sonin.mn
Монгол Ардын нам намынхаа хөтөлбөрт иргэдэд бүх талын боломжийг олгох зорилт дэвшүүлсэн. Энэ нь юу вэ гэвэл шударга байж баялгийг тэгш хүртэх боломж. Шударга ёсыг тогтоож төрөөс үзүүлэх боломжийг тэгш хүртэх боломж. Хүн эрх эрх чөлөө бүх шатанд бүрэн хангагдах боломж. Эв санааны нэгдэлтэй байх боломж. Энэ бүх боломжийг бий болгох үзэл баримтлал нь Социал демократ үзэл баримтлал. Монгол Ардын намаас зохион байгуулж байгаа хүний эрх, шударга ёсны төлөөх “Шинэ зуун-Дэвшилтэт бодлого” сургалт Архангай аймагт амжилттай болж өндөрлөлөө.
 
Архангай аймагт болсон сургалтыг Монгол Ардын намын улс төрийн бодлогын газрын дарга Ж.Ган-Эрдэнэ ахлан явуулсан юм.
 
Сургалтанд Архангай аймгийн Монгол Ардын намын хорооны анхан болон дунд шатны 150 гаруй гишүүд оролцож өнөөдөр гэрчилгээ авлаа.
 
Монгол Улсын хууль тогтоомжид хүний эрх зөрчигдсөн 800 гаруй зүйл, заалт байдаг. Нэг үгээр хэлбэл хүний эрх хуулийн хүрээнд зөрчигдөж байна гэсэн үг. Хүнийг бодлогынхоо төв цэг болгосон Монгол Ардын нам Социал Демократ үзэл баримтлалынхаа хүрээнд 800 төрөл зүйлээр зөрчигдөж байгаа хүний эрхийг хамгаалж зарим хуулийг шинэчлэн найруулах ажлыг хуульч, судлаачид хамтран хийж эхлээд байна.
 
Өнөөдөр залуучууд, нийт иргэд халамжийг бус боломж бий болгохыг төр засгаас хүсч байгаа. Өнгөрсөн хавар болсон залуусын тайван жагсаал ч төр засгийг ажлаа хийж боломж бүрдүүлж өгөхийг хүссэн. Аливаа улс төрийн хүчний үндсэн бодлого нь тухайн орны хөгжлийн гол түлхүүр болж өгдөг. Энэ асуудал тухайн цаг хугацаанд эрх барьж байгаа улс төрийн хүчинд бүр ч хамаатай байдаг.