
ПАРИС, 2025 оны тавдугаар сарын 14 /DW/. Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон цөмийн зэвсэг тээвэрлэгч нисэх онгоцуудыг Европын Холбооны /ЕХ/ орнуудад байрлуулах боломжийн талаар “хэлэлцэхэд бэлэн” байгаагаа илэрхийлжээ. Энэ тухай тэрбээр мягмар гаргийн орой TF1 телевизийн нэвтрүүлэгт оролцохдоо мэдэгджээ. “Бид ийм хэлэлцээ эхлүүлэхэд бэлэн байна” гэж Э.Макрон хэлсэн байна.
Түүнчлэн Э.Макрон Францын цөмийн зэвсэг бүхий нисэх онгоцуудыг ЕХ-ны орнуудад байрлуулах нөхцөлүүдийг дурджээ. "Франц улс бусдын аюулгүй байдлын төлөө хариуцлага хүлээхгүй" хэмээн тэрбээр энэ тухайд онцолсон байна.
Үүнээс гадна, цөмийн тогтоон барих стратегийн хүрээнд хамгаалагдсан нутаг дэвсгэрийг тэлэхийн тулд Францын аюулгүй байдлыг хангахад шаардлагатай зэвсгийг бусад оронд байрлуулахгүй байх ёстой гэж нэмж дурджээ. Эцэст нь тэрбээр “Францын цөмийн зэвсгийг бусад улс оронд байрлуулах талаарх эцсийн шийдвэрийг тус улсын Зэвсэгт хүчний дээд командлагч бөгөөд Ерөнхийлөгч гаргана” гэдгийг онцолсон байна.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл2
Фр . - д Наполеоноос дутахгүй дайны бурханыг илгээж дээ , түүх давтагдаг ...
Ашгүй цөмийн дайн эхлэх нь ! Энэ гомо Макрон өөрөө өдөөд эхэллээ !