Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярын “ТВ-9" телевизэд өгсөн ярилцлагаас тоймлон хүргэж байна.
-Та Үндсэн хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах ажлын хэсгийн ахлагчаар ажилласан. 1992 оны Үндсэн хууль батлагдсаны дараах он жилүүдэд энэ хуульд нэмэлт өөрчлөлт хийх ёстой гэсэн яриа нэлээд гарч байжээ. Гэвч ард иргэд төдийлөн ойлголтгүй байх шиг. Ер нь Үндсэн хууль гэж юу юм. Яагаад өөрчлөх ёстой вэ. Энэ талаар яриагаа эхлэх үү?
-Аливаа улс орны хөгжил мухардсан, хямарсан, ард иргэд нь бухимдсан, тэдний ирээдүйтэй холбоотой асуудлууд шийдэгдэхгүй, шийдэгдэх эсэх нь ч тодорхойгүй ийм цаг үед энэ нөхцөл байдлаас гарах хоёр арга байдаг.
Үүний нэг нь хувьсгал тэмцэл, нөгөө нь Үндсэн хуулийн өөрчлөлтийн арга юм. Би бодохдоо өнөөдөр Монгол Улсад тулж ирсэн улс төр, нийгэм, эдийн засгийн хямралт байдлаас гарах зөв арга бол заавал жагсаал, цуглаан мөргөлдөөн, зөрчилдөөн биш Үндсэн хуулийг шинэчилсэн байдлаар найруулж өөрчлөх нь зүйтэй гэж ойлгож байна. Ингэж Монгол Улсын хөгжлийн нэгэн шинэ эрин үеийг эхлүүлэх цаг хугацаа болсон. 1992 онд Үндсэн хуулийг батлахад нь цаг үеийн нөхцөл байдал яг өнөөдрийнхтэй төстэй байсан. Тухайн нийгмийн харилцаа хямралтай байсан. Үүнээс гарах гарц нь жагсаал цуглаан гэхээсээ илүү шинэ Үндсэн хууль байсан юм. 1992 оноос өмнөх Үндсэн хуулийн өөрчлөлтүүд ч яг л адилхан тухайн цаг үеийнхээ шаардлагаас урган гарсан байдаг. Энэ талаарх эрдэмтэн судлаачдын дүгнэлтийг нэгтгээд харвал, 1992 оноос өмнө байсан Үндсэн хууль нийгмийн хувьд нэг намын тогтолцоотой байсан учраас тэр намыг тойрч улс орны чухал үйл явдлууд өрнөдөг байв. Тэр нь тухайн үедээ нийгэмд эерэг чиг баримжаа, хандлагыг үүсгэж байсан гэдэг нь ойлгомжтой. Гэхдээ энэхүү тогтолцоо нь нийгмийн хөгжлийг гацааж, зогсоож эхэлсэн байдаг. Ялангуяа хүний эрх, эрх чөлөө, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хувийн өмчтэй болох эрхүүд зөрчигдөж байв. Мөн тухайн цаг үед дэлхий дахинд ноёлж байсан ардчилсан төрийн тогтолцоо Монголд байхгүй учраас иргэд бухимдаж эхэлсэн. Ингээд 1992 оноос нам төвтэй нийгмийн харилцаанаас төр төвтэй нийгмийн харилцаа руу шилжжээ. Төрийн зүгээс энэ ажлыг манлайлан зохион байгуулж, 1992 оны Үндсэн хуулийг маш олон хоног хэлэлцэж баталсан. Энэ хууль маань хэрэгжиж эхлээд 30 гаруй жил болжээ.
-Эрх баригчдын зүгээс 1992 оны Үндсэн хууль үүргээ гүйцэтгэсэн гэдэгт ямар байр суурьтай байгаа вэ. Бид шилжилтийг яаж хийх ёстой вэ?
-Тухайн үед Монгол Улс нам төвтэй тогтолцооноос төр төвтэй тогтолцоо руу амжилттай шилжиж чадсан. 1992 оны Үндсэн хуулийг баталж, хэрэгжүүлсэн хүмүүст бид талархах хэрэгтэй. Эгзэгтэй үед хүч хөдөлмөр, ур чадвар, туршлагаа гаргаж нийгмийг сайн сайхан тогтолцоо руу удирдан чиглүүлж цоо шинэ нийгмийг бий болгож чадсан юм. Гэхдээ тухайн үеийн хууль батлагчиддаа талархлаа гээд Үндсэн хуулийг өөрчилж болохгүй, хүрч болохгүй, шинээр баталж болохгүй гэсэн зүйл огт байх ёсгүй. Яагаад гэхээр Үндсэн хууль гэдэг өөрөө тухайн улсын ард түмний ямар улс оронд амьдаръя гэж хүсч мөрөөдөөд байгаа юм, юунд тэмүүлээд байгаа юм тэрийг нь тогтоодог, бий болгодог байх хэрэгтэй. Олон улсад Үндсэн хуулийг нийгмийн гэрээ гэж их зөв зүйтэй тодорхойлсон. Үүнийг эрдэмтэн судлаачид ч баталдаг. Үндсэн хуулиараа гэрээ байгуулсан ард иргэд шууд утгаараа төр засгийнхаа шийдвэр гаргах түвшинд нөлөөлж чадна. Мөн төлөөллийн байгууллагаараа энэ эрхээ хэрэгжүүлэх боломжтой. Ингэснээр төр засаг маань хаа хаанаа хариуцлагажих юм. Ард иргэд, төр засаг хариуцлагатай байна гэдэг Үндсэн хууль хийгээд аливаа хуулийн амин сүнсийнх нь нэг юм. Тэгэхээр 1992 оны Үндсэн хуулийг яагаад шинэчлэн найруулах ёстой вэ гэхээр төр төвтэй нийгмийн харилцааг Үндсэн хуульдаа тусгачихсан чинь төр засаг өөрөө бүхэлдээ хариуцлагын гадна үлдчихээд байна. Нам төвтэй тогтолцоо байхад нам хариуцлагын гадна үлддэг байлаа. Харин одоо төр хариуцлага хүлээдэггүй болчихлоо. УИХ-ыг гэхэд Үндсэн хуульд эрх мэдлийг хэрэгжүүлэх дээд байгууллага гээд заачихсан. Парламентын дээр болон дэргэд ямар ч байгууллага байхгүй байна. Харин дор нь Ерөнхийлөгч, Засгийн газар, хууль шүүхийн байгууллага байх нь байна. Тэгэхээр төр өөрөө хариуцлагын гадна үлдэж, бүх зүйлийн дээр нь гараад суучихаар өнөөдөр нийгэм, улс төр, эдийн засаг гээд бүх зүйл хямраад байна. Төрийг нийгмийн харилцааны голд, төвд нь тавьж болдоггүй юм байна. Нийгмийн харилцааны гол субъект нь ард түмэн юм байна. Энэ нь 1992 оны Үндсэн хуулийг шинэчлэн найруулж, өөрчлөх нэг гол шалтгаан юм. Тамгагүй төр, эзэнгүй төр, толгойгүй төр гэж нэрлээд байгаагийн гол шалтгаан нь ердөө л энэ. Нам төвтэй нийгэм байснаас төр төвтэй нийгэмд шилжиж, алдаж онож 30 гаруй жил боллоо. Одоо Монгол Улс нийгмийн дараагийн шинэ харилцаа руу шилжиж, хөгжлийн төлөө өөрчлөлтийг хийх цаг болсон. Хөгжил ард түмэн, иргэдийн төлөө учраас зайлшгүй Үндсэн хуулийг шинэчлэн найруулах шаардлагатай байна. Энэ бол бидний үеийнхэн болон одоогийн төр засагт ажиллаж байгаа хүмүүсийн үүрэг юм. Би Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нартай уулзаж, “Та бүхэн маань энэ үйл хэргийг манлайлж ажиллаач. Бид дэмжиж ажиллая. Гэхдээ Үндсэн хуулийн шинэчлэсэн найруулгын төслийг яг цэвэр онолын хүрээнд хийж, өөрчлөх хэрэгтэй” гэдгийг хэлсэн. Ер нь аливаа зүйл онолын дагуу явахгүй болохоороо ойлголтоор амьдарч эхэлсэн. Аливаа асуудалд бүх хүн өөр өөрийн ойлголтоор яваад байх юм бол хэзээ ч энэ улс орны асуудал цэгцрэхгүй шүү дээ. Шуудайнд хийсэн үхрийн эвэр шиг л байх болно. Улс орны ийм ороо бусгаа байдал нь маш их хор уршигтай. Өнөөдрийн ганц хоёр жишээ гэхэд залуучуудын амьдрал, иргэдийн эрүүл мэнд, хүний эрх эрх чөлөөний асуудалд хортой байна. Цаашлаад улс орны ҮАБ, тусгаар тогтнолд нөлөөлөх хор уршигтай байхыг үгүйсгэхгүй. Тэгэхээр Үндсэн хуулийг шинэчлэн найруулахдаа онолын өөрчлөлтүүдийг тодорхой тусгаж, улс орноо эмх цэгцэнд нь оруулах хэрэгтэй гэсэн зарчмын саналаа илэрхийлсээр байна.
-Улс төрийн намууд нэгдэж, Үндсэн хуулийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулсан. Нэг хэсэг нь цоо шинэ Үндсэн хууль гэж яриад байгаа. Энэ асуудалд тайлбар өгөхгүй юу?
-Шинэ Үндсэн хууль биш шинэчилсэн найруулгын төсөл юм. 1992 онд баталсан Үндсэн хууль дээр үндэслэж, дутууг нь гүйцээж, дундуурыг дүүргэж, илүүг нь хасаж, огт байхгүйг нь нэмсэн ийм төсөл болсон. Аргачлалын хувьд шүү дээ. Улс төрийн намууд улс орныхоо хөгжил дэвшилд хариуцлагатай хандаж байна. Одоогийн нөхцөл байдалд Үндсэн хууль алдаа гаргасан хүнд хариуцлага хүлээлгэдэг биш алдаа гаргасан хүнийг хариуцлагын гадна үлдээдэг, мулталдаг болчихоод байна. Харин бидний боловсруулсан Үндсэн хуулийн төслөөр хариуцлага алдсан л бол хаашаа ч зугатааж чадахгүй ийм төсөл болсон гэдгээрээ онцлог. Магадгүй энэ онцлогийг олж харсан, хариуцлагаас мултараад сурчихсан хүмүүс эсэргүүцэх болов уу. Тэдэнд маш эмзэг тусах нь тодорхой. Хэн ч би алдаа гаргачихлаа хариуцлагаа хүлээе гээд ирэхгүй шүү дээ. Гэхдээ тэр хүмүүс дуртай ч дургүй ч байсан Үндсэн хуулиа өөрчилж, хариуцлага тооцдог тогтолцоо руу орох нь гарцаагүй. Өнгөрсөн хугацаанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй уулзаж ярилцаад миний бие Үндсэн хуулийн төслийг боловсруулах ажлыг хэсгийг ахалж ажиллахаар болсон. Залуу удирдагчийн хувьд асуудлыг зөв талаас нь харж, сайн сайхан нийгмийг бий болгох хүсэл эрмэлзлэлтэй байна. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар нартай ч уулзсан. Ингээд өнгөрсөн хэдэн сарын хугацаанд улс төрийн намуудын төлөөлөл цаг наргүй сууж, олон талын судалгаа хийж, Үндсэн хуулийн төслөө боловсруулаад байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд танилцуулсан.

Тэрбээр хямралт байдлаар гарах арга замын тухай гурван зүйл хэлсэн. Нэгдүгээрт, юу ч хийхгүй яг хэвээрээ байя. Тэгээд нэг мэдэхэд гарчихаж магадгүй тухай. Энэ нь хүнийг хүнээр солих тухай асуудал л даа. Өнгөрсөн хугацаанд хүнийг хүнээр солиогүй биш олон сольсон. Өөрчлөлт авчраагүй, харин ч нийгмийн асуудал доройтсон. Тэгэхээр энэ бол өөрийгөө хуурсан, гэнэн арга юм. Хоёрдугаарт, Үндсэн хуульд тодорхой хэмжээний нэмэлт өөрчлөлт оруулъя гэсэн. Тухайлбал, УИХ-ын гишүүдийн тоог нэмэх тухай. Гишүүдийн тоо миний бодож байгаагаар бол 76 гишүүн олондож байна. Монгол шиг цөөн хүн амтай оронд 33 орчим гишүүн болно. Гэтэл төлөөлж байгаа гишүүдийн тоо цөөн учраас төр засгийн бодлого буруу байна.
Төлөөллийн ардчилал хэрэгжихгүй байна гэнэ. Үгүй юм аа, хариуцлагын тогтолцоо байх юм бол хэдэн ч гишүүнтэй байж болно. 76 хүнийг 152 болгосноор асуудлыг шийднэ гэж байхгүй. Мөн сонгуулийн холимог тогтолцоог хуульчилъя гээд байх шиг байна. Бас л гэнэн арга.Парламентын засаглалыг нэмэлт өөрчлөлтөөр биш шинэчилсэн найруулгаар бэхжүүлэх нь зүйтэй юм. Гуравдугаарт, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цоо шинэ Үндсэн хууль хийе, энэ гурвын алинаар нь ч явахад би бэлэн байна гэсэн.
Саяхан Зөвлөлдөх зөвлөл байгуулагдахаас өмнө Төрийн ордонд, Ардын Их хурлын танхимд 600-700 орчим хүн хуралдсан.
Тэр хуралд оролцож байгаа хүмүүсийн бараг 70 гаруй хувь нь Үндсэн хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн санал өгсөн. Мөн Зөвлөлдөх зөвлөлийн хүрээнд иргэдийн 60 гаруй хувь нь шинэчилсэн найруулгын төсөл хэрэгтэй гэжээ.
Тэгэхээр энэ нь ард түмний хүслийг харуулаад байна. Үндсэн хуулийг шинэчлэн найруулснаар улс орны тусгаар тогтнол алдагдана гэсэн зүйл байхгүй. Төр засаг хямарна гэж байхгүй. Ингэж бие биенээ хуурч, ард түмнээ айлгаад, тархи толгойг нь угаагаад байж болохгүй. Тиймээс Ерөнхий сайдын хэлж байгаа гурав дахь замыг сонгож, Үндсэн хуулийн шинэчилсэн найруулгыг хийх нь зүйтэй юм.
-Хийж чадахгүй бол ямар нөхцөл цаг үе биднийг хүлээж байна вэ?
-Нэгдүгээр зам буюу юу ч хийхгүй яг хэвээрээ байвал юу ч өөрчлөгдөхгүй. Уурлаад бухимдаад, өр ширэндээ баригдаад, магадгүй улс орны аюулгүй байдал эмзэгшилтэй болохыг үгүйсгэх аргагүй. Дараагийн нэг арга нь Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт хийж, УИХ-ын гишүүдийг тоог нэмэх, сонгуулийн холимог тогтолцоог хуульчлах зам бий. Ингэснээр улс орны нийгэм эдийн засгийн байдал дээрдэхгүй, харин ч дордоно. Энэ бол жинхэнэ аюул. Гурав дахь нь бол Үндсэн хуулийн шинэчилсэн найруулга. Энэ өөрчлөлтийг хийснээр төр төвтэй, хариуцлагаас мултардаг байдлыг халж, ард түмэн төвтэй, тэдэнд үйлчилдэг, тэднээс айдаг ийм хариуцлагатай төр засгийн систем рүү шилжих юм. Төрд хулгай гардаггүй Үндсэн хуультай болъё. Би өнгөрсөн хугацаанд олон улс орны Үндсэн хуулийг үзлээ, хүмүүстэй ярилцлаа. Тэд хэлж байна. “Ер нь их энгийн шүү, хулгайч хүн төрийн ямар нэгэн өндөр албан тушаалд очсон ч хулгай хийж чадахааргүй ийм хуультай байхгүй юу, манайх” гэж зарим нь хэлж байна. Тэгэхгүй сайн хүн, үлгэрийн баатар, бурхан багш шиг хүн өндөр албан тушаалд очоод Монгол Улсыг аварна гэвэл тэрэн шиг гэнэн юм байхгүй шүү гэж байна. Тэгэхээр улс төрийн намуудын хамтран боловруулсан Үндсэн хуулийн шинэчилсэн найруулгын төсөл маань хулгайч хүн албан тушаалд очоод хулгай хийж чадахгүй, эргүүлэн татагдах тийм л хууль болсон. Одоогийн хууль маань олон хулгайчийг хаацайлаад байна шүү дээ. Өнгөрсөн хугацаанд төрд олон ч том хулгай гарлаа. Нэг нь шийдэгдсэн үү. Бодох л хэрэгтэй.
-Одоогийн Үндсэн хуультай харьцуулахад та бүхний боловсруулсан Үндсэн хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд ямар тухайлсан өөрчлөлтүүд орсон бэ?
-Маш энгийнээр тайлбарлахад, нийгмийн харилцааны голд нь л монгол хүнийг, ард түмнийг тавьчих. Монгол Улсын эзэн хэн бэ Монголын ард түмэн. Монгол Улсын иргэн шүү дээ. Яагаад гэвэл Монголын ирээдүй, одоо үе нь, өнгөрсөн цаг хугацаа нь монгол хүн. Өөр хэн ч биш. Ард түмэнгүйгээр тусгаар тогтносон улс орон байхгүй, харин тусгаар тогтнолоо алдаад ард түмнийхээр хүсэл зориг, эв нэгдлээр сэргэсэн улс орнуудын түүх олон. Тухайлбал, Еврейчүүд байна. 2000 гаруй жилийн өмнө нутгаасаа хөөгдсөн. Ингэхдээ тарж бутарсан ч шашин, хэл, соёл, ой санамжаа хадгалж үлдсэн учраас Еврейчүүд 2000 жилийн дараа 1948 онд дахин улсаа байгуулж чадсан. Яагаад гэвэл улс орон нь тарж бутарсан ч гэлээ еврейн ард түмэн байсаар байсан байна. Тэгэхээр бидний гол зорилго бол парламентыг заавал энэ хэвээр нь байлгах гээд байлгах шаардлага байхгүй. Ард түмэн бол бидний үнэт зүйл болохоос биш УИХ биш. Ард түмэн байгаа цагт парламент, Засгийн газар, шүүх бий болно. Ард түмэн нийгмийн харилцааны голд орсноор төр засагт хариуцлагаа тавьж чадна. Төр засаг хариуцлагатай байснаар Монгол Улс хөгжинө.
Т.САЙХАН
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
Сэтгэгдэл0
Ярилцлагыг гуйцэд уншиж амжсангуй, Би бол Энхбаярыг Ард олон, эх орныхоо эсрэг зуйл хийх хун биш гэж бодож явдгийм, олон зуйлээр харагддаг, Жишээлвэл: Омнох еронхийлогч нар гэхэд Очирбат Лецэнз нэрээр Эх орныг Минь Сэг болгож, газар нутгийн Минь бурэн бутэн байдлыг алдагдуулсан Монголын дайсан, Багабанди бол зовхон оорийнхоо толоо ажилласан, улс эх орноо болоогуй, одоо ч шунасаар, Элбэгдорж бол угаасаа Урьд зугийн муу ерийн Хулгайч, Эх орон ард тумнийг Минь Там болгосон, Баттулга бол Золибон Хулгайч энэ хунд Ашиг олохын толоо, хоронго олохын толоо Улсаа ашигласан Хулгайч, Хурэлсух Бол Мэдлэг боловсролгуй, Хар багаасаа Дарга Нарын зарц хийж Долигносоор Албан тушаалд очсон Тэнэг новш, Энхбаярын Еронхий сайд байхаасаа хийсэн зуйл нь Улсын их ороо Дарсан, Мянганы замыг эхлуулсэн, Угаасаа цаанаасаа ухаантай хун учраас муу юм хийхгуй, Элбэгдорж, Нямдорж Нарын Алах гэсэн Санааг нь Ухаан, эр зоригоороо даваад гарч чадсан
Н.Энхбаярын бичсэн Үндсэн хуулийн өөрчлөлт нь сайд, дарга нар наан туршдаа УИХ гишүүн байх юм гэнээ. Өөрийгөө хаан гэж бодсон юм шиг байгаа юм. насан туршдаа УИХ гишүүн байж байгаад үхэх юм байх. шуналтай хүн дээ.
N.Enhbayariig gyizeh tybsin tegs hyn ylas terd tiim ch olongyi baih syy!!!!ta nar Enhbayariig myylaj bolno,gehdee ta nariin ergemjilj naiman jil garyi tor bariulsan tereen syitgyylsen ter atigar jaahan chetger sig chini hyn bis syy!!!ter bol ger orondoo ch tor ylas daach jintei hyndtei hyn suu....ta nar tyynii yarilzlaga bodol sanaag ni ynsij chaddag bol doo!!!Mongoliig ernees salgaj yabsan tolgoi syy.eh oronch bysarmag tenegyydtei temzej oron sorond orj sain muu bygdiig ni yzsen hyn,ene chagt bid ene hyneesee syralzah chag irsen ye syy!!!hatyyjij ta chadaagyi bol syralz,hyniig byy myyl!!!!sine chagiin chetgeryyd ee!!!
Za daa ene hun odoo bolio. Yasan ch hanaj tsadahgui shunaliin tulam be
Энхбаяр гуайд сайн сайхныг хүсье
Awilgaliin zagalmailsan etseg. Harah tsarainii suns suuder muu yor
Nusaa iddeg huuteigee hamt mongoloos zailaa
Orosyn 11 terbum $ gargachixsan xun dee
Хөгширсөн хойноо жороо сурах гээд одоо дэмий дэ !! Овоо урагшилж байсан нэг сайхан намыг Ардын намын бөгсөнд аваачиж чихээд шанд нь туулай хамарласан хүүгээ гишүүн болгосоныг монголын муур нохойнууд бүгд мэдэж байгаа !! Одоо үндсэн хууль гэж өвчигнөж байхын оронд өөр юм эрхэл ! Ядаж амьтан тэжээхгүй юу ! аялахгүй юу !
Бадарч тазов гэх шизо Харанхуй хар мал Хуцаарай! 80 настай Байден
энэ муухай өвгөн манан.гийн 5н хүн намайг хорьж барих гэж байна гээд гэртээ бүслүүлчихсэн үүрээр оймсоо гоцолзуулаад ачигдхад нь их өрөвдөж дэмждэг байлаа одоо тэгсэн нь манын хулгайчуудтайгаа нийлээд ард түмэн гээд өмхий амаараа хуцаад байх юм. Өөдгүй хулгайч зайлаа
neehoo
Дэв, эго нь хэтэрсэн энн зөнөг өвгөн мөрөөрөө байгаасай
Авилга авч ял авсан байж ичиж үхээрэй . Яаж төрийн ордонд орж ,зурагтаар гарч хэвлэл мэдээллээр ярьж шударга хүний дүр эсгэж чаддаг байна аа.
alah heregtei baijuu tiim baa
Их өр тэглүүлэх, Мянганы зам, Их Жанрайсаг бурхан, Иргэнд газар эзэмшүүлэх тухай хууль, НҮБ-д Энхийн үйлст монгол цэргийнхэн явдаг болсон гээд олон хийсэн юм бий. Энэ бүгдээс Монголын төлөө, монгол хүний төлөө сэтгэл мэдрэгдээд байдаг юм. Хамгийн эрдэм номтой төрийн тэргүүн байсан энэ хүн. Би хүндэлж, итгэж явдаг юм.
Mongoliig horlogchid oo.amnii belegees aldaagaa harj syr!!!yheeryyd ee!!!!
Дэмжиж байна ! Шинэ Ундсэн Хууль ! Бяруугийн чимидмйн гэх Ундсэн хуулийг Бид болье л доо Ц.Нямдорж нь Оороо хэлсэн шуу дээ!’ Ундсэн хууль Батласан 400 гаруй хун Хоронготон Нийгэмд Эрх чолоо Ардчилалд Амьдарч Узээгуй хумуус БИД Сурагаар Л Баталсан ! Гэж Сайн бод! Шинэ Ундсэн Хууль!
Hurdan zsilaach.Namaa Huuked hudaldaj.huuhdee naimaa hiichheed odoo zail.uogaa hutsaad bdgiim.Bolovsroltoi shan zaluuchuud zundee.Ta nar metiin medleg chadvargui.ihenh n hulhi hubiin surguuliin diplomtoi bul har chiluunuud.ZAIL 3
Энд Нуурсний болон Бух торийн Хулгай хийсэн Тэдэнд тийм Боломж олгосон Ундсэн хууль дэмжигч хулгайч нарын троллуд унгас алдацгааж Харааж бн! Их л сандарч бн даа ! Зов оо! Та нарын Хулгай хаагдах цаг Шинэ Эрин Шинэ Ундсэн Хууль Ирнэ!
ЭНЭ ХҮН МОНГОЛЫН АРД ТҮМНИЙ ТӨЛӨӨ ӨӨРИИН БҮХ ОЮУН УХААН АЙКУГАА ЗАРЦУУЛАХААС ӨӨР ГАРЦГҮЙ БОЛСОН ХҮН. ЭНЭ ХҮНИЙ ОЮУН УХААНЫ ХҮЧЭЭР БИД 12 ТЭРБУМ ДОЛЛАРЫН ӨРНӨӨСӨӨ САЛЖ БАЙЛАА. ОДОО ЭНЭ ХҮНИЙ ОЮУН УХААНЫ ХҮЧЭЭР ТАВАН ТОЛГОЙГОО 100% АРД ТҮМЭН ӨМЧИЛНӨ. ОЮУ ТОЛГОЙНХОО 51%ИЙГ АРД ТҮМЭНД ӨМЧЛҮҮЛНЭ
Demjeed baihad yavdaggyi hyndee Odoo bolio ho
Тэгэхээр бидний гол зорилго бол парламентыг заавал энэ хэвээр нь байлгах гээд байлгах шаардлага байхгүй. Ард түмэн бол бидний үнэт зүйл болохоос биш УИХ биш. Ард түмэн байгаа цагт парламент, Засгийн газар, шүүх бий болно. Ард түмэн нийгмийн харилцааны голд орсноор төр засагт хариуцлагаа тавьж чадна. Төр засаг хариуцлагатай байснаар Монгол Улс хөгжинө. ЭНЭ ҮГ МАШ ӨВ. ЭНХБАЯР АРАЙ ӨӨРӨӨР СЭТГЭДЭГ. БУСАД ЕРӨНХИЙЛӨГЧ НЭР ЗҮҮСЭН БАЛАЙ ТЭНЭГҮҮД ЮУ Ч БҮТЭЭГЭЭГҮЙ ЮУ Ч ХИЙГЭЭГҮЙ.
Битгий балайр
Өөрчлөлт хийхийн гол зорилго нь Н.Энхбаяр ямар нэг аргаар төрийн эрхээс атгах гэнээ
Энэ Зөнөг гэртээ суу !!!
шунал ихэдвэл шулам болно
Очирбат, Багабанди, Элбэгдорж 3 бол хамгийн шуналтай хогийн лалрууд байсан гэж хэлэх байна даа.
Энэ хүн 2000-2009 оны хооронд төрийн бүх дээд албан тушаалд заларч, Хаан шиг дураар авирлаж байх үедээ улс орноо өхгжүүлэх талаар юу ч хийе гэсэн саад болох сөрөг хүчин гэхээр юмгүй байхад одоо энэ гоё яриад байгаа юмаа хийж байхгүй яасан юм бэ??!! Яг үнэндээ бол энэ нөхөр л Монгол төрийг авлига хэмээх аалзны тороор хэрж хаясан хүн шүү!!!
Өөрөө бүгдийн суурийг тавьсан шүү дээ
Энэ хүний зөв! Тэнэгүүд үүнийг ойлгохгүй байна.
Шийлэгдамба гээд нэг сайхан залуу энэ муухай Энхбаяр гэдэг хүнээс болж хамаг сайхан залуу нас нь өнгөрсөн гэж боддог. Одоо Шийлэгдамба бурхан болсон. Энхбаяр ч муу хүн дээ. Ийм хүнийг лон түмэн дагавал өөдлөхгүй шүү. 20080оны 7 сарын 1 ны үйл явдалд энэ хүн шууд буруутай гэж боддог шүү Хайран сайхан : залуу амь насаа алдсан.
Хуулиа өөрчлөхгүй бол төр хөгжихгүй, хулгайч нар нүх олдог. Энхбаяр ухаантай хүн. Ухаалаг хүмүүст хэн ч дургүй. Ухаалаг хүмүүст дургүй нийгэм дандаа тэнэг, хөгжилгүй байх болно.
Черчилль гэдэг суут хүнийг энд дурсаад хэрэггүй. Учир нь тэр коммунистуудыг үзэн яддаг байж. Харин хүн төрөлхтөний нэгэн суут ухаантан эртний Грекийн алдарт хүү Платон " Авилгал хуулийг хүчгүй болгодог. Хуулийг огоордог, хууль нь суларсан төр улс мөхдөг." гэжээ. Энэ үг одоогийн Монголчуудад анхааруулсан үг шүү
Ер нь Энхбаярыг дахиад л цус сорогчид, элдэв муу санаатай бичвэр бичдэг хүмүүсийг худалдаж авсан хулгайч нар хүрээлэв.
1932 оноос 1939 он хүртэл лам буудаж сүм хийд шатааж байсан Монгол Ардын Нам бурханы гэсгээл хүртэх болтугай
Монголыг 100 жил сая Женког буутал Орос Буриадууд захирч ирснийг Монголчууд ойлгохтйгоо юм шүү.
АН-г Оросын хүргэн Женко хагалсан шиг МАН-г хагалсан буриад.Оросод Эрдэнэт төмөр замыг бэлэглээд Рио Тинтог Монголд оруулахдаа өгсөн 50 сая долларыг Оросуудтай хуйвалдаж өөртөө халаасалсан хулгайч.
Буриадууд монголд эрх чөлөөг өгсөн гэж бодсон. Тэр буруу байсан нь тодорхой болсон. Чойн буриадуудын тухай буруу бичсэн бололтой. Унгернтэй хамт алба хааж, Богд гэгээнийг хятадуудаас хулгайлсан буриад казакууд буруу зүйл хийсэн. Бямбын Ринчино, Эрдани Батухан, Цыбен Жамцарано, Даши Сампилон болон бусад олон буриадууд бүгд буруу байсан. Эцэст нь би гэрлийг харж, ухаантай болсон. Баярлалаа!
Чойном? Энэ? https://www.youtube.com/watch?v=RsjUACwgXis
Мэдрэл муутай хүн байна, чи!!
Буриадууд үргэлж Азийг доорд үздэг Оросуудын гар хөл байсан.Социализмд Цэдэнбалыг айлгадаг нь ганцхан Оросын элчингийн байнгын зочин Ренчин Бямбаев байсан.Хужаа хасаг дөрвөд гэж "залхуу тэнэг Монголчуудыг" "ажилсаг зоригтой Буриадууд" дотроосоо үргэлж турхирдаг. Энхбаяр Бямбасүрэн Батүүл Баяр Сайханбилэг Хурц бүгд адил.40 мянгахан буриадууд 3,5 сая Монголчуудыг захирна гэдэг угаасаа шудрага бус.
10 сая?
Ю.Цэдэнбал буриад эхнэртэй байсан уу? Сүхэ-Батор буриад хүн байсан гэж ярьдаг. Тэд хэрхэн нуугдахаа мэддэг. Бид хүн бүрийг илчлэх ёстой.
Аман дээрээ аялгуу сайхан Монгол хэл гэж шаачихаад өөрөө гэртээ зөвхөн Оросоор ярьдаг байсан Бямбаеваас яагаад Цэдэнбал айдаг байсан нь ойлгомжтой. Монголыг Оросын элчин мэддэг байснаас болсон юм.Цээжээ нүдэж яс үндсээрээ гахуулдаг архчин Буриадууд орос хэл дээрээ дөрөөлж Монголчуудыг даралдаг байснаас бас болсон.
Чингис хаанаас эхлээд монголчуудын бүх удирдагчид буриад язгууртай. Бүгд! Эртний ба орчин үеийн. Үл хамаарах зүйлгүйгээр. Тэд зүгээр л бусдын ард нуугдаж байдаг.
Tань гүй гээр болно!! Төрийн албыг зарж иддэг соёлыг монголд дэлгэрүүлсэн хог
Amid syg bolson ene piysdaa yag hyrelsyg shigee mongolchuudaas urvaj MANAN mafiin Aluurchid hulgaichid luivarchdiin bool golog bolson shaar... MANAN mafiin bool golog bolson tul offshort nuusan MANAN mafiin Aluurchid hulgaichid luivarchdiin 40 terbum dolloriiig hamgaalahiin tuld ajillana... Amid syg olon um hutsalgyi duugyi tsaad manan mafiin ezdiinhee bogsiig doloo. Chinii ezen bol Aluurchin elberdorj Aluurchin bayar, Cy danjaad yaravgar piasdaa bagabandi, China -iin enhrii bool odjargal, bah melhii enhsaihan tsagaan danjaad dolingor hulgaich dorligjav tsagaan danjaad, bayartsogt luuhaan, badamjunai luivarchin geh met
Том ухаан, том мөрөөдөл хүмүүс энд ярьж байна! Тэдний өвөг дээдэс ч мөн адил ухаантай байсан бололтой. Их сайхан байна!
1.Шударга ёс ялж гадаадад ажил ч үгүй, мөнгө ч үгүй, та нарын хуйвалдааны үр шимээр амьдарч байгаа би ажлаа авах юм байна гэж ойлголоо. Зөвүү? 2. Хүн засагладаггүй, хууль засагладаг улс болно гэж донгодоод байсан. Та нарын гаргасан Үндсэн хуулийн 6.2 чинь хэрэгжиж иргэн би баян болсон юм хаана байна? Гаргасан хуулиа хэрэгжүүлэхгүй юм бол хуулийн, хууль тогтоох байгууллагын хэрэг гэж байна уу? 3. Засгийн газарт чинь 12 сард өргөдөл өгсөн. Үндсэн хуулийн 6.2 ийн дагуу эрхээ эдлэе гэж. Ажлаа хийдэг юмуу, үгүй юмуу?
Хүмүүс ажилгүй бол Үндсэн хууль ажиллахгүй байна гэсэн үг. Оюун ухаанаас өөр юу ч хамаагүй.
Олон сая, олон тэрбумтай Монголын ард түмний агуу найрамдал мандтугай! Ийм мундаг, баян, ухаалаг хүмүүстэй яагаад харааж, юу хуваалцах вэ?
Тэтгэврийн хүн.
Үндсэн хуулиас гадна процессын хуулиудад их ноцтой алдаанууд бий. Бүрэн эрх , авлига өгсөн нь буруутай гэх мэт...
ху намын өвөө нар залуу үедээ зайгаа тавьж өгмөөр дөө, та нарын хийж чадах юм одоо юу ч байхгүй, хичнээн ч их гай тарив
Их өр тэглүүлэх, Мянганы зам, Их Жанрайсаг бурхан, Иргэнд газар эзэмшүүлэх тухай хууль, НҮБ-д Энхийн үйлст монгол цэргийнхэн явдаг болсон гээд олон хийсэн юм бий. Энэ бүгдээс Монголын төлөө, монгол хүний төлөө сэтгэл мэдрэгдээд байдаг юм. Хамгийн эрдэм номтой төрийн тэргүүн байсан энэ хүн. Би хүндэлж, итгэж явдаг юм.
Энэ цаг үед үнэнийг орой руу ортол хэлээд өгөх ийм эрдэм номтой, мэдлэг туршлагатай хүн байгаа нь яамай даа. Энхбаяр гуай Та улс орондоо илүү ихийг хийгээрэй.
Aluurchin Yargachin Zandalchin elbegdorjiin baasaar hoollogch bolson, MANAN mafiin Aluurchid hulgaichid luivarchdiin bool golog bolson amid syg zailaa... Chamaig bidniig toloo, mongolchuudiin toloo ynench yldeh hyn gej hyndetgedeg bailaa... Getel Chi odoo Aluurchin Yargachin Zandalchin elbegdorjiin baasaar hoollogch boljee.... Chamaig allagaar byh hycheeree oroldoj baisan Aluurchin elberdorj Aluurchin erdene Aluurchin hurts Aluurchin batuul Aluurchin bayar Cy danjaad yaravgar piasdaa bagabandi hyataduudiin ohoordoj nerledeg enhrii bool odjargal balin hamart ochirbat luuhaan bayartsogt danjaad, tsagaan luuhaan, badamjunai luivarchin, sahal erdenebileg, taigan bandi saihanbalag geed MANAN mafiin Aluurchid hulgaichid luivarchdiin baasaar hoollogch bool golog boljee... MANAN mafiin Aluurchid hulgaichid luivarchdiin offshort nuusan 40 terbum dolloriiig oruulj irj chadah uu amid syg es. Chinii hamsaatan hyrelsyg piasdaa MANAN mafiin Aluurchid hulgaichid luivarchdaas 5 terbum dolloriin hahu
Helee hazsan hyygee gishyyn bolgolloo Namaa zarlaa yzel bodloosoo uravlaa Shiilgeeg horolloo Odoo bolnoo ho
Загалмайлсан эцэг минь одоо болсоон
Монголд Энхбаяр гуайн мэдлэг ухаан хэрэгтэй байна даа
Ямарч байсан одоогийн засөглалыг 2 танхимтай парламeнтаар сольж, энэ их замбараагүй луйвардалтыг зогсоох хэрэгтэй бна. Үүнийг Занданшатар,Хүрэлсүх нар хийхгүй нь тодорхой бна. 2 танхимтай парламeнтыг хэрхэн бүрдүүлэх бэлэн жорыг Д.Содном гуай бидэнд бэлдээд өгсөн байгаа шдээ.
2танхимтай болгосноор хулгай авлига алга болчихгүй,гол нь ард иргэд цаг ямагт хянах боломж мезанизмийг суулгаж өг.Төр ард түмнээсээ хол зайтай,бүр хувьчлагдсан байдалтай явж ирсэн.Төрийн эрх мэдэл ард түмний гарт байна гэдэг нь ёс төдий тунхаг байж ирсэн.Үүнийг л бодиттой болгоё.
Бүх аймгуудаа сайн замаар холбоё гэхэд үнэнээс маш хол дуулдаж байсан шүү гэтэл одоо тэр ажил хэрэг болсон Одоо харин авто замын түгжрэлийг байхгүй болгоно гээд яривал дэмжинэ дээ Нэг л том юм яриад дахиад төрийн тэргүүн болчих л бодолтой юм шиг явах юм
Н.Энхбаяр шиг туршлага мэдлэгтэй хүмүүс энэ Оюун-Эрдэнэд өмөг түшиг болно доо.
ҮНДСЭН ХУУЛИЙГ ОРВОНГООР НЬ ЭРГҮҮЛЭН ӨӨРЧИЛЖ БОЛОХГҮЙ. БАГ,СУМ,АЙМАГ,ТӨВ ЗАСАГЛАЛ -ЫН БҮХ ШАТАН ДЭЭР АРД ИРГЭДИЙН ХЯНАЛТ,ШУУД ОРОЛЦОО ТАСРАЛТГҮЙ БАЙХ БОЛОМЖ ОЛГОХГҮЙГЭЭР ХУЛГАЙ,АВЛИГА ХАХУУЛЬ ТАСРАХГҮЙ. Төв засаглал УИХ-ын барьцаанд орсон байдаг.Үүний адил аймаг сумын түвчинд засаглал Иргэд,Төлөөлөг,Хурлын дептатуудын барьцаанд орсон.Тэдгээр депутат,төлөөлөгчдийн хүсэл сонирхлыг гүйцэлдүүлэх механизм болж зувирсан нь бүхэнд ил ойлгомжтой. Иймээс сумын ИТХ хурлыг сонгуулгүйгээр багийн иргэд тодорхой ээлж дараалалаар орж хуралдуулдаг болгох,аймгийн ИТХ-н оролцогчдыг Сумын ИТХ аас баг бүрээс нэг төлөөлөл зөвхөн нэг удаагийн хуралд оролцох эрхтэйгээр сонгох.УИХ-ын гишүүдийг Аймгийн ИТХ-ын тохиолдлын гишүүдээс л сонгох.Ерөнхийлэгчийг Ард нийтээр сонгох.Төр засаг захиргааны нэгжүүд аливаа шийдвэр гаргахдаа орон нутгийн ард иргэдээс шуурхай санал авч байж шийддэг дэг тогтоох нь ардчилал,алдаа гаргахгүй байх шалгарсан арга мөн болно.
Өнгөрсөн 30-д жилийн түүх үр дүн нь тогтолцооны гажуудал, өрөөсгөл ойлголт, дүгнэлт анхнаасаа л байсаныг нотолсон... өнөөдөр ч хэвээрээ нэг л бишээ