Ойрын жилүүдэд манай тагнуулынхан "дайсны" тагнуулчдыг олноор барих боллоо. Сэтгүүлч Ч.Мөнхбаяр, Ардчиллын анхдагч Д.Баасан ламын эхнэр, яруу найрагч Ц.Хулан гээд "гадаадын тагнуул"-ууд "илчлэгдлээ". Баригдчихдаг муу тагнуулчид. Ямар нь ийм арчаагүй нөхдүүдээр тагнуул хийлгэдэг байна. Элсүүлсэн улсууд нь одоо донгодуулж байгаа даа. Жинхэнэ тагнуулч бол баригдах дөхөөд ирэхээрээ нууц ажилтны үнэмлэхээ, цианит натриар даруулж идээд үхдэг юм. Энэ бодис Монголд хориотой болохоор тэд амьдаараа баригдсан бололтой. Амьд хэл.
- Монголд тагнуулын ямар үйл ажиллагаа явуулсан бэ, хэл?
- Цэцгийн толгой тасддаггүй үртэй байхыг хүснэ, би
Цэцдийн толгой авдаггүй үртэй байхыг хүснэ, би...
Браво, манай тагнуулчид сайн байлаа. "Хүсээгүйгээ" илрүүлдэггүй л болохоос биш угаасаа ч сайн л даа. "Баригдашгүй" тагнуулчдыг барьчихсан ч юм билүү, хэн мэдлээ. Тагнуулчдын гай нь ил, гавьяа нь далд байдаг хойно доо.
Илрүүлсэн гэдэгт нь итгэж байна. Гэхдээ инфляци тэднийг "илрүүлэв" үү? Төгрөгийн ханшны уналт "тагнуулч" болгож орхив уу? Гадаад валютын ханш гадаадаас санхүүжихэд хүргэв үү?
Ийм байдалд яагаад оров гэдэг нь л сонин байна. Эх орондоо "гомдов" уу? Энэ төрд хорсов уу? Эдийн шунал байв уу? Элдэв нээнтэгт өртөв уу? Гэнэн цайлган байв уу? "Гэгээнтэн"-ий үгэнд автав уу? Улс амьтны ярьдаг шиг угсаа гарвал, удам судар, яс үндэс, цус судсандаа байв уу?... Эсвэл зүгээр л "МАН" төрд тэрсэлсэн гэж мань хэдээр туг тахив уу, төрийн минь сүлд өршөө...
Ард олны амаар, албан бус тоогоор Монголоор дүүрэн тагнуул бий. УИХ-ын 76 бүгд "тагнуул". Тэд сонгогдсон тойргоо төлөөлөхийн хажуугаар ямар нэг улсыг давхар "төлөөлж" байдаг.
Манай улсад Хятад, Орос, АНУ тэргүүтэй барууны "тагнуулчид" олонхи болдог. Япон, Солонгосынх сүүлийн үед нэмэгдсэн гэсэн. Африк, Латин Америкаас байдаг эсэхийг харин мэдэхгүй юм.
- Танд дуулсан юм байвал шивнээрэй...
Сүүлийн гучин жилд "илэрсэн" хамгийн мундаг "гадаадын тагнуулчид" бол Нямка гуай, Эби гуай, Жэнко гуай нар. "Баригдсан" ч "баригддаггүй". Тэдэнд шиляап духдуулж, хар цув өмсч, харанхуй шөнөөр харх шиг ажиллах шаардлага байсангүй. Аль болох алтан нарны цацрагт, ард олны нүдэнд, "ажил албаа" явуулж, авсан "даалгавараа биелүүлж", төрийн тамга атгаж, "төлөөлсөн улсаа" төлөөлсөөр ирсэн.
Ингээд бодохоор энэ улсад тагнуул хийх шаардлага байна уу?
Сонгуулиар Монголчуудад гурил, будаа, арав, таван цаас тараагаад төрийн нууцын түлхүүрийн гардаж, хар, цагаан хайрцагийг нь онгойлгож, хамаг бодлогыг нь хайр найргүй сохлоод, өөрийн дураар бичиж болдог өрөвдөлтэй улс шүү дээ, манай улс.
Хүний, өөрийнөө ялгахгүй болтлоо хярамцаг болсон байна, бид. Соц үед гурван хүний нэг нь мэдээлэгч байсан гэдэг. Тэд өнөөдөр бий юу? Залгамж халаа нь байна уу? Үүрэг, чиглэл нь өөрчлөгдсөн үү? Үйлчилдэг байгууллага нь хэвээрээ юу? Эдийн засгийн хямралд өртөөд эзнээ тэд сольсон уу? Зах зээлийн шуурга тэднийг Замын-Үүд, Улаан-Үүд, Холливүүд рүү туув уу? Төрийн тамга түмний төлөө дарагдаж байна уу? Хууль, цааз хэний төлөө бичигдэж байна? Гол нь ямар хүмүүсийн гарт тамга байна вэ? Гарын үсэг зурж байгаа нь ямар хүмүүс вэ?
"Далдын хар малгай байдаг ч болоосой
Дарж өмсөөд дагаж яваад мэдэхсэн, ай хөөрхий"...
"Эх орончид" нь эх орноосоо урваад эхлэхээр энэ орныг чинь хэн хамгаалах юм бэ?
Үй түмэн энэ асуултанд "үнэн" хариулт өгөх хүн байна уу, та минь ээ...
Ч.Явуухүү
Сэтгэгдэл(67)
Манай Тагнуулын байгууллагад итгэж болох уу. Тагнуулынн байгууллагын хурандаа Санжаасүрэн генерал Баатар генерал Хурц нар бүгд ял шийтгүүлсэн. Номтойбаярын аав Тагнуулч байсан этгээд одоо орд газар дээр ажиллаж байна Шалгавал юм гарах байх. Энэ тагнуулыхан эх орны төлөө яваад байна уу хэсэг бүлэг хүмүүс эсвэл амин хувийн эрх ашигийн төлөө яваад байна уу.
УИХ-ын аюулгүй байдалын байнгын хорооны дарга нэг казак Казакстан гараад алга болсон.
Xasaguud zailaarai
192.82.77.202 Азийн дайсан Оросуудын гар хөл Женкогийн буриадууд социализмын үе шигээ Монгол болж нүүрээ нуугаад, дов жалгаар Монголчуудыг хагалж одоо амжихгүй. Буриад Мөнхбаяр,Женкогийн найрагч Хулан бүгд адилхан 30 зоосоор хэнийг ч европ Оросууддаа худалдана.
мАН ы даргын удирдлага дор байдаг Тагнуулын байгууллагын 20 гаруй ажилтан яруу найрагч хулангийн гэр руу шоно долоор дайрч орж баривчилжээ Энэ ардчилал уу Энэ гуманист хунлэг арга уу Нийт сэхээтнийг ард иргэдийг айлган сурдуулэх арга гэж узэж байна
192.82.77.202 Пизда минь энд буриад ямар хамаатай юм бэ муу өгөр новшоо
za daa zob zugeer xuniig xorikhgyi l baikh
Данхар,тайрдас нарын төлгөн коммунистуудын хийж байгаа ажил ..
Гэмт хэрэгтнүүд Оросын өмгөөлөлд орох гэж тэнэг тэнэг юм их хийх юм. Орост, Путинд нэг их хайртай хүн болох гэж сошлд сэвдэг, цаанаа өөрөө мөнгөний бөөн асуудалтай: Соронзон, Буянцогтоо, ГХЯ-ны сайд явсан нэг нөхөр, БХЯ-ны сайд явсан нэг нөхөр, Зика ч байж мэднэ... нэрс олон доо!
Аймхай америкийн шонхоруудын сүнс нь зайлжээ. Америкийн тагнуул Цахиагийн Элбэгдоржийг нэг өглөө босоход нь барьчих гээд гэрээсээ гарахгүй бүгчихсэн үү.
Чи харин хэн бэ жинхэнэ тагнуул барууны төлөөлөл чинь чи байна даа. Урвагчаа
ортой юм.
Jiriin mgl medeegui.eh orni baylag.delhiid bhgui hovor metell ilruuleed.gadnihantai niilj ulsaa zaraad.ih naydaar n hulgailj bga MAN tagnuul bushuu.Hurgan dargiin 10 tb .deeree tom ah bga eniig tagnaj chadaagui baij uhsen atsni tagnuul.Ehleed baylahiin hulgaichidaa bari.Nymtaishir.Delgersaihan Sumtaibazar.bugd henees turuund baylagiin nuuts medeed gantsanaaraa idej uuj.ulsaa ulnii tsaad ul bolgoloo.ter tagnuul bishuu
Хамгийн чухал нэг зүйлийг судлах шаардлага байна. Өмнөх нийгмийн байгуулалын хэлмэгдүүлэгчийн удам судар,хойч үе одоо хаана юу хийж ямархуу амьдралтай явна. Ардчилагчид болчихсон уу. УИХ, ЗГт сайд дарга хийж явна уу. Хууль хүчний байгууллага тагнуулд ажиллаж байна уу. Хаа явнав та нар маань.
Дотоод Яамны ногоон малгайтны үр сад нарын амьдрал олон түмний нүдэн дээр ил тод байдаг ш дээ ! Мэргэн жаалыг бууд сан Болдын 2 охин яалаа ? Мангас Дорж ийн охины амьдрал ямар байв ? гэх мэт.....
Turkey iin tagnuul UIH gishuun sakhal Baterdene geed piz da bna
Японд гэмт хэрэгт орооцолдож, ЯКҮЗАгийн гарт орсон Лувсаннямын Гантөмөр гэж ардчилсан намын гишүүн, улсын их хурлын гишүүн асан байна. Энэ бодвол Японд барьцаалагдсан тагнуул мөн үү?
Хүн гүтгэх ялтай шүү. Хүн гүтгэх нь эрүүгийн гэмт хэрэг. Харин МАН аас нэр дэвшиж ерөнхийлөгч болсон Багабандийн талаар өнгөрснийг сануулмаар байна. Нацагийн Багабанби бол Хятадын тусгай албдтай уулзаж байсан. Энэ тухай генерал Баатар хурандаа Санжаасүрэн нар ард түмэндээ анхааруулж хэлж байсан.
Япончууд манай улны улсаас юуг нь тагнах вэ дээ ёстой мөнгөний гарз байлгүй
Япончууд Монгол улсад туслаж байна гэж ярьдагч, үнэн хэрэг дээрээ Монгол улсыг колончлож байгааг маш сайн харвал мэдэж болно. Японы тагнуул биш гэж хэлж чадахгүй. Угаасаа монголыг Гантөмөр боловсролын сайд хийж байхдаа асар их мөнгө ном сурах бичгээр дамжуулж идэж ууж, хохиролд оруулсан.
Баригдсанч хэргээ улайдгүй тагнуул Нацагмйн Багабаньд,Ц.Нямдорж энэ тэр хүмүүс байгаа шүү
Нацагийн Багабанби бол Хятадын тусгай албдтай уулзаж байсан. Энэ тухай генерал Баатар хурандаа Санжаасүрэн нар ард түмэндээ анхааруулж хэлж байсан. Дүгнэлт Багабанди сэжиг бүхий этгээд МАН намын хулгайч авилгачид бол урвагчид байх магадлал өндөр байна
Явуухүү гуай мэдэхгүй зүйлээрээ бүү мэдэмхийр. Тагнуул гэдэг бол мэргэжлийн бэлтгэгдсэн хүнийг хэлэх байх , манайхны баригдаад байгаа нөхдүүд хэдэн халтар төгрөгөөр улсын нууцтай холбоотой мэдээ мэдээлэл гадаадын хүнд өгсөн болхоор эх орноосоо уравсан хэрэгт холбогдож байх шиг хэрэв нотлогдвол хамгийн хүнд ял оноох нь зөв. Эх орноосоо уравсан бол гавьяа шагнал албан тушаал , хэрүүлч энэ тэр нь хамаагүй цээрлэл хүлээж ард түмэн жигших ёстой шүү. Манай тагнуулынхан гоомой юм хийхгүй дээ олон сар жилээр ажиглалт хийсэн байга гарцаагүй болгож байж баривчилж байгаа
Тэгвэл одоо Л.Гантөмөрийг бариач. Японы талаас мөнгө төгрөг авсан урвагч биш гэж үү?
Битий шааааа
Манай ТЕГ-ын илрүүлснээр бол эх орноосоо урвасан хүмүүсийн ихэнх нь тагнуулчид өөрс дөө биздээ!!! Санжаасүрэн, Баатар, Хурц, Цогтбаатар, Амгалан, Нямханд.. цааш нь ярих уу яахав ?!
Нээрээ яг тийм болохоороо зарим сэтгүллч, яруу найрагч зэрэг нэр төртэй хүмүүсийг хилс гүтгэж өөрсдийнхөө эгн ээнд оруулж ирж байгаа шүү юм болов уу даа, көөрзөс минь !
Өмнөх Баттулга ерөнхийлөгчийн шашны зөвлөх Ц.Хулан тагнуул байжээ гэвэл Одоогийн ерөнхийлөгч Хүрэлсүхийн шашны зөвлөх Тангад Дуламын хүүг яах вэ. Тангад гэж улс эзэн чингис хааны үед улсаа мөхөөлгөж сүйрсэн тэр өшөөг тангад Дулам шиг хүмүүс тээж явдаг. Тангад улс одоогийн Өмнөговь аймгийн бхруун урд тал, Баянхонгор аймгийн урд тал, Говь-Алтай аймгийн зүүн урд талд байсан тангад хүмүүсийн байгуулсан улс юм. Монгол хэлийг мэдэхгүй тангад Дулам гэгч хүн монгол хэлийг судалсаар эрдэмтэн нэр зүүсэн боловч монгол хүний ёс заншилийг огт ойлгоогүй гуйвуулж бичдэг хорон санаатай тангууд мөн билээ. Дуламын хүү бол монголыг зарж худалдсан тангад мөн билээ. Монголын эсрэг өшөө авах санаатай тангадуудын удам Баянхонгорын урд хэсэгт их бий болов уу.
ed yahab ee harin jinhene mergejiliin surguuli tugssun tsagdaa hil tagnuuld ajillaj bsan olon olon zaluus hari orond bga ted ajillaj amidralaa zalguulj ybaa ch uls ni haana hen ymar ulsad yu hiij ybaa hezee garsan amid uhsen eshiig ni ogt meddeggui bga ni gutamshig aygui bol Ukraind ali neg tald daitaj ch ybaa yum biluu eshul uur ulsiin tusgai albadad ajillaj ybaa ch yum uu iim humuusee tur ni zugeer gylgar uut shig hayasan daa ted chin l harin setgel ni ergebel jinhene tagnuulchid bolno shu dee
Iim haranhui niigem baihad yuch bichij bolno ard tumenee soyon gegeeruuleh heregtei hervee iim niigem udaan togtvol ene uls tusgaar togtnoloo aldana olond nertei humuusiig tuhailbal Ch Munhbayar Tulga Ts Hulan g.m nariig horino gedeg deglemtei zorchildej baina yamar 1 olond hurgej bolohgui zuiliig taraasan gemtei baina tiim uchraas ezen baival heregin oldon gedeg barilaar ajillaj baina
Ямбий сэгэндээ хийх балга бензинийхээ төлөө л -Орост дагаар орцгооё.. Яадгийн - гэж уриалдаг хар массууд Монголоор дүүрэн. Хамгийн гол нь тэр троллууд чинь өөрсдийгөө урвагч гэж огт тооцдоггүй харин ч эх оронч гэж өөрсдийгөө дөвийлгөдөг юм..
Ард түмэн ядуу тул шинэ машин авч чадахгүй. Ядуу тул үнэтэй бензин хийж чадахгүй. Монголд оросынхоос илүү хямдхан бензин хэрэгтэй. Чи тэгээд оросынхоос илүү хямдхан бензин ард түмэнд өгч чадахгүй байгаа бол дуугаа тат.
elbegdorj bayr nar gadni tavuil tagnuuluud bish vv .
Улс эх орон нүдтэй, чихтэй. Таны ам илүүдэж Мэдэж буй газар нь мэддэг байх
Тагнуул бол тагнуул тэд нарт өршөөл байхгүй
Цээжээ дэлдсэн эх орончид чинь хэдхэн зоосонд явчихдаг шуналтнууд байдаг юм бишүү
Тагнуул гэж барьсан бол андуурал. Харин Монголоор дүүрэн ногоон малгайтнууд.
Тагнуул гэхээр л өнөө хар масс нь Холливудийн кино, Жэймс Бондоор л төсөөлөх юм даа. Улсын нууцтай холбоотой баримтыг гадаад хүнд өгчихсөн үйлдлийг хуулиар тагнуулын байгууллага шалгадаг юм. Манай энэ хэд хайгуул, ашиглалтын лиценз, орд газар зарах гээд ашигт малтмалын орднуудын байрзүйн зураг, өндөр нарийвчлалтай газрын зураг гадаадын нэг нөхөрт өгөөд энэ хэрэгт холбогдож байгаа байх. Тэр мэдээллүүд чинь улсын нууцад хамаарч байгаа. Тэрнээс 007 шиг хамаг юм ухаад, онгичоод байгаа юм байхгүй.
Таны бичээд байгаа бүх зүйл ил тод, Online-ээр байж байгаа. Монголоос юуг нь тагнах вэ дээ? бүгдийг "ил тод" цуурч, зарлаж байдаг нөхдийг. харин "албан ёсны" хятадын тагнуул Нямка, Багабанди нар байгаа шүү дээ. "Дархлагдчихсан", ландаа л дарга сайд хийж явдаг.
Манай тагнуулын байгууллагын удирдлага хуучнаараа Оросын мэдэлд, нөлөөнд бна уу? Төр, засаг маань энэ чухал ажлыг өөрсдөө мэдэж, эрхлэн явуулж чадаж бна уу ?! Хүний нөөц нь ОХУ-д бэлтгэгдсэн болохоор өөрийн бус хөршийн бодлогыг л мөрдөөд бна уу ?!
ТЕГ-ын ажилтнуудаас эх орноосоо уравсан хэрэгт шийтгэгдсэн хүмүүсийн нэрсийн жагсаалтыг гаргаач ! Нилээн урт цуваа гарна шүү, зөвхөн хэвлэлд гарсан,олон нийтэд илэрхий болсоны нь л нэрлэл дээ ! Бас ичдэг зовдог бололтой юмуу даа ! Кх кх кх
За мэдэхгүй дээ. Тагнуулын байгууллагын ажлыг тааж мэддэг тааваараа шүүмжилдэг нь та бид мэтийн улсууд биш шүү. Сэтгүүлч Ч. Мөнхбаяр гэгч этгээдийг олон жилийн турш ажиглаж баримт нотолгоонуудыг нь бүрдүүлсэний дараа баривчилсан гээд мэдэгдсэн шүү дээ. Зүгээр байсан хүнийг тэгэхгүй байлгүй. Хуланг мөн л 5 жил хянаж судалсан гэж мэдэгдсэн. Ямар ч үндэслэлгүйгээр тэгж мэдэгдэхгүй байхаа. Ч. Мөнхбаярын гэрээс өчнөөн их мөнгө гадаад валют гарч ирсэн. Би ч тухайн үед гайхаж байсан. Одоо бодоод байхад ямар ч ажил төрөл эрхэлдэггүй хүн яаж энэ өртөг ихтэй нийгэмд өчнөөн олон жил яаж ажил бизнесгүй амьдраад байсан юм бол гэх мэтээс авахуулаад ойлгомжгүй асуудлууд бн. Та өөрөө ямар ч ажил төрөл эрхлэхгүй, ямар ч орлогогүйгээр 20 хэдэн жил амьдраад үз дээ! Тэгээд дандаа жагсаал цуглаанд оролцоод.
украйны дайны үеэр Ц.Хулан авгай орос фашизмыг дэндүү сурталчилж орилж байсан шүү
оросын ард түмэн ионголын ард түмэн зуун жилийн зузаан найрамдалтай орсын ард түмэн монгол хоёр шиг хувьсгал хийж нөхөрлөсөн ард түмнийг оросыг эх ороч орос дэлхийн гегемонтой тэмцэж байна гэж ярьсаны төлөө баривчлахгүй нь мэдээж хэрэг фашизм нацизмд орос ялагдвал монгол эзлэгдэнэ г м
Дээдэх нь суудалаа олохгуй бол доодох нь гуйдэлээ олохгуй гэж УИХ гэж хулгайч худалч завхай эмс шургалсан байгууллагыг тараая
Монгол улсад сууж байсан АНУ н элчин асан Карл Минтоны Вашингтон руу явуулсан нууц захидлыг Жулиан Ассанж ил болгосноор бид манайд маш олон урвагч байдгийг олж мэдсэн. Тэр захидалдаа,Оюу толгойн гэрээг хийх асуудлыг бүгд зөвшөөрсөн.Ганцхан Н.Энхбаяр л эсрэг байр суурьтай байна. Бид түүнийг зайлуулах ёстой гэсэн байсан. АНУ н зүгээс баяр,элбэгдорж гэсэн хоёр урвагчийг урвуулан авч сонгуулийн луйвар хийснээр Н.Энхбаяр унаж элбэгдорж ялснаар гэрээ шуударч бид хохирч үлдсэн. баабар тэргүүтнүүд хэдэн жилийн турш "авлигын загалмайлсан эцэг" гэсэн нэр хочийг түүнд зүүсний дүнд нийгэм даяараа эх орончоо буруугаар харж харин дайснаа таниагүй үйл явдал болоод өнгөрсөн юм.Тэгэхээр урвагч гэдэг бол жеймс бонд шиг төрхтэй амьтан байдаггүй бөгөөд инээд алдсан, ардчилал, хүний эрх ярьсан элбэгдорж шиг амьтан байдаг байх нь.Урвагч заавал нууц материал хулгайлагч байх албагүй. Хэвлэл мэдээллийн суваг ашиглан шударга ёс ,хүнлэг ёс,ардчилал гэхчлэн утопи лозунгууд ашиглан төрийн эргэлт хийгч байж болно
Магадлалтай 2007 онд ч билүү Аварга тосонд явж байхад Хэнтийн 3 тэнэг гээд ном айлд байж Баабарын бичсэн эртнээс ард иргэдийн тархийг угааж байгаад Энхбаярыг ялж гарсан Элбэгдорж ОТ охиноо РИО компанид эргэлт буцаахгүй явуулсан гээд донгосоод сууж байсан Түүний Дубайн гэрээг нь Хүрэлсүх Оюун Эрдэнэ 2 үед л болиуллаа энэ мэт барууны гар хөлүүд улс орныг самарсан Улс төрд дээгүүр албанд ажиллаж буй нөхдийг Гадаадууд урхидаж авдаг байхаа тэгээд л Дуу хоолой нөхдөөр ард түмний тархийг угаалгаж байгаад өөрсдийн хүнийг тавьдаг шиг
монголыг орсоос холдуулж орсыг үзэн ядуулах гадуурхах ажиллагаа явуулдаг байнга барууныг магтан дөвийлгэдэг гээч
Элбэгдоржийн талаар япончууд ярьдаг байсан. Элбэгдорж бол нууц амраг олонтой ба тэдний дотор японы мэдээлэгч байсан бололтой. Японы анализаар бол элбэгдорж их чих зөөлөнтэй, гадаадын үгийг сайн сонсож хэрэгжүүлэх хүн гэж ярьж бичдэг.
Гадаадын тагнуулын байгууллагууд бүх сувгаар эрчимтэй ажиллаж байгаа.Энэ бол тэдний хүлээсэн үүрэг.Тэд хийх ёстой ажлаа л хийж байна.Бидний зорилго бол тэдний эсрэг сөрөг тагнуулын ажиллагааг мөн эрчимтэй хийх ёстой. 1990 оноос хойш оюун санааны үнэт зүйлгүй болсон монголчуудын оюун санааг мөнгө гэдэг "үнэт зүйл"-р орлуулсан нөхцөлд мөнгөний төлөө юу ч солиход бэлэн бүхэл бүтэн үе өсч бойжлоо. 30 жилийн завхралыг амархан өөрчилж чадахгүй. Тэр тусмаа АН мэтийн завхралыг цаашид үргэлжлүүлэх зорилготой хорлон сүйтгэх террорист байгууллага үйл ажиллагаа явуулж байгаа үед маш хэцүү.Улс гэрийг байгуулахад хүн бүрийн хүчин зүтгэл хэрэгтэй. Монгол цустай бүх хүн хувийн өчүүхэн эрх ашгаа хойш тавьж Монгол улсынхаа төлөө санаа тавих цаг ирсэн. Энэ үед цогтоо мэтийн жигшүүрт урвагчид шинээр тодорч байгааг анхаарах ёстой.Урвагчид хаана ч байгаа.Чиний гэрт ч байж болно.
барууныхан украйнчуудын тархийг угааж орсыг үзэн ядах үзэл сурталтай болгоод үзэл бодлыг өөрчилсны дараа майдан өнгөт хувьсгал хийж засгийн эрхийг аваад орос хэл орос хүнийг алж эхэлсэн дараа нь гадаадын зэвсэг тагнуулаар дүүргэсэн домбаассын орсуудыг алж эхэлсэн орос харааднайман жил сууснаа дайтаж эхэлсэн одоо рамштайны дараа шинэ шатанд гарна монголыг битгий ийм болгоосой орсоос бусад нь монголыг гол гаргана
"Цэцгийн толгой тасалдаггүй үртэй байхыг хүснэ Цэцдийн толгойг авдаггүй төртэй байхыг хүснэ" гэж Хулангийн шүлгийн мөрийг зөв ишилсэнгүй ээ.
Эх орончид гэж мэдэхгүй мөртлөө бүх юмыг шүүмжилдэг, чанга дуугарч, төр засгаа хараасан, дургуй нэгнээ доромжилсон хүнийг хэлж арай болохгүй биз. .
ТЕГ-ын даргын эхнэрийн компанид баримтын шалгалт хийсэн татвөрын ажилтанг шоронд хорьж яаж хэлмэгдүүлсэн талаар ярьж байсныг дуулж байсан шүү.
Зүүдэнд оромгүй хүмүүс л тагнуул хийж байсан байдаг. Энэ л тагнуулчийн чухал чанар мөн болой. Тиймээс Хулан тагнуулч, тагнуулч биш гэж бид юугаа мэдэмхийрч ярина вэ? Төлөгч л биш бол дуугай л хүлээх үлдсэн.
Бид тагнуул хийсэн гэж нотолж чадахгүй. Үүнтэй нэгэн адил үгүйсгэж бас чадахгүй. Зөв зүгээр байсан хүнийг баривчилчихсан юм шиг зүйл их гарч байна. Хамгийн гол нь шунал шүү дээ. Нүүрсний хулгайчидтай агаар нэг л гэсэн үг.
tor shalgax yumaa shalgax estoi
Billigt, Hurz geh metiin gudamjni, jinhene medlege, bolowsrolgui humuus Tagnuulin darga, tegeed bas " general" zol hurteed iim chuhal baigullagig udirdah leer mongol uls jaaj sonj, mohoj, jalzarch baigaag haruulj baigaa jum.
Яруу найрагч Хулан чинь Баасан ламын эхнэр юмуу? Тийм байхаа, тагнуул гэхэд хачин санагдаад байсан юм. Баасан ламыг лам гэхэд хэцүү, ардчилалын санваартан гэхэд ч хэцүү байдагсан_.
Миний нөхрийгМАН-ын тамгыг хүрэлсүхэд зарсанаас үүдэж намайг шийтгэсэн шүү. Би тагнуул хийдэг цоодолын хулан гэдэг янхан чинь биш
Za.medehgui.Orosuudiin.zohioson. yaponii.tagnuul.nereer.40000.hunee. hyduulsan.tuun.dotroo.Chingisiin.udamaas.negiigch.uldeelgui.ustaguulchaad. odoo.bid.Chingesiin.udam.hemeen.tseejee.deldeh.n.oi.gutam.estoi.huvi.zayanii. shogloom.gedeg.n.ene.um.baihdaa.sda
ARDIIN NAM buyu ard tumnii tuluulul bolson gants zuv Namiinhaa esreg duugaraad jagsaad bdag tsuuhun toonii heseg buleg hulsnii nvshnuud bdag.tedniig bugdiig barivchlaad unenee heltel ni tusgailan horij baitsaahad tsaad ezduud ni todrood irnee.ulaihguihun gej bdaggui.bugd mahan bietei tsus ursaj bga l bol yamar ch tagnuulch ulaidag yum daa.gadaadiin sanhuujilttai bolood l NAM Turiin esreg talbai deer hevteed zavaartuulaad yvj bga esvel medrel muutai humuus bga.eruul hun bol hezee ch hotiin tuv talbai deeree shuls nusaaraa buzarlaad untaj hevteed yvj bhgui shuu!! uhaantai soeltoi mungulug ajiltai humuus ot ochihgui bga biz dee kkk haraarai
Германд ирээд бужигнуулж2 өнөөдөр л дүүгийндээ ирээд сайхан амарч байна. Утас ухах ч зав гарлаа. Одоо ч орондоо хэвтсээр ❤️ Хэд хоног герман, австри найзуудтайгаа хамт байсан болохоор утас ухсангүйээ. Энэ хүмүүс чинь бие биенээ хүндлэх үүднээс утсаа дуудлага авахаас бусад үед ил ч гаргадаггүй. Хэрэв авах бол уучлал гуйж байгаад дуудлагаа авна. Би бүүр ресторанд ороод янзын сайхан хоолнууд идсэн мөртлөө нэг ч зураг аваагүй байгаа юм даа.
Монгодд тагнуулын байгуулга байхгүй дарга нарын гар хөл бий
Авлигачидаа барьж шийтгээсэй дээ! Үнэн үг хэлсэн болгоныг нь тагнуулч болгож бариад байх юм аа! Одоо өнгөрсөөн би аль хэдийн "урвагчидийн" талд орчихлоо!!! Хачин нийхэмийн байгуулалт..
Соц үед 3 хүний нэг нь нэг нь мэдээлэгч бсан гэнээ...миний эргэн тойронд тийм хүмүүс бгаагүй...гэхдээ тэр нэг хүн нь мэдээлэгч нь үнэн бсан бол гадны хүмүүсийг Монголын төрд эрх атгуулахгүйн төлөө мэдээлдэш бсан бх гэж найдья.
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)