sonin.mn
УИХ дахь МАН-ын бүлэг мэдээлэл хийлээ.УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга М.Оюунчимэг, ЗГХЭГ-ийн дарга, Монгол Улсын Сайд, МАН-ын ЕНБДаргаД.Амарбаясгалан нар оролцов.
 
Энэ үеэр Д.Тогтохсүрэн: " Зөвлөлдөх санал асуулгын хүрээнд нийт 20 гаруй санал гарсан. Эдгээр саналыг ТББХ-ны хурлаар хэлэлцээд, Засгийн Газарт чиглэл болгосон тогтоолыг гаргасан. Өөрөөр хэлбэл зөвлөлдөх санал асуулгаар гарсан саналыг үе шаттайгаар хуульд тусган, арга хэмжээ авч эхлэхийг Засгийн Газарт даалгасугай гэсэн тогтоолыг өнгөрсөн 7 хоногт ТББХ-ноос гаргасан. Тийм учраас зөвлөлдөх санал асуулгатай холбоотой асуудал үндсэндээ шийдвэрлэх хэсэг рүүгээ явж байна.
 
Ж.Мөнхбат гишүүний асуудал маргааш (2023.03.21) ТББХ-ны хурлаар хэлэлцэгдэнэ. Ж.Мөнхбат гишүүнтэй бид холбогдож байгаа.
 
 
Өөрөө ирж амжихгүй гэж байгаа. Ээжийгээ эмчлүүлж байгаа учраас хуралд оролцох боломжгүй байна. Гэхдээ миний асуудлыг яаралтай шийдэж өгөөч гэдэг хүсэлт тавьж байгаа. Тийм учраас өөрөө хүсэлт тавиад оролцох боломжгүй гэсэн учраас хэлэлцээд явахад хуульд харшлах зүйл байхгүй, хэлэлцэх нь зөв юм
 
 
гэж УИХ үзэж байгаа. УИХ-ын даргын захирамжаар сонгуулийн хуулийг өөрчлөх ажлын хэсэг байгуулагдсан. УИХ-ын гишүүн Н.Энхболдоор ахлуулсан, УИХ-д суудалтай 3 намын төлөөлөл оролцоод явж байгаа. Хуулийн төслийн нэмэлт өөрчлөлтөөр сонгуулийн хуулийн нэмэлт өөрчлөлтийг бэлэн болгосон. Засгийн газраас санал авахаар хүргүүлсэн.
 
Засгийн газраас санал ирсний дараа УИХ-д өргөн барина. Улстөрийн намуудын тухай хуулийн нэмэлт өөрчлөлт дээр УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэгээр ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байгаа. улстөрийн намууд саналаа нэгтгээд, хоорондоо ойлголцоод ойрын үед хуулийн төслийг өргөн барихаар ажиллаж байна.  " гэсэн юм.
 
 
М.Чой