sonin.mn
ТЕЛЬ-АВИВ. /TASS/.  Израилын нутаг дэвсгэр лүү пуужин харвасны хариуд тус улсын батлан хамгаалах хүчин /ЦАХАЛ/ Газын зурвас дахь “ХАМАС” хөдөлгөөний байгууламжуудад цохилт өгчээ. Энэ тухай Израилын батлан хамгаалах хүчний хэвлэлийн алба твиттер хуудсандаа мэдээлсэн байна.
 
Израилын цэргийнхний мэдээлснээр, “Газын зурвасын төв хэсэгт байрлах, террорист "ХАМАС" бүлэглэлийн пуужин үйлдвэрлэхэд ашигладаг химийн бодис үйлдвэрлэх, хадгалах байгууламжид, түүнчлэн зэвсгийн үйлдвэрлэлийн объектод сөнөөгч онгоцоор цохилт өгчээ”. Цохилтыг Газын зурвасаас Израилын нутаг руу пуужин харвасны хариуд өгсөн” гэж мэдэгдсэн байна. 
 
Израилын армийг довтлохоос хэдхэн цагийн өмнө Газын зурвасаас тус улсын өмнөд хэсгийн Сдерот хот руу пуужин харважээ. Пуужинг “Төмөр дээвэр” агаарын довтолгооноос хамгаалах систем нь амдан сөнөөсөн байна. Палестины "ХАМАС" хөдөлгөөн пуужин харваснаа баталж, "сионистуудын түрэмгийлэл"-ийн хариуд харвасан гэж мэдэгджээ.
 
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг