Үнийн өсөлт “гаарлаа” гээд хүмүүс халаглаж байна. Сүхбаатар дүүргийн иргэн Б.Дамдин гурван кг үхрийн цул мах, 30 ширхэг өндөг худалдаж аваад 112 мянган төгрөг төлсөн аж. Тэрбээр “Өнгөрсөн сард кг үхрийн цул махыг 17 мянган төгрөгөөр худалдаж авсан. Гэтэл өнөөдөр 25 мянган төгрөг болчихжээ. Амьдрал хүнд л байна” гэв. Түүний өрхийн сарын орлого 1.5 сая төгрөг.
Байр болон утас, кабелийн төлбөртөө 250 гаруй мянган төгрөг төлдөг аж. Түүнчлэн ипотекийн зээлдээ 514 мянган төгрөг төлнө. Ингээд сарын хүнс, ахуйн хэрэглээндээ 600 орчим мянган төгрөг зарцуулдаг байжээ. Тэгтэл үнийн өсөлт тэр гэр бүлийн сарын хүнсэндээ зарцуулдаг мөнгийг хоёр орчим хувиар үнэгүйдүүлж буй юм.
Статистикчид энэ сард инфляц улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 11.3 хувь, өмнөх оны эцсээс 6.1 хувь, өмнөх сараас 1.3 хувиар өссөн гэлээ. Үүнд хүнсний барааны үнийн өсөлт нөлөөлсөн гэж тэмдэглэсэн байв. Тэр дундаа мах, махан бүтээгдэхүүний үнэ өмнөх сараас 10 хувиар өссөн байна. Бүр тодруулбал, үхрийн махны үнэ 11.1 хувиар өсчээ. Тэгвэл нийслэлийн зах худалдааны төвүүдэд үхрийн цул махны үнэ дунджаар 20.614 төгрөг болсон гэдгийг долоо хоног бүр мэдээлдэг үнийн мэдээлэлдээ дурдсан байна.

Ямартай ч үхрийн махны үнэ өссөнийг статистикчид “нотлов”. Харин үнийн өсөлт хүмүүсийн хэтэвчинд хэрхэн нөлөөлөх талаар долоон буудлын Должин эмээ ч андахаа байсан. Тэгвэл үнийн өсөлтийг хэрхэх вэ гэдэг асуулт зүй ёсоор тавигдана. Магадгүй салбарын яам нөөцийн махны нийлүүлэлтээр хязгаарлагдахыг зорьж байна гэх болов уу. Гэвч зах зээлийн зарчим төрийн байгууллагын бодлогоос хүчтэй нөлөө үзүүлдэгийг бодитоор харж байна. Эдийн засаг, өрсөлдөх чадвар судалгааны төвийн захирал, эдийн засагч Б.Лакшми “Үнийн өсөлт бүхий л хүмүүсийн амьжиргаа, өрхийн орлогод шууд нөлөө үзүүлнэ. Үнийн өсөлт төгрөгийг үнэгүйдүүлж байна хэмээн хүмүүс ярьж байна. Нэг талаас тухайн өрхийн орлого хэрэглээндээ хүрэлцэхгүй болж байгаатай холбоотой.
Нөгөөтэйгүүр богино хугацаанд бий болсон өсөлтийг шууд үргүй зарцуулах нь буруу. Учир нь урт хугацаанд эдийн засагт сөрөг нөлөө үзүүлнэ. Өөрөөр хэлбэл, үнийн өсөлтийг өдөөх хүчин зүйл болно гэсэн үг. Мэдээж инфляц буурна гэсэн хүлээлт байгаа боловч мөнгөний нийлүүлэлтийг нэмэх нь үнэ өсөх суурь шалтгаан болох юм” гэлээ.
Инфляцийг нэг оронтой тоонд барих зорилго Төвбанкных. Харин үнийн өсөлт эсрэг урсгал болж байгаа хэрэг. Тэгвэл эдийн засагт урт хугацааны тогтвортой байдал чухал уу. Эсвэл богино зайны тоглолтоор “амбийцлах” нь чухал уу гэдгийг эрэмбэлэх хэрэгтэй болжээ. Цалин, тэтгэвэр нэмэх нь зөв боловч инфляц, үнийн өсөлтөд огцом сөрөг нөлөө үзүүлэхгүй байх бодлого чухал гэдгийг хүмүүс хэлж байгаа. Энэ нь зах зээлийн зарчим, эдийн засгийн бодлого болоод онолтой хэр дүйцэх вэ. Гурван кг мах, 30 ширхэг өндөг 112 мянгаас хэзээ буух бол. 71.1 сая толгой малтай монголчууд гадаадад л үнэтэй мах хэрэглэнэ гэж цээжээ дэлдэх хэрэггүй болжээ.
Доржийн ОЮУНЧИМЭГ
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл(9)
Мах махан бүтээгдэхүүн гадагш гаргахаа зогсоо хомсдол үүсгээд дээр нь мах үнэтэй болхоор малчид ганц нэг хониор хэрэгцээгээ болгочоод байна малын хөлийн татвар нэмээ
Өнгөрсөн зун ихэнхи аймгууд гантай, мал тарга тэвээрэг аваагүйн дээр маш хүйтэн өвлийг туулаад одоо хахир хүйтэн хаврын сүүлийг дөнгөж л харж байна. Тиймээс энэ 5 сараас мах ховордож байна. Бас дээр нь Хятадын махны үйлдвэр олноор ашиглалтад орж, махны хомсдолыг үүсгэж байна. Цаашид ийм байдал он дараалан үргэлжилвэл махны хомсдол бүр нэмэгдэнэ. Бүхэлдээ цаг уурын дулаарал бэлчээрийн мал аж ахуйг улам доройтуулж байна. Монголчууд бид энэ нөхцөлд шинэ хандлага, шинэ менежмент хийхийг л байгаль цаг уур шаардаад байгаа хэрэг.
Цалин тэтгэвэр нэиэхийг далимдуулж унээ ундэсл Лгуй нэиэхийн эсрэг хатуу тэмцэх хэрэгтэй Мах бол бас зуд тэжээлийн унэ гэх мэт шалтгаан байх шиг байна ябусад юмны унийг хяна Ялангуяа талх яагаад ийм унэтэй байгааг судлааччээ
малчид үхрийн махаа 8000 төгрөгөөр,хонины махаа 6500 төгрөгөөр махны ченжүүдэд өгч бна, цаашаа 3 ченжийн гар дамжиж хэрэглэгчид очиж бна,тэгэхээр төр засгаас энэ олон шатны ченжийг зохицуулах хэрэгтэй
АНУ-ын засгийн газрыг ардчилсан нам удирдах бүрт инфляцийн өсөлт, дайн, галт зэвсэгийн худалдаа, дүрвэгсэд, хүмүүнлэгийн тусламж бий болж байна. Үүнээс болж америкийн ардчилсан намын рейтинг маш их унасан. Ирэх сонгуулиар бүгд найрамдах нам ялах магадлал өндөр байна.
Наадах чинь гайгүй байна ! Одоо 7 сарын 1 нээс цалин тэтгэвэр нэмэхээр юмны үнэ дахиж 30 хувь өснө ! Тэр үёд ажил хийдэггүй ажил олдодгүй хүүхдийн мөнгөнөөс өөр орлогогүй хүмүүс цаашид амьдрах аргагүй учир газрын гаваар ороорой !
Эргүү минь ганц монгол биш дэлхийн улс орон тэр чигтээ цөмөөрөө нэрвэгдэж байна
Тэнэг данхын засгийн газар сүүлийн 2 жил 20 их наядыг илүү зардал гаргаж, төгрөг хэвлэхээр төгрөгийн ханш унах нь аргагүйшт. Худлаа наана шудрага ёсны тэмцэгчийн баг өмсчөөд, яг үнэндээ тэмцсэн юм байхгүй. Монголын эдийн засаг, ард түмнийг мөлхүүлж байна дөө.
Олигархуудын гар хөл ардын нам чинь 30 жил дарлалаа !