Монгол Улсын Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Боомтын сэргэлтийн хүрээнд улсын хэмжээнд хилийн 14 боомтыг авто болон төмөр замаар холбох томоохон зорилтыг дэвшүүлэн ажиллаж байгаа. Эдгээрийн нэг нь Хэнтий аймгийн Чингис-Бэрх-Ульхан боомт чиглэлийн 318.3 км авто замын бүтээн байгуулалт юм. Уг авто замын эхний 70 км буюу Чингис-Бэрх чиглэлийн хатуу хучилттай авто зам бэлэн болсон. Үүний үргэлжлэл 248.3 км авто замын төслийг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийх бөгөөд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хэнтий аймгийн Норовлин суманд өнөөдөр ажиллахдаа бүтээн байгуулалтыг нь эхлүүллээ.
Хэнтий аймгийн аялал жуулчлалын гол маршрут болох Чингис хот-Ульхан хилийн боомт чиглэлийн энэхүү 248.3 км хатуу хучилттай авто замаас Өндөрхаан-Норовлин чиглэлийн 130.6 км хатуу хучилттай авто замын багц 1-р хэсгийн 68.6 км авто замыг “Наранбулаг-хан” ХХК, багц 2-р хэсгийн 62 км авто замыг “Мотор сервис” ХХК, Норовлин-Баян-уул чиглэлийн 68.3 км авто замыг “Монгол зам групп” ХХК тус тус хийж гүйцэтгэхээр гэрээ байгуулан, барилгын ажлаа эхлүүлээд байна.
Чингис хот-Батноров-Норовлин-Дорнод аймгийн Баян-Уул-Ульхан чиглэлийн улсын чанартай авто зам ашиглалтад орсноор зүүн гурван аймаг ОХУ-ын Дээд Ульхан хилийн боомттой шууд холбогдоно.
Чита мужаар дамжин ОХУ-тай хатуу хучилттай авто замаар холбогдсон хилийн боомтын тоо нэгээр нэмэгдэнэ. Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн иргэд ОХУ-руу аялал жуулчлал хөгжүүлэх, бизнес эрхлэх таатай боломж бүрдэх юм
Сэтгэгдэл0
Бүх аймгууддаа улаанбаатар хоттой хатуу хучилттай замаар холбож байгаа нь зөв. Гэхдээ замаа маш чанартай барих хэрэгтэй.
Зөв. Маш их дэмжиж байна. Зөвхөн боомт гэлтгүй аялалын сайн зам болно доо
Зах зээлдээ ойрхон,зам харилцаа сайтай, өвс устай Хэнтийгээс өөр Монголд зам барих хэрэгтэй байгаа илүү чухал газар байхгүй юу?
Ямар ч хэрэггүй зам. Оросруу гараад цаана төв суурин байхгүй Чита хот дахиад 400км хэнд хэрэгтэй юм
авто зам барьж байхаар үйлдвэр байгуулбал илүү сайн сан. гаднаас зээл авч авто зам барьдаг улс яаж ч хөгжих билээ. гаднаас зээлсэн мөнгөөрөө импортыг орлох хэдэн үйлдвэр барьчихсан бол улс маань ингэж өрөнд баригдахгүй байсан даа. тэмцдэггүй хулчгар иргэдтэй улс мөхдөг гэдгийг ямагт санаж сэрж, улсынхаа тусгаар тгтнол, бие даасан байдлын төлөө үргэлж тэмцэх ёстой
Үйлдвэржихэд автозам , мөн л , хэрэгтэй! Гэхдээ импортыг орлох үйлдвэр байгуулах чинь туйлын зөв шүү! Хүмүүсийн дэвшүүлсэн зөв саналыг ажилдаа хэрэгжүүлдэг баймаар байгаа юм.Удирдах дээд албаны хүмүүс жирийн хүний санаа бодлыг судалж байх ёстой шүү!
Маш тэнэг данх шүү! Ямар ч ашиггүй мөнгө үрж б.а. Х Харин Чойбалсан Хашаатын боомтын засмал зам тавих хэрэгтэй
Энэ засагт ажлаа мэддэг, гайгүй боловсролтой, ажлын туршлагатай ганц ч хүн байхгүй. Зам барих гол шалгуур үзүүлэлт нь тухайн замаар зорчин явах зорчигч урсгал болон ачаа урсгал байдаг юм. Эхний ээлжинд улс орны эдийн засгийн ач холбогдол өндөртэй чиглэлд замаа барих ёстой болохоос албан тушаалаараа түрий барьж өөрийнхөө тойрогтоо хөрөнгө оруулж үр ашиг багатай замыг барьдаггүй юм штэ.
Энэ зам яг одоо чухал шаардлагатай байгаа зам биш. Хямралтай байхад ийм төсөл хийж байгаа нь замын компаниудаараа дамжуулан мөнгө идэх гэсэн хэрэг. Өөр чухал юмандаа зарцуулаачээ!
Ямар ч хэрэггүй зам. Ямар элэнцгээ зөөхийн?
Энэ ерөнхий сайд ,цаанаа, зүүн бүстээ хэрэг болох ганц ч гэсэн бүтээн байгуулалт хийж л байг! Зүгээр байснаас дээр байхгүй юу? Харин тэр үйлдвэржүүлэлтээ давхар хийгээд явах нь зөв байх! Үр ашигтай ажиллаж чадах гангийн үйлдвэр хэрэгтэй л дээ!
Нэгэнт асфальтан замаар аймаг хотуудаа хилийн боомттой холбож байгаа бол замаа дагаад зогсоол, бензин тугээх станцууд, автозасвар, гуанз ресторан, бааж шээх газруудаа нэгмосон комплекс болгон бодож хийнэ гэдэгт санаа тавих хэрэгтэй. Алийн болгон гадаадын жуулчдын доог тохуун болж ганц устай жорлон байхгуй умхий нух ухаад тавьбал дээд зиндааны жорлон ухааны товшинд сэтгэл хогжилтэй баян цатгалан орны жуулчдаа байг гэхэд ОХУ Хятадаас ирсэн матаруудын доог болохоо больчмоор байна гэж боддог.
Пизда нар минь Дарханы замаа дуусгаач
Яг одоо хэрэгтэй зам биш.Монгол мөнгөгүй байна.Хийх өөр чухал маш их юм байгаа.
Улс орны хөгжилд зам ч хэрэгтэй, үйлдвэр ч хэрэгтэй! Эхний ээлжинд ямар үйлдвэр, аль зам нь хэрэгтэй байгааг оношлон судалж, туйлын чухлыг нь хийх ёстой биз дээ! Гагцхүү нутгархаад байж болохгүй! Хамгийн гол анхаарах зүйл чинь импортыг орлох бүтээгдэхүүн бий болгох үйлдвэр шүү дээ! Мөн экспортод гарган, валют олж чадах,өрсөлдөж чадах бүтээгдэхүүн бий болгодог ээрэүйлдвэр хэрэгтэй! Үнэхээр, ашигтай байвал, гадаадын өндөр хөгжилтэй орны техник технологи сайтай үйлдвэрээ манай оронд өөрсдийн хөрөнгөөр байгуулахыг зөвшөөрч болохгүй юу? Манайх хяналтаа сайн тавиад, хүмүүсээ тэр үйлдвэрийг нь ашиглан сургаж, шилдэг мэргэжилтнүүд бэлтгэн авч болно шүү дээ!