу, та нэг бөөрөө 760 000 доллараар зарж, эрүүл хэвээр байх боломжтой, fortis-тэй холбоо бариарай. эмнэлэг @ fortis.hospital.in@gmail.com Тэд танд хамгийн сайн анхаарал халамж тавьж, таныг ирэхээс өмнө мөнгөнийхөө талыг төлж, хагалгааны дараа бид танд төлөх үлдэгдлийг төлж, өнөөдөр тэдэнтэй холбогдож, ядуурлаас үүрд ангижрах болно fortis.hospital.in @gmail.com
Сайхан мэдээ, шинэ жил ирлээ, та санхүүгийн түвшингээ өөрчлөх боломжийг хайж байна уу, сайн сайхан амьдрахын тулд мөнгө хэрэгтэй юу, та нэг бөөрөө 760 000 доллараар зарж, эрүүл хэвээр байх боломжтой, fortis-тэй холбоо бариарай. эмнэлэг @ fortis.hospital.in@gmail.com Тэд танд хамгийн сайн анхаарал халамж тавьж, таныг ирэхээс өмнө мөнгөнийхөө талыг төлж, хагалгааны дараа бид танд төлөх үлдэгдлийг төлж, өнөөдөр тэдэнтэй холбогдож, ядуурлаас үүрд ангижрах болно fortis.hospital.in @gmail.com
Дарга нарын амаар ажилладаг, тэдний дуулгавартай зарц болсон ҮХ-ийн цэцийг татан буулгаж үүргийг нь УДШ-д хавсаргах нь чухал. Хоёрт, УДШ-ийн гишүүдийг УИХ-ын сонгуультай хамт нэр дэвшүүлж ард түмнээр сонгодог болох, УИХ-ын гишүүдийн дархан эрх сэтэрийг хүчингүй болгох, Яамдын сайдаас доошхи албан тушаалын хүмүүсийг төрөөс машин унаа хэрэглэхийгг хориглох нь зүйтэй.
Монгол 1990 онд ардчилалыг сонгож муухай хятадтай нөхөрлөснөөс болж монгол муухай болсон. Оростой нөхөрлөсөн 70 жилд монголын улс төр нийгэм одоогийнх шиг муухай байгаагүй.
Шинэ Үндсэн хуульд шүүмжлэхээр зүйл бий. Харин АИХ-ын 430 дивтаатууд зарим асуудал дээр муйхар зүтгэж буруу заалт хүчээр оруулах гээд байсан учраас Б.Чимид гуай зарим буулт хийж илүү чухал заалтуудаа авч үлдэж байсан юм!! Жишээ нь, Ерөнхийлөгчийг УИХ-аас сонгохоор төсөлд байсныг дивтаатууд "Ганц Ерөнхийлөгчөө ард түмэн сонгохгүй байхдаа яадгийм!" гэж зүтгээд байхаар нь өгөөш болгон өгч байсан юмдаг.
бодит унэн!
Монголчуудыг ухамсарлуулах гэж, зөв төлөвшүүлэх гэж хэрсүү ухаалаг эх орончид мөн ч олон удаа бичсэн дээ. Даан ч үхэр монголчуудад хүлээн авах уураг тархи ухаан байхгүй нь харамсалтай. Ж нь Багабанди гэхэд л ийм насанд ухаан сууж төлөвшсөнгүй тэр шуналд автан мөнгөний боол болж эх орноо хөсөр хаяж байх юм.
Их хурал удахгүй сайн дураараа тарах байх аа их ухаантай гишүүд Баттулга хэлсэндээ тал нь гэмт хэрэгтэн Хүрэлсүх чи бол 30-гэр бүлийн нэг мөнөөс мөн та нар цагаан тийм цагаан улс биш шүү Оюун эрдэнэ алиа салбадайн ууд аятайхан байгаараа гэж хэлээд л байхад хууль баталсан болоод л суугаад байх юм ичмээр ээ хөө ичмээр юм аа хөө одоо удахгүй тарах байх аа их хурал тарвал ард бид амар байх сан даа
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)