ВАШИНГТОН. /The Eastern Herald/. АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхим лхагва гаргийн хуралдаанаараа тус улсын цэргүүдийг Сириэс татах тухай тогтоолын төслийг батлаагүй байна.
Уг баримт бичгийг батлахыг хууль тогтоогчдын 103 нь дэмжиж, 321 нь эсэргүүцжээ. Тогтоолд тэмдэглэснээр, "баримт бичгийг баталснаас 180 хоногийн дараа" АНУ-ын цэргүүдийг Сириэс гаргах ёстой.
Энэхүү тогтоолыг хоёрдугаар сард Конгресст хэлэлцүүлэхээр өргөн барьсан бөгөөд санаачлагч нь Флорида муж улсаас Төлөөлөгчдийн танхимд сонгогдсон Бүгд Найрамдах намын гишүүн Мэтт Гетц юм. Тэрбээр Конгресс Сирийн нутаг дэвсгэрт Америкийн хүчийг ашиглах зөвшөөрөл өгөөгүй гэдгийг цохон тэмдэглэсэн байна.
М.Гетцийн мэдээлснээр, 2022 оны 12 дугаар сард Арабын энэ улсад 900 орчим америк цэрэг байрлаж байсан байна. АНУ Дамаскийн эсрэг эсвэл түүний талд дайн хийхгүй байгааг Конгрессын гишүүн онцолжээ.
"Тэгвэл бид яагаад тэнд аюултай цэргийн ажиллагаа явуулж байгаа юм бэ? Ерөнхийлөгч Жо Байден Америкийн бүх цэргийг Сириэс гаргах ёстой" гэж М.Гетц хоёрдугаар сард мэдэгдэхдээ цохон тэмдэглэж байв.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл0
Америкийн ардчилсан намын ард галт зэвсэгийн наймаачид үйлдвэрлэгчид байдаг нь батлагдаж байна.
Isis bol America uusgesen buleglel tedend olon zuun terbumaar zevseg hayaj ugch daraa ni uursduu bailddag
Но вар гээд орилдог эрдэний золбин хүү одбаяр гэгч АНУ н элчингийн гадаа очиж жагсахгүй юм байх даа. Но дабль стандарт гээд бас нэг эх хэлгүй золбингууд байдаг. Тэд нь бас хамтдаа очмоор юм. Америк хаана байна тэнд дайн, самуун ,өнгөт хувьсгал, жагсаал, тогтворгүй байдал байдаг.