sonin.mn

 

-Ерөнхийлөгчийн сон­гуульд МАН-аас улстөрчийн хувьд туршлага муутай хү­нийг нэр дэвшүүллээ гэсэн шүүмж­­лэл гараад байгаа. Энэ асуудалд та ямар байр суурь­тай байгаа вэ?
 
-Ямар хүн дэвшүүлснийг сон­гууль та бидэнд цаг хугацаа хэ­лээд өгнө. УИХ-ын гишүүнээр гурвантаа сонгогдчихсон хү­нийг улс төрийн туршлага муу­тай гэж хэлбэл хэтэрхий өрөөс­гөл дүгнэлт болох байх.
 
 
Хууль зүйн байнгын хорооны даргаар ажил­лаж байсан, улс орон, газар шорооныхоо бүрэн бүтэн байд­лын төлөө зүрх сэтгэлээ зо­риул­сан, олон хуулийн төсөл са­наачилж батлуулсан эх оронч хүн гэдэг үнэлгээг  хэдийнэ ард олон, сонгогчдоосоо авч чад­сан зангаргатай улстөрч.
 
 
Итгэл үзүүлж, Ерөнхийлөгчийн сон­гуульд сойсон гэдгээ Б.Бат-Эрдэнэ аваргадаа Бага хурлын үеэр илэрхийлсэн.
 
 
-Мэдээж шалгуур өндөр л байх ёстой л доо. Гэтэл намт­рынх нь хуудсанд дэд сайд хий­сэн гэж бичигдээгүй нэр дэв­шигч нь монголчуудын хөн­гөн сэтгэлээр тоглосон үйл­дэл гэж харагдаад байгааг ярих­гүй өнгөрч болохгүй л дээ? 
 
-Монголчууд маань итгэл сэтгэлээрээ тоглуулаад байдаг хөнгөн хуумгай хүмүүс биш шүү дээ. Дотоод сэтгэлдээ ихийг бодож, эргэцүүлж тойруулж байгаад л сонголтоо хийдэг тийм л ард түмэн гэдгийг олон сонгууль харуулсан.
 
 
Гадаад, дотоодын улстөрчдийн намтар түүхээс уншиж байхад зарим нь бүр хар залуугаасаа, зарим нь 50 хол гарч байгаад улс төрд хөл тавьсан, өөр хоорондоо ижилгүй  зам мөрөөр явсан бай­даг юм билээ.
 
 
Дэд сайд хийж байж Ерөнхийлөгчид нэр дэвш­дэг гэсэн онол ном үгүй л дээ. Б.Бат-Эрдэнэ гишүүний хувьд ямар ч шалгуурт тэнцэх нэр дэв­шигч гэдэг нь эргэлзээгүй.
 
 
-Чуулганы хуралдаан дээр та бүхэн олон янзын асууд­лаар л завсарлага авдаг болж. Нэг талаас энэ нь тө­рийн ажлыг гацаах гэсэн МАН-ын гишүүдийн үйлдэл гэж харагдаад байна л даа? 
 
-Төрийн ажлыг гацаах бод­логыг УИХ дахь МАН-ын бү­лэг хэзээ ч баримталдаггүй. Ард­чил­сан намын зүгээс асуудлыг хүч түрэн шийдвэрлэх гэсэн үед хуулийн дагуу завсарлага авч хууль бус үйлдлийг таслан зог­соох гэж  тэмцдэг. Хамгийн сүүлд авсан завсарлага тийм л бай­сан.
 
 
-Хадгаламж зээлийн хор­шоо­ны асуудалд таныг хол­боо­той гэдэг нь барим­таар нот­логдсон гээд бай­гаа?
 
-УИХ-ын гишүүний тангаргаа өргөсөн цагаас хойш намайг хадгаламж зээлийн хоршооноос их хэмжээний мөнгө зээлээд өгөхгүй ширэн нүүрлээд байгаа мэтээр юм бичээд байна л даа.
 
 
Ганц ч төгрөг зээлж бай­гаа­гүй ээ. Тэгэхээр яаж нот­логдох  юм. Би уг нь дор дор нь тайлбар өгөөд л байгаа. Хэв­лэ­лийнхэн маань яагаад баримт нотолгоогүй ташаа мэдээллийг зогсолтгүй миний нэр дээр хаяг­лан бичээд байдаг юм бол гэж бодогддог.
 
 
-Энэ асуудалд ганцхан та ч биш танай намын хэд хэдэн хүмүүс холбогдсон талаар мэ­дээлэл гарсан?
 
-Надтай нийлээд таван хү­нийг л байн байн боорлоод бай­­гаа юм. Ц.Нямдорж гишүүн УИХ дээр 300 сая төгрөг ХЗХ-ноос намайг авсан гээд бай­гаа. Баримтаа гаргаад ирвэл ги­шүүнээсээ татгалзана гэж мэ­дэгд­сэн. Б.Бат-Эрдэнэ аварга ч шалгуулахад бэлэн гэдгээ хэл­сэн. Ингээд үзэхэд ХЗХ-гоор  да­­лимдуулсан улстөржилт яваад байгаа юм байна гэсэн ойл­голт төрсөн.
 
 
-Таныг шүүхээс дуудаж, мэ­­­дүүлэг авсан уу. Нотлох ба­­римтгүй асуудлыг яагаад энэ хүмүүс яриад байгааг тайл­­­­барлах шаардлагатай бо­­­­лох байх? 
 
-Тийм ээ. Тайлбарлах шаард­ла­­га­тай юм билээ. Тэгэсхий­гээд болих байх гэтэл бүр даам­­жир­даг юм байна. Шүү­хээс намайг дуу­даагүй. Хуу­рамч бичиг баримт үйл­дэж гүт­гэ­дэггүй л юм бол яасан гэж намайг дуудах вэ дээ.
 
 
Мөн­гө төгрөгөө алдсан хүмүүс бу­­химдахдаа энд тэндээс бу­­руу­тан хайж байна даа гэж бодож байтал ХЗХ-ноос хэв­лэл, мэ­дээллийн хэрэгслүүд асар их хандив авсан гэж Хууль зүйн сайд Х.Тэмүүжин мэд­эгдлээ. Хэвлэл, мэдээллийн бай­гуул­ла­гад хэн ч зүгээр хандив өг­­дөггүй. Тэр дундаа ХЗХ-ноос шүү дээ.
 
 
Тухайлбал ТВ5  теле­ви­зэд хандив өгөөгүй. Гэрээ хэл­цэл хийж үйл ажиллагаагаа сур­талчлуулж, мэдээллийн үйл­чилгээ авсныхаа төлөө мөн­гөө төлсөн байгаа. Бичиг ба­римт гэрээ нь ч бий. Тийм бай­хад яагаад хандив авсан, мөн­гө зээлсэн гээд гүтгээд бай­гааг огт ойлгохгүй бай­гаа.
 
 
Хэвлэл, мэдээллийн бай­гуул­лагууд ХЗХ-ны зар сур­тал­чилгааг явуул­лаа гэж бу­руут­гах аястай мэ­дэгдлийг сал­барын сайд бас хий­сэн. Би их гайхаж байгаа. Асууд­лыг ха­мрах хүрээнд нь, хуулийн дагуу авч үзэх ёс­той байтал тал тал тийшээ үс­чээд байгаа нь ойлгомжгүй бай­гаа юм.
 
 
ХЗХ-г  байгуулах зөв­шөөрлийг нь өгсөн,үйл ажил­ла­­гаанд нь хяналт тавих ёстой бай­гууллага, хүмүүстэйгээ асууд­­лаа ярихгүй. Харин хэвлэл, мэ­­­дээл­лийн байгууллага руу дайрч давшлаад байгаа нь хэв­­лэлийг боомилох гэсэн са­наар­­хал мэт харагдаж байна.
 
 
Зар, сурталчилгааны үнэн бо­дит байдлыг зарлуулсан бай­гуул­лага, хувь хүн хариуц­даг. Ийм нөхцөлтэйгээр хэв­лэл, мэдээллийн байгууллагууд ха­­рил­цагчидтайгаа гэрээ бай­гуулж ажилладаг. Байгууллага, аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа сур­талчлуулъя гээд ирэхэд та­­найхыг явуулахгүй гэх эрх хэв­лэл, мэдээллийн бай­гуул­ла­гад байхгүй. ХЗХ-г сур­талч­­лахгүй гэсэн хууль ч байх­гүй.
 
 
Түүнээс гадна хэвлэл, мэ­дээллийн хэрэгсэл аль нэг байгууллага, аж ахуйн нэгжийн зар сурталчилгаа явуулах эрх­тэй, эрхгүй эсэхийг тогтоох үүрэг­гүй. Хэрэглэгчдийн эрх аш­гийг хамгаалах нийгэмлэг ма­най хоршоог шилдгээр шал­гарууллаа, бизнес мэдээ аваад өгөөч гээд л ХЗХ-ынхон  өөрс­дөө хэвлэлийнхэнд хүсэлт тавьж сурталчилгаагаа хийл­гэ­сэн байдаг.
 
 
Хууль зүйн сайд Х.Тэмүү­жинг нэг төрийн бус  байгууллага шилдэг улстөр­чөөр шалгаруулж энэ үйл явд­лаа сурвалжлуулья гэвэл тэр хүн шилдэг биш, бид мэ­дээ авахгүй гэх юм болж бай­на уу. Ийм л утгатай юм яриад байна. “Өдрийн сонин”-д ТВ5, ТВ9 телевизүүд л ХЗХ-ны сур­талчилгаа явуулсан юм бич­лээ.
 
 
ХЗХ-ны сурталчилгааг  “Өд­рийн сонин” ч явуулж бай­сан. Бусад сонин, телевиз ч адилхан. Тэд бүгд ажлаа л хий­сэн. Гэтэл салбарын гавьяат Г.Дашрэнцэн маань төр өөрийн үйл ажиллагааны алдааг дөрөв дэх засаглалынханд тохохыг са­наархаж байхад хаяагаа ха­дарсан юм бичээд сууж бай­гаад харамсч байна.
 
 
Харин ту­хайн үед  Монголбанк ХЗХ  дам­пуурах гэж байгаа тухай мэ­дэгдэл хийж, үүний дараа хэв­лэлүүд сурталчилгаагаа зог­­соож байсан юм. ХЗХ-нд  мөн­гөө өгч хохирсон олон хү­ний зовлонтой харьцуулахад ми­ний бичигдэх ч бага хэрэг гэж хагас жил тэслээ.
 
 
Гэтэл Хууль зүйн сайд ямар ч баримт нотолгоогүй,  хоршооныхон тэгж ярьж байна лээ гэж ха­риуц­лагагүй мэдэгдэл хийж, гүтгэж до­ромжилсон нь үнэхээр таа­гүй сэтгэгдэл төрүүлсэн. Х.Тэмүү­жин сайд ТВ5 телевиз дөн­гөж байгуулагдаж байхад “Эрхийн огтолцол” гэдэг нэвт­рүүлэг бэлтгэн хөтөлж, олны та­нил болсон.
 
 
Телевизийн жар­­гал зовлонгийн зах зухыг мэ­дэх л хүн. Хэвлэлийн салбарт 20 гаруй жил ажиллаж,үнэнээр явж өдий зэрэгт хүрсэндээ ба­хархаж явдаг. Гэтэл сүүлийн үед залилагч, луйварчин мэ­тээр хувь хүнийхээ хувьд гүт­гүүлж, тэр­гүүлж байсан хэв­лэлийн сал­­барт маань төр бу­руутай үйл ажиллагаагаа то­хох гэж орол­­­­дож байгаатай эв­лэрч ча­­дах­гүй.
 
 
Б.Пүрэвжав