sonin.mn
БЕРЛИН. /Die Welt/. Дани, Нидерланд улсууд “Leopard 2” байлдааны танкийг Киевт нийлүүлэх шийдвэрээ эргэн харжээ. Энэ талаар Германы “Die Welt” сонин тус хоёр улсын Засгийн газраас эдгээр танкийг Украинд нийлүүлэх эсэх талаар лавласан хүсэлтийнхээ хариуг эш татан мягмар гаргийн орой мэдээлжээ.
 
Нидерланд улсын хувьд Германаас түрээсээр авсан 18 ширхэг “Leopard 2” танкийг Украинд нийлүүлэх боломжтой гэж тус улсын Ерөнхий сайд Марк Рютте мэдэгдэж байв. Гэвч одоо нийлүүлэх боломжгүй болсныг Нидерландын эрх баригчид “Die Welt” сонинд мэдээлсэн байна.
 
“Нидерланд, Германы хооронд нягт зөвлөлдсөний үндсэн дээр ийм шийдвэр гаргасан” гэж эрх баригчид мэдэгджээ. Данийн тухайд тус улс мөн Киевт танк нийлүүлэх орнуудын эвсэлд оролцохгүй болсныг засгийн газрынх нь хүрээлэл дэх эх сурвалжууд мэдээлжээ. Данийн зэвсэглэлд орчин үеийн “Leopard 2A7” загварын танк 44 ширхэг байдаг байна. 
 
“"Leopard 2” танкийг Украинд нийлүүлэх эвсэлд оролцохоос татгалзсаныхаа нөхөн олговор болгож Нидерланд, Дани улсууд Германы аж үйлдвэрийн нөөцөөс 100 ширхэг “Leopard 1” танкийг засварлаж, нийлүүлэхэд бэлэн байна. Эдгээр улс өөрсдөө ийм хуучирсан танкийг эзэмшдэггүй" гэж “Die Welt” сонинд бичжээ. 
Тус сонинд сонинд бичиж буйгаар, Финланд, Швед улсууд мөн НАТО-д элсэхээсээ өмнө Киевт танк нийлүүлэхэд бэлэн биш байгаа аж.
 
 
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг