“Сэргэлэн интернэйшнл экспедишн” ТББ-ын үүсгэн байгуулагч Хурган овогтой Сэрээнэндагвын Сэргэлэнтэй ярилцлаа.
Юуны өмнө та ТББ-аа танилцуулахгүй юу?
“Сэргэлэн интернэйшнл экспедишн” ТББ 2015 онд байгуулагдсан. Бидний гол чиглэл бол хэлний болон түүхийн эх сурвалж судлал, мөн археологи. Энэ чиглэлийнхнээс бүрдсэн баг хамт олон ажилладаг юм.
Д.Эрдэнэбаатар гуай энэ ТББ-д ямар үүрэгтэй оролцдог юм бэ?
Д.Эрдэнэбаатар маань бол археологич, түүхч хүн. Манай ТББ-аас явуулсан Хүннү үсэг, бичгийн анхдугаар сургалтыг төгссөн. Олон салбарын хүмүүс түүх, хэл гажсан байна гэдэг дээр сэтгэлээсээ нэгдээд, баг болоод энэ ТББ-ыг ажиллуулж байна. Манай байгууллагад маш чухал үүрэгтэй оролцдог, идэвхтэй гишүүдийн маань нэг бол доктор Д.Эрдэнэбаатар юм .
Асуултаа сүүлийн үед та бүхний хөндөж буй сэдвээс эхэлье.Туркууд манай өвөг дээдсийн түүхийн дурсгалт үнэт зүйлүүд Монголд их байна гэж яриад байна. Энэ үнэн үү?
Тэд бидний үсэг, бичиг, түүх, соёлд түрэмгийлж байна. Цаашилбал газарт түрэмгийлэх геополитик байх шиг байна.
Турк улс бол исламын шашинт ертөнцдөө тэргүүлэх гэсэн бодлоготой байдаг.
Манайд 200 орчим мянган исламын шашинтай казак ахан дүүс байж байна. Энэ хоёрын хооронд маш том шашны хагарал гарах магадлалтай болж байгаа юм. Тэгэхээр Туркээс ийм аюултай байдалд оруулж байна л даа. Үүнийг манай улсын эсрэг гэж бас хэлэхгүй л дээ. Манай үндэстний эсрэг гэж хэлж болно. Яагаад гэвэл улс гэдэг ухагдахуун бол ард түмнээс бүрдэнэ. Бид яг өнөөдрийн байдлаар 3,6 саяуулаа байна шүү дээ. Үндэстэн гэдэг маань биеэ орхиод тэнгэрт харьчихсан, тоо томшгүй олон манай урьдас, дээдэс мөн хэвлийдээ олдоогүй байгаа, цаашид олдох тоо томшгүй манай хойчис байхгүй юу. Иймээс үндэстэн гэхээр заавал гурван үеийг харж, гурван үеэр сэтгэх хэрэгтэй. Тэгэхээр өнөөдөр бидэнд хоргүй юм шиг харагдавч хойч үед, 10 жил, 20 жил, түүнээс цааш бол маш их хортой юм байгаа юм. Гол нь бидэнд үндэсний дархлаа, ой санамж байхгүй байна. Ямар үндэстэн гэдгээ өөрсдөө мэдэхгүй байна. Хэлээ мэдэхгүй байна. Түүх нь буруу байна. Энэ бүхэн гадныханд манай үсэг, бичиг, түүх, соёл, газар нутаг луу халдах боломж олгоод байна шүү дээ.
Эртний Түрэгүүд өнөөгийн Туркууд мөн юм уу?
Огтхон ч биш. Энэ бол харьцангуй техник асуудал л даа. Яагаад гэвэл эх сурвалж дээр нь байгаа байхгүй юу. Эхэлж заавал аймаг үүснэ. Түрэг аймгийг Ашна овгийнхон үүсгэсэн. Тэд хаанахын хүмүүс вэ гэхээр Абакан гол, Енисей мөрний дунд оршиж байсан Суо улс юм. Тэгээд улсаа мөхөөгөөд, тэр нь бол Хүннүгийн хойно гэж бичээстэй байгаа. Хүннүгийн хойно гэхээр Хүннү муудсан үе байгаа байхгүй юу. Тэгэхээр чинь нийтийн он тооллын нэгдүгээр, хоёрдугаар зуун байгаа. Урагшаа баруун далайн баруун талд нутагласан гэж байгаа юм. Энэ баруун далай гэдэг нь Чинхай. Хөх нуураа л ярьдаг юм даа. Дөрвөн далайн дотор байдаг гээд. Тэгээд нийтийн он тооллын 446 онд Алтайн уулсын өмнө хэсэгт 500 өрхтэй ирсэн. Энэ нь ердөө 2500 хүн шүү дээ. Тэгээд тэндээ Жужаны төмөрчин болоод өөрсдийн аймагтай болсон. Аймагтаа бол тэр хавийн, Алтайн уулын өмнөд хэсгийн олон овгуудыг хураачихгүй. Дараа нь 552 онд аймаг нь хүчирхэг болсны дараа гол улсаа, Жужан төрийг хөөгөөд улс болсон юм л даа. Жужан төрийг мөхөөсний дараа Түрэг аймгийн ахлагч Түмэн өөрийгөө ил хаан гэж өргөмжлөөд, тэр хавийн бүх хүмүүсийг удирдаж байгаа юм. Тэгэхээр ийм юм шүү, манай түүхийн хамгийн чухал нь юу вэ гэхээр Орхон, Туул, Сэлэнгэ, Хануй, Хүнүйн сав нутагт бол дандаа Хүннүгийн хойчис байсан. Туркууд бол улсаа 1928 онд БНТУ гэж нэрлэсэн. Энэ бол завшсан нэр л дээ. Би маш товчхон ярьж байгаа юм шүү. Дэлгэрүүлж болно.
Тэгвэл Туркууд яагаад эртний монгол нутагт байсан Түрэгүүдийг бидний өвөг дээдэс гэж яриад байдаг юм бол?
Яагаад вэ гэдэг дээр нэг ийм ухагдахуун байгаа юм л даа. “Гэгээн орон зай сул байдаггүй” гэж Оросууд хэлдэг юм. Бид нар өөрсдөө сүүлийн 30 жил ерөөсөө Чингисээр өвчлөөд, бид нар Чингэсээ дагаж ирсэн гээд, Түрэг чинь бид нарт хамаагүй гэсэн бодлого явчихсан байхгүй юу. Сүүлдээ энэ чинь газар, ус, бичиг, соёлоо ч устгаж байна шүү дээ. Мөн түүнчлэн Турк талаас ч аймаар бодлого явуулсан л даа. Түрэгийн үеийн гурван том бичээс байгаа шүү дээ. Тоньюкукын бичээс, Голтигэн, Билгэ хаанд зориулсан бичээс гээд. Эдгээрийг Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг Соёлын сайд байхад нь зарах тухай ярьсан юм билээ. Түүн дээр манай Д.Эрдэнэбаатар очиж байсан. Тэгээд эд нар чинь ерөөсөө ийм эргүү нөхдүүд юм байна, Турк хүний нүдээр тэгж харж байгаа шүү дээ. Нөгөө хонин сүрэг гэдэг шиг хүн сүрэг юм байна. Яагаад гэвэл түүхээ мэдэхгүй байна. Тэгээд Л.Болд гэдэг нөхрийг энэ талаар ном бичээдэх гэж цаадуул нь хэлсэн байгаа юм. Тэгээд ном бичсэн. Тэр нь судалгаа биш. Тэгээд тэр нь Эрдоганаас шагнал авсан шүү дээ. БНТУ-ын ШУА-ийн хүндэт гишүүн болсон. Тэгсэн манай хэн мундагтаа мөнгө авсан гэж түүхийнхэн ярьж байгаа байхгүй юу. Манай түүхийн салбарынхны байгаа сэтгэхүй нь ийм.
Үндэсний ой санамжгүй Н.Алтанхуяг байна. Ерөнхий сайд байхдаа мань эр: “Туркуудыг өвөг дээдсийнхээ нутагт тавтай морил” гээд л... Юу гэсэн үг вэ? Ерөнхий сайд нь үндэсний ой санамж байхгүй, цэцэрлэгийн хүүхэд шиг юм ярьж байдаг.
Өнөөгийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ЗГХЭГ-ын дарга байхдаа “Өө эд нар чинь Орхоны хөндийд төрсөн юмаа” гэж ч байх шиг...
Манай улс төрчид түүхээ мэдэхгүй байна уу, эсвэл өөр ямар нэгэн ашиг сонирхлын үүднээс ингэж яриад байна уу?
Ер нь түүхээ мэдэхгүй гээд хэлэхэд бол маш энгийн. Гэхдээ үүний цаана их том юм байгаа байхгүй юу. Ер нь манайд эх сурвалж судлал байхгүй байна. Хүмүүс дандаа ховоорл ярьж байна. Тэгээд түүнийгээ мэргэжлийн гэж тайлбарлана. Одоо энэ түүхийн анги төгссөн хүүхдүүдээс эх сурвалж судалж байгаа хүн байгаа юм уу? Байхгүй байна шүү дээ. Хэлний анги төгсөж байгаа хүмүүсээс эх сурвалж судалж байгаа хүн ч алга. Тэгээд ном нь буруу болчихсон, хэл нь буруу болчихсон. Хоёр хэлний дунд төөрчихсөн. Ийм л болчихоод байгаа. Бид цаанаасаа бүр нэг дархлаагүй болчихлоо. Н.Алтанхуяг, Л.Оюу-Эрдэнэ нар яасан тэнэг юм бэ гэж хэлж болно. Гэхдээ энэ хоёр чинь нийт массын төлөөлөл болж харагдаад байгаа байхгүй юу. Тэгэхээр цаад гүн, суурь өвчин нь юунд байна вэ гэхээр дархлаа байхгүй, судалгаа байхгүй, үндэсний ой санамж байхгүй байгаад байна. Ингэж л тайлбарлана шүү дээ.Түүнээс бусад нь мэддэг байсан бол энэ хоёр жич юм байна гээд хаячихаж болно.
Харамсалтай нь энэ үйл ажиллагаанд манай түүхчид бас өөрсдөө гар бие оролцоод яваад байна гэж та ярьж байсан. Ер нь сүүлийн үед манай түүхчид түүхээ худалдсан, зарсан гэж хэлж болохуйц явдлууд гарах боллоо шүү дээ?
Туркээс мөнгө аваад явж байгаа Л.Болд, Ц.Баттулга нарыг буруу хэлж байна гээд хэлчиж болж байна. Гэтэл далдуур бас аваад шал худлаа бичиж байгаа нөхдүүд ч байна. МУИС-ийн н.Дэлгэржаргалаас авхуулаад л.. Судлаач хүн чинь билиг өндөр байх ёстой. Би н.Дэлгэржаргалыг ойлгодоггүй юм. Өөрийнх нь билиг их доогуур хүн. Түүхэн талаас нь би бурууг нь хэлж өгч байсан. Бичсэн зүйлээ дөрвөн хуудасны дараа үгүйсгэчихсэн байдаг юм. Ийм хүн хэзээ ч түүх бичих ёсгүй. Бид бол тэгж бичихгүй шүү дээ. Мэдлэггүй гэсэн үг байхгүй юу. Мэдлэггүйдээ ингэж бичээд байна. Нөгөөдүүл нь цаагуураа мөнгө өгч болох юм. Гэхдээ би баталж чадахгүй. Яах аргагүй, хамгийн сүүлд Ц.Элбэгдоржийн санаачилгаар бичүүлсэн. Харамсалтай нь ямар ч эх сурвалжгүй, хувь хүний үзэмжээр биччихсэн байсан. Хоёрт, баахан эх сурвалж бичээд, эх сурвалжаа ойлгохгүй байна. Төөрчихсөн. Ийм л байна даа. Хэлээ засах хэрэгтэй байна. Буруу түүхээ яг үнэн болгох хэрэгтэй байна.
Мэргэн Тоньюкук гэж ер нь ямар учиртай хүн юм бэ?
Анхнаасаа буруу нэрлээд байгаа юм. Билиг Тоньюкук. Энэ билиг гэдэг үг чинь IQ гэсэн оюуны үг байхгүй юу. Хадан дээрээ билиг гэж байгаа. Цэвэр манай үг.
Энэ хүн бол нэрнээсээ тоо, санхүүгээ барьдаг хүн. 70 гаруй настай. Анхандаа Тан төрийн түшмэл байсан байгаа юм.
Энэ хүн юу хийсэн бэ гэхээр буддын шашинтайгаа байх нь бас муу юм аа. Бид алсдаа Тан төрд уусах юм байна. Тийм учраас бид нар эргээд Тэнгэр Этүг болсон. Манайхан тэнгэр үзэл гээд байдаг. Энэ бол сүүлд зохиосон үг. Ер нь их билиг ухаантай хүн байсан.
Энэ хүн тэгээд Туркуудтэй яаж холбогдох юм бэ?
Ямар ч холбоо байхгүй.
Тэгвэл Туркууд яагаад тэнд музей барих гээд байгаа юм бол?
Туркуудтэй холбогдох мөр байхгүй. Нөгөө л Л Болдын хийсэн ном гэхэд ном биш юм л байгаа. Бид өөрсдөө дархлаагүй байна шүү дээ. Түүх нь буруу байна. Эд нар яг яах гээд байна гэдгийг дахиад хэлье, энд 200 мянга гаруй исламын шашинтай хасаг ах дүүс байгаа. Яг манай Орхон, Туул, Сэлэнгэ, Хануй, Хүннү хувьд 2300 жилийн баримтжуулсан түүхийг харахад манайд шашин хоорондын мөргөлдөөн болж байгаагүй. Исламын шашинг бид мэднэ шүү дээ. Шашин хоорондын мөргөлдөөн гээд л. Энэ чинь нилээн түрэмгий шашин. Манайд ийм юм гарах юм бол бид нар бэлтгэлгүй байгаа шүү. Ерөөсөө огт бэлтгэлгүй байгаа. Энэ тухай бодоо ч үгүй явж байгаа. Манай төрийн өндөрлөгүүд, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бол энэ тухай ойлголт ч үгүй явж байгаа шүү.
Соёлын сайд Ч.Номин хүртэл тэнд музей барих асуудлыг дэмжээд, зураг хөргөө авхуулаад явж байсан...
Үндэстэн орших уу, эс орших уу тухай асуудал яригдаж буй энэ тохиолдолд бол Соёлын сайд зүгээр л нохой барьдаг мод гэдэгтэй адилхан хэрэгсэл байхгүй юу. Чи яв гэхээр явж байгаа хэрэг Н.Цэрэнбатыг, Д.Сарангэрэлийг мэдэж байгаа шүү дээ. Энэ хэргийн эзэн, хэнгэргийн дохиур нь бол манай Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх. Энэ хүн л зогсоох ёстой. БНТУ байгуулагдсаны 100 жилийн ойд зориулж манайх бэлэглэх гээд байгаа юмуу, эсвэл манайхаас булааж авах гээд байгаа юм уу? Яг л энэ л асуудал байгаа байхгүй юу. Эрдоган нь ирээд, тийм үү? Тэгэхээр сатаарч болохгүй ээ.
Ч.Номинг яриад ч хэрэггүй. Тэр хүн бол ерөөсөө л нохойнд барьдаг мод гэгчээр, зүгээр л хэрэгсэл байхгүй юу.
Дотроо шаналаад л явж байдаг байх. Хэргийн эзэн, хэнгэргийн дохиур бол Ерөнхийлөгч У.Хүрэлсүх.
Та бүхнийг ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга Ж.Энхбаяр хүлээж авсан байна лээ. Юу ярьсан бэ?
Хүлээж авсан юм байхгүй ээ. Манай Д.Эрдэнэбаатартай холбоо барьсан. Та нар бичгээ өгөөч гэсэн. Бид нар Монгол Улсын Ерөнхийлөгчид өгсөн бичгээ өгсөн. Турк гэж ямар улс юм гэх мэт тайлбарласан бичиг байхгүй юу. Ерөнхийлөгчөө, та юманд хандахдаа битгий нэрэлхүү ханд. Түүхэндээ эзэн шиг ханд!
1992 онд Орхоны хөндийд буй Билиг хааны дурсгалыг худалдах гэрээ хийж байсан гэж Д.Эрдэнэбаатар гуай ярьсан байсан. Энэ талаар танд дуулсан юм байна уу?
Дахиад л, бид зөв ярьж сурах хэрэгтэй. Гол устай бол сав. Орхон, Туул, Сэлэнгийн сав байна. Хөшигтийн хөндий чинь юу билээ. Ус байхгүй. Тэрийг бол Д.Эрдэнэбаатараас өөрөөс нь асуусан нь зөв. Бид нар энэ талаар нэвтрүүлэг хийж хүмүүст хүргэх юм.
Сүүлийн үед Манжийн үеийн бичиг, баримтуудыг Хятадуудад худалдсан гэдэг ч юм уу. Зүчийн улс буюу Алтан ордны улсын түүхийг Казакстанууд өөрийн болгох гээд байдаг гэдэг ч юм уу? Түрэгийн үеийн түүхийг Туркууд өмчлөх гээд байдаг болж. Бид ер нь түүхээ яаж хамгаалах ёстой юм бэ?
Бид үүнийг академик түвшинд шийдэх ёстой.Дундад улсын залуучууд Хубилайг өөрийнхөө хаан гэдэг. Манайхан үгүй гэдэг, тийм үү. Хятадуудын өвөг дээдэс нь Юань улсын төрд алба хааж байсан уу? Хааж байсан шүү дээ. Татвараа төлж байсан уу? Төлж байсан шүү дээ. Гэхээр танай хаан мөн. Гэхдээ гарал үүсэл нь биш ээ, зөв үү? Ингэж хүнтэй нарийн, зөв ярьж сурах хэрэгтэй байхгүй юу. Зүчийн улсын чинь гол иргэд нь хэн байсан юм. Мөн Хүлэгүгийн улс байна. Хүн амын дийлэнх нь хэн юм? Персүүд биз дээ? Персүүд чинь манай хаан гэж хэлнэ шүү дээ. Гэхдээ манай Хамаг Монгол хаан л гэж хэлэх байхгүй юу. Тэгэхээр бид илүү оюунлаг байх хэрэгтэ. Хамгийн чухал нь газар ус, газар ус, үсэг бичгээ алдах юм бол түүхээ алдана, соёлоо алдана, газар усаа алдана. Энэ нь тэдэнд маш том боломж. Мөн үндэстэнд ямар аюул байна гэвэл төрийн гурван өндөрлөг болон бусад өндөр албан тушаалтнууд зарим үгийг хэлж болохгүй тохиол байна. Хэлж болохгүй үгийг хэлчих юм бол улс орондоо хохирол авчирна шүү дээ. Болдог юмаа хэлж чадахгүй өнгөрөөх нь бас муу. Болохгүй юмаа ярьж болохгүй байхгүй юу. Харин тэдний ярьж болохгүй зүйлийг бид нар, ТББ-ууд ярьж болж байгаа байхгүй юу. Билиг Тоньюкукын энэ музей бол манай үр хойчсыг, казак ахан дүүсийн үр хойчистой цуст мөргөлдөөн л гарна гэсэн үг шүү дээ. Үүнийг би 4 жилийн өмнө бичээд явуулж байсан шүү дээ. Үүний дараа цэрэг орж ирвэл яах вэ? Хоёр талаас. Үүнийг бодсон юм уу?
Би өөрөө ЗХУ-д Улсыг аюулаас хамгаалах дээд сургууль төгссөн л дөө. Би геополитик мэдэхгүй ч гэсэн гадарлана. Нилээн гадарлана.
Мэдээллийн хувьд ч гэсэн надад бол бололцоотой. Орос, англи, хятад эх сурвалжаас нь. 2300 жилийн түүхээсээ, дундад улсын бичгээс, ямар тохиолдолд бид улсаа сүйтгэж байсан баримтуудыг мэдэж байна шүү дээ. Давтагдах гээд байна шүү дээ. Тийм учраас бид хэлэх үүрэгтэй биз дээ. Өөр хэлж байгаа хүн байхгүй. Өнөөдөр бас ийм ТББ-тай байна гэдэг чинь, эх сурвалжаа судалчихсан, судалгаатай байна гэдэг бол бас бидний дархлаа л юм байна л даа. Хүн үндэсний дархлаа. ШУА-н нөхдүүдийг би мэднэ. Тэднийг Соёлын сайд нь юм уу, Ерөнхий сайд нь дуудахад номхон зогсоно шүү дээ. Тэгэхээр энэ үндэсний ой санамжийг сэргээдэг, судалдаг, хийдэг хүмүүс нь улс төрчдөөс хамааралтай бол энэ улс мөхнө шүү дээ. Тэгэхээр хэн сэрэмжлүүлэх юм бэ? Бид нар мундагтаа биш. Бид нар судалгаа хийдэг учир түрүүлж харчихаад, өөр хэлэх хүн байхгүй учир, шаварт орсон шарын эзэн гэгчээр бид нар хэлж байгаа байхгүй юу. Болдогсон бол өөр хүний ард ороод нуугдчихмаар л байна. Одоо тийм боломж байхгүй шүү дээ. Өөр хэн хэлэх юм.
Ярилцсан Ч.Явуухүү
Сэтгэгдэл0
Үүх түүх ярихаас өөр мэдлэггүй харанхуй улнууд.
Түүхээ мэдэхгүй бол СӨНӨНӨ шүү лалын шашинтан гуай
Өөрөө ямар ул юм бол доо?
Өөрөө ямар ул юм бол доо?
хасган бомбоог зайлуул эсвэл тонилгох хэрэгтэй
Маш зөв ярьж байна
Өөр хүний ард нуугдмаар бна уу ? Жинхэнэ ДО яамны арга даа. Асуудлыг сэдэж хөндөж, шинэ өнцгөөс хандаж болно.Тэхдээ Ш/У-чаа р хандах нь зүйтэй, хардах сэрдэх, мөрдөх мөшгих, доя аргаар бус !
Сэргэлэн маш зөв үнэн ярьж байна.Хамгийн наад захын жишээ.Баян өлгий дэхь турк сургууль юм.Аажимаар ЛАЛын шашин сурталчилсан ,МОНГОЛЫН түүх соелын гуйвуулж өөрийн болгох сонирхолтойгоор сургалтаа явуулдаг.Сургуульд гайгүй суралцсанаа ТУРК , АРАБЫН ШАШИНЫ СУРГУУЛЬД ЯВУУЛДАГ ГАЗАР ДАА.ИХ ХӨРӨНГӨЛӨГ СУРГУУЛЬ ШҮҮ
Demjij bn. Manai tuuh er ni mash ih asuudaltai shde, ugaasaa. Tuuhchid bas ih sul doroi. Sudalgaa muutai gej olon hun yarihiig sonsoj bsn
Шинжаан уйгартай холбогдож Хятад улсын эсрэг элдэв зүйл хийх вий гэж болгоомжилсон хэдэн манж хятадын эрлийзүүд байх нь байна. Бээжингийн заавраар троллдог байж мэднэ. 13 зуунд гадагш дайнтулаанаар гарсан монголчууд өдгөө лалын шашинтнууд болсон байгаа..
Хасаг бол монголчуудын хамгийн ойрын хамаатан болохоос туркууд биш.
Тэнэглээд л байгаарай!!
Түүх заадаг багшид хязгаар тавих ихэнх нь эрлийз хүний хүүхдүүд түүх гуйвуулж удирдаад тарих угаалт явуулж шургалж ороогүй салбар байхгүй манж магтсан хүмүүс их байна.
Өчигдөр байхгүй бол өнөөдөр ч үгүй, маргааш ч үгүй л болно доо! Н.Алтанхуяг, Л.Оюун-Эрдэнэ мэтийн мэдлэг дорой нөхдүүд амаа мэдэж донгосч баймаар байна шүү! Толгой муутай У.Хүрэлсүх ч тэр! Жаахан цэгц муутай ярьсан ч зөв л асуудлыг хөндсөн байна, Түрэг бол сельжукийн эрээвэр хураавар орчин цагийн туркуудэд бол хамаагүй! Түүхийг чинь бодлоготойгоор булаах асуудал яваад л байгаа. Ядаж Соёлын сайдаа солимоор юм. Хариуцлагатай албанд баян хүний тэнэг охиныг ажиллуулаа болиоч, МАНгарууд аа!!!
Билиг хаан чинь Уйгар улсын хаан биз дээ. Нэг баатарынх нь хөшөө Налайхад байдаг. Уйгар улсын өмнө Түрэг улс байгаад мөхсөн гэж ойлгодог: Судлаа ч биш учир уншссанаа мартаж. Ер нь Түрэгийн хөшөө Орхоны сав газарт дэндүү олон. Харин Түрэг бол Турк биш гэдгийг сайн баталж ойлгуулах нь зөв.Ж.Энхбаяр боловсролтой хүн уншаад ойлгомоор юм. Ерөнхийлөгчийн зөвлөхүүд ойлгуулах үүрэгтэй. Ерөнхийлөгч бүхнийг мэдэх албагүй.
Цагаан хэрмээс хойд нутгаар одоогийн солонгосоос одоогийн турк хүртэо газар нутагт олон үндэстэн ястан нүүдэлчингүүд амьдардаг байжээ. Монголын одоогийн нутагт Хүннү, Сүннү, Сяньби, Түрэг гэх мэт хүчирхэг дайчин улсууд бий болсон гэхдээ аль нэг ястан нь хүчирхэг болохоороо бусдыгаа нэгтгээд хаанчилдаг байжээ. Энэ нь тэдний хөшөө дурсгал, ноёдын оршуулга, хот суурин газрын буйр сууриар тодорхойлогдсон баримт сурвалжтай байдаг. Төв аймгийн Эрдэнэ сум буюу Аржанчивланд байдаг мэргэн Тоньюкукын хадан дээрх бичээс нь турк хэл дээр бичигдсэн монгол хэл дээр бичигдээгүй тийм хадны бичээс юм гэнэ лээ. Түүгээр явж байгаад очиж үзэж байсан юмаа. Орчуулгыг нь монгол, англи хэл дээр хажууд нь тайлбарлаад бичсэн байдаг. Солонгост Чежү арал дээр монголчууд амьдарч байсан гэдэг. Түүхэнд нь нүүдэлчин зэрлэгүүд зэрэгцэж амьдардаг байсан гэдэг. Монголчууд Хүлүгэ хааны үед Персд буюу одоогийн Иранд , афганистан, Энэтхэгт, Орост амьдарч байсан гэвэл тэдний түүхийг монголчууд булаах гэсэн болох уу. Түүх, хадны хөшөө дурсгал нь тийм байхад үгүйсгэж яах юм туркууд баруун тийш нүүгээд сельжукууд болоод явсан гэж сонссон. Туркэд эдийн засгийн чиглэлээр олон улсын хуралд оролцоод явж байхад хилээр гарахад штамп дардаг офицер нөхөр монгол гэхээр мэдэхгүй байснаа моголстан гэж хэлээд ахан дүүс гэж анлиар хэлж билээ. Тэгээд хуралд оролцож байсан зохион байгуулагч турк эрдэмтэн настай эмэгтэй монголчууд бол манай өвөг дээдсийн буурь сахиж үлдсэн ахан дүүс гээд эрт дээр үед бид нэг улс байсан дараа нь бид нүүгээд одоогийн нутагтаа ирсэн та нар буурь сахиж үлдсэн гэж хэлж байсан билээ. Туркууд манай Чингис хааны эсхүл манжийн үеийн түүхийг булаах гээд буй зүйл байхгүй ээ яалт ч үгүй тэдний болон манай түүх огтолцсон нь үнэн бололтой.
Уйгур улсын хаан бол Буха хаан. Билгэ хаан бол түүний өмнөх Түрэг хаан. Хоюулаа л хүн үндэстэн ард түмний том хаад. Энэ доор Монгол гэдэг нэрээр нэг туркын туршуул Туркүүд энэ нутагт байсан гээд ёстой амаа мэдэхгүй худал буржээ. Иймэрхүү улаан цайндаа гаосан нөхөд олон болж, газар сайгүй гийналдаж байна даа
Mongolchuud mini ee bid chini iehe udna ugui Mongoldoo undusun ii tchuunhe boloh bii dee.
Биднээс туркууд үүссэн юм
Odoo Tyrkyyd chini eersdiigee mandyylah geed baina uu?byryy zeryy tyyh egyyleed bidnii tyyh ryy dendyy oroh bolson syy!!!chingistei holbootoi yridiin tyyh ryy (Pranz heleer l lab olon Mongoliin tyyhiig eersdiinhee tyyh met chingisiin garaltai zam hargyig byryytgah sanaatai tyyh)bichej baina?......yynees hois alban yosnii bolgon tedgeer tyyhiin nomuudiig haryylah bolno.
Эртний хятад ханз мэдэхгүй эх матрээлгүй энд тэндэхийн бантан хутгаж ярихдаа гайгүй гаруу даа.
TAND IH AMJILT YURUUYE!!!!!!!!!
TURK bol Euroasia-iin nuudelchin ugsaanii ulsuudiig nullunduu oruulah uls tur, geopolitic-iin tom haraatai uls shuu!!!!!!!! Uhaantai baigaarai.....Mash mundag ard tumen.....Mongoliin sul taliig mash ochjin ashiglaj baina.....
Соёл хэл, эсвэл хэл соёл үндэстний түүхэн замаар хэлхэгдэж, бие биеэ бүтээдэг болохыг хэлж байна. Зөв явж олон мянган жилдээ ах дүүс эв эетэй явж гэрэлт ирээдүйгээ бүтээцгээе.
Аль эрт балрын ю м мэддэг сүрхий амьтад болох гэж тэнэгтэж байхаар өнөөгийн асуудалдаа илүү анхаарч глобальчлалын энэ орчинд зохицон амьдарцгаая.
deljij bna
demjij
Дэмжээд магтаад л бгаа. Зөв танилцуулга. Гагцхүү тэр ,хамаг монгол...энэ тэр чинь утгагүй ба. Мөн Хасагууд туран бодлогоор маш их балиашиглаж монголын түүхийг, монгол газар шороонд тэднээр дамжуулан мярааж бн. ,Ахан дүүс, гж ч хэлж болохгүй дээ
Энэ судлаач хун мен уу?!!! Монголчууд л уйгарын бичгийг емчлеед « ундэсний» нэртэй болгочихоод байгаа бишуу! Харин Болд, Баттулга нар турк судлаач байх шуу
Монгол улсын нутаг дэвсгэрээс үтэр түргэн зайл
муусаин боол хасгууд Чингисииг авах гээд узээд баига шуу
muu xasag
hasaguud bol hun muuldaggui sain humuus ih bdag
Дэлхийг Монголоос үүссэн гэж баталмаар юм даа хахахахха....
ene gazar nutagiig hen ch uureed uhehgui
Баян-Өлгий Турк сургуульд орж байгаа Түүхийн хичээлийн агуулгагүй хянаж үзэх хэрэгтэй. Энхамгалан сайдаа.
Түрэг бол турк биш гээд Оросын Шойгу хэлцэн шүү,Эрхэм соёлын сайд аа,эрдэмтэдээ түүхээ унш