sonin.mn
ТОКИО. /Sankei Shimbun/. Японы Батлан хамгаалах яам Агаарын цэргийн хүчнээ 2027 он гэхэд Агаар-сансрын өөрийгөө хамгаалах хүчин болгож өөрчлөн байгуулахаар төлөвлөж байна. 
 
Үүнд бэлтгэхийн тулд  Японы хиймэл дагуулуудад учирч болзошгүй аюулыг ажиглах анги нэгжүүдийг энэ онд байгуулахаар төлөвлөж байна гэж "Sankei Shimbun" сонин өнөөдөр мэдээлжээ. 
 
Эдгээр анги нэгж нь тойрог замд байгаа сансрын төхөөрөмжүүдэд гэмтэл учруулж болзошгүй сансрын хог хаягдлын асуудлыг шийдэх аж. Харин дараа нь цэргийн болон тагнуулын хиймэл дагуулуудтай холбоотой үйл ажиллагаа явуулах ангиудыг байгуулахаар төлөвлөж байна. Ташрамд дурдахад, АНУ, Японы цэргийн болон гадаад бодлогын байгууллагын тэргүүн нар энэ оны нэгдүгээр сард уулзахдаа, сансрын орон зайн аюулгүй байдлын хамтын ажиллагааг эрчимжүүлэх шаардлагатай байгааг онцолсон юм.
 
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг