sonin.mn
ВАШИНГТОН. /Reuters/. АНУ-ын байгалийн хийн олборлолт 2023 он түүхэн дээд үзүүлэлтэд хүрнэ гэж АНУ-ын Эрчим хүчний мэдээллийн агентлагаас мягмар гарагт танилцуулсан эрчим хүчний ойрын төлөв байдлын тайланд дурджээ.
 
Тодруулбал, 2022 онд түүхэн дээд үзүүлэлтдээ хүрсэн /29.89 тэрбум шоо метр/ байгалийн хийн олборлолт энэ онд хоногт 30.56 тэрбум шоо метрт, 2024 онд 30.99 тэрбум шоо метрт хүрэх төлөвтэй байна. АНУ-ын байгалийн хийн олборлолт нэмэгдэж байгаа нь сүүлийн саруудад эрэлтээс давсан нь үнэ буурахад нөлөөлсөн гэдгийг тайланд цохон тэмдэглэжээ.
 
Мөн тус агентлаг байгалийн хийн дотоодын хэрэглээ 2023 онд 26.52 тэрбум шоо метрт, 2024 онд 26.24 тэрбум шоо метрт хүрч буурна гэж таамагласан байна. Энэ үзүүлэлт 2022 онд мөн түүхэн дээд үзүүлэлт болох 27.01 тэрбум шоо метрт хүрээд байсан юм.
 
Хэрэв таамаглал биеллээ олбол 2024 онд олборлолт 2015 оноос хойш анх удаагаа дөрвөн жил дараалан өсөж, эрэлт 2006 оноос хойш анх удаагаа хоёр жил дараалан буурна.
 
Эрчим хүчний мэдээллийн агентлагийн төсөөллөөр, АНУ-ын газрын тосны олборлолт энэ онд хоногт 590 мянган торхоор нэмэгдэж, 12.49 сая торход, мөн ирэх онд 12.65 сая торход хүрэх тооцоотой байна. Дэлхийн газрын тосны олборлолт эрэлтээс давж, нөөц нэмэгдсэнээр “Brent” маркийн нефтийн үнэ эхний хагаст нэг торх нь 85 ам.долларт, хоёрдугаар хагаст 82 орчим ам.доллар болж буурах төлөвтэй байна. 
 
 
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг