БЕРЛИН. /DW/. Европын хамгийн том эдийн засаг болох Германы эдийн засгийн богино хугацааны төлөв сүүлийн саруудад сайжирсныг тус улсын Эдийн засгийн шинжээчдийн зөвлөлийн лхагва гарагт танилцуулсан тайлан харууллаа.
Гэхдээ аливаа өсөлт нь инфляцын өндөр түвшин, санхүүгийн нөхцөл байдал, гадаад эрэлт зэргээр хязгаарлагдах төлөвтэй байгааг шинжээчид онцолжээ. Тайланд дурдсанаар, эрчим хүчний хангамж харьцангуй тогтворжиж, үнэ буурсантай холбоотойгоор Германы эдийн засгийн богино хугацааны төлөв үл ялиг сайжирчээ.
Тодруулбал, 2023 онд дотоодын нийт бүтээгдэхүүний /ДНБ/ өсөлт 0.2 хувьтай байна гэж төсөөлж байна. Өмнө нь энэ үзүүлэлтийг 0.2 хувиар агшина гэж таамаглаж байсан юм.
Тайланг гаргасан шинжээчид 2024 онд ДНБ 1.3 хувиар өснө гэж тооцоолсон байна. Гэхдээ инфляц өссөөр байгаа нь худалдан авах чадвар, хэрэглэгчдийн эрэлтэд нөлөөлж байгааг мөн дурджээ.
Үүний зэрэгцээ бодлогын хүүгийн өсөлт нь санхүүгийн нөхцөл байдлыг улам дордуулж, хөрөнгө оруулалт буурахад хүргэж байна. Хэдийгээр инфляц буурах төлөвтэй байгаа ч 2023 онд дунджаар 6.6 хувьтай буюу харьцангуй өндөр түвшинд хэвээр байна гэж шинжээчид үзэж байна. Харин ирэх онд 3 орчим хувьд хүрч буурна гэж тооцоолжээ.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл(4)
Европын орнууд ихэнхи мөнгөө дайнд тусламжинд зориулсан. Америктай нийлж далжигнаад байсан. Одоо хайрт америк чинь туслахыг нь харья даа.
Америкийн доодхыг сайн долоо. Энэ бол германы хувь тавилан юм.
Төсвийнхөө мөнгийг дайны санхүүжилтэнд зориулчихсан.Дээрээс нь орост хориг тавьж байна гээд өөрсдөө хориг тавьчихсан улсууд шүү дээ.Дайныг санхүүжүүлж байвал ард түмэн нь өлсөнө үү үхнэ үү хамаагүй юм байхаа.
Европын орнууд хямралтай хэцүү байхад нөгөө ЕХ гэгч нь нүд нь балай чих нь дүлий суусаар байна. ЕХ ямар зорилготойгоор байгуулагдсан юм болоо. ЕХ европын орнуудын сайн сайхны төлөө ажиллах ёстой байгууллага болохоос дайн, дүрвэгсэд гэсэн дэмий зүйлийн төлөө ажиллах ёсгүй. Сайн ажиглавал ЕХ нь ардаа банк санхүүгийн эзэд, галт зэвсэг үйлдвэрлэгч эзэдтэй хувийн байгууллага болох нь анзаарагдаж байгаа биз. ЕХ эзэдийнхээ ашиг сонирхлын төлөө европын орнуудыг золиослоход бэлэн гэдэг нь нүднээ ил байна. Үнэндээ, Америк европын бүх банк санхүүг хэсэг бүлэг хүмүүс хувьчлаад авчихсан бөгөөд тэд бас галт зэвсэг үйлдвэрлэдэг. Тэдний зорилго бол хүн төрөлхтнийг захирч боолоо болгох явдал юм. Америк европын ардчилал, хүний эрхийн байгууллага, олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд, ЕХ, НҮБ, дэлхийн эрүүл мэндийн байгууллага, олон улсын валютын сан гэсэн байгууллагууд нь барууны банк санхүүгийн эзэдийн хатуу хяналтан дор ажилладаг, барууны банк санхүүгийн эзэдийн хувийн байгууллагууд гэж ойлгож болно.