sonin.mn
УДШ-ийн Нийт шүүгчдийн хуралдаан өнөөдөр болж, хуралдаанаар Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг АН-ын даргаар бүртгэх эсэх асуудлыг хэлэлцэх товтой байв.
 
Гэвч  АН-ынхан "Авилгажсан улстөржсөн захиалгын шүүхээр намын даргын асуудлыг шийдүүлэхгүй!" хэмээн шийдсэн тул Ардчилсан намын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ган-Очир, П.Нүрзэд нараас 2022 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 02/116 дугаар бүхий /огноолсон/ албан бичгээр Ардчилсан намын Улс төрийн зөвлөлийн 2022 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 08/01 дугаар тогтоолоор “Ардчилсан намыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдийг улсын бүртгэлд бүртгүүлэх” тухай хүсэлтийг Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанд хэлэлцүүлэлгүйгээр эргүүлэн авахаар шийдвэрлэж, хүсэлт, түүнд хавсаргаж ирүүлсэн 55 хавтас материалаа буцаан авахыг хүсжээ. Улмаар “Ардчилсан намыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдийг улсын бүртгэлд бүртгүүлэх” тухай хүсэлт гаргаагүйд тооцож, хүсэлт, 55 хавтас материалыг буцаан хүргүүлэхээр Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаас шийдвэрлэсэн байна.
 
 
Гэтэл С.Эрдэнэ даргатай АН-ынхан өөрсдийн албан ёсны  болон тус тусын сошиал хуудсаар "2022.05.20-ны өдөр буюу өнөөдөр Улсын Дээд Шүүхийн нийт шүүгчийн хуралдааны шийдвэрээр А.Баттулгын ирүүлсэн Ардчилсан намын даргаар бүртгүүлэх хүсэлтийг хянаж үзээд “Хуулийн шаардлагад нийцсэн бүрдүүлбэр хангаагүй” гэсэн үндэслэлээр хэлэлцэхээс татгалзаж УДШ-ийн нийт шүүгчийн хуралдааны Тогтоолоор буцаах шийдвэр гаргасан байна." хэмээн илт худал мэдээлэл түгээж байна. Энэ нь зөрчлийн хэргийн шинжтэй юм.
 
 
 
 
Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбарыг үзэх линк:  http://supremecourt.mn/home?page=pages&id=58&pg=2551&pr=14&tp=list&h=0