
5-р сарын 13-нл Хятад улсын дарга Ши Жиньпин тус улсад төрийн айлчлал хийж байгаа Бразилийн ерөнхийлөгч Лула да Силва нар хэлэлцээ хийжээ.
Ши Жиньпин энэ үеэр онцлохдоо, өнгөрсөн жил Хятад, Бразил дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан, хоёр улсын харилцааг улам дээшлүүлээд илүү шударга дэлхий болон илүү тогтвортой гарагийг хамтдаа бүтээн байгуулах Хятад, Бразилийн хувь заяаны нэгдмэл цогц болгоно гэж хоёр тал хамтдаа зарласан, энэхүү стратегийн шийдвэр нь Хятад, Бразилийн харилцааны дараагийн "алтан 50 жил"-ийн том төлөвлөгөөг гаргасан юм. Олон улсын ээдрээтэй нөхцөл байдалтай нүүр тулж, Хятад, Бразил хоёр улс хүн төрөлхтний хөгжил дэвшил, дэлхийн хөгжлийн төлөө үүрэг хариуцлагаа үүрэх анхны хүсэл эрмэлзэлээ баримталж, Хятад, Бразилийн хувь заяаны нэгдмэл цогцын бүтээн байгуулалтыг гүнзгий ахиулж, хөгжлийн стратегийн уялдаа холбоог тасралтгүй гүнзгийрүүлж, дэлхийн өмнөд орнууд эв нэгдэл, хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхийг хамтдаа дэмжих ёстой гэжээ.
"Илүү шударга дэлхий болон илүү тогтвортой гарагийг хамтдаа бүтээн байгуулах Хятад, Бразилийн хувь заяаны нэгдмэл цогцыг хамтдаа байгуулахыг эрчимжүүлэх, олон талт үзлийг хамтдаа хамгаалах тухай Бүгд Найрамдах Хятад Ард Улс болон Холбооны Бүгд Найрамдах Бразил Улсын хамтарсан мэдэгдэл” болон “Украины хямралын талаарх Хятад Бразилийн хамтарсан мэдэгдэл”-ийг хоёр тал гаргажээ.
Сэтгэгдэл0